Бяслагтай хоолны 10 амтат жор

0

Бяслаг ямар ч хоолыг амттай болгож чадна. Хүүхэд, хөгшидгүй амтархан идэх бяслагтай хоолны жоруудаас танд танилцуулж байна.

Бяслагт савх

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 1

Орц:

  • Моцарелла – 230 г
  • Гурил – ½ стакан
  • Өндөг – 1 том
  • Хатсан талхны үйрмэг – ½ стакан

Хийх арга:

  1. Бяслагаа 8 хэсэг болгон хуваана.
  2. Хуурай гурилд өнхрүүлж илүүдэл гурилыг нь сэгсрээрэй.
  3. Өндгөнд дүрээд хатсан талхны үйрмэгэнд өнхрүүлнэ.
  4. Хайруулын тавганд тос халаана.
  5. Бяслагтай савхаа тал бүрээр нь 1 минут орчим гадар өнгө нь шаргал өнгөтэй болтол шарна.
  6. Бэлэн болсон бяслагны илүүдэл тосыг цаасанд шингээн авч соустай хольж идээрэй.

Шаржигнасан тал төмс

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 2

Орц:

  • Угаасан төмс – 8 ш
  • Үрж жижиглэсэн бяслаг – 230 г
  • Бекон (хэрчиж бэлдсэн) – 500 г
  • Оливийн тос
  • Давс, перец
  • Зөөхий, чимэх сонгино

Хийх арга:

  1. Төмсөө сэрээгээр маш олон удаа хатгаад тосолно. Ахиухан давс, перецээр амтална.
  2. Шарах шүүгээний сараалжин хавтан дээр тавьж 240 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж хальс нь түлэгдтэл болгоно. Хальс түлэгдэхээр шарах шүүгээнээс гаргаарай.
  3. Төмсөө хоёр хэсэг дундуур нь хувааж хальснаас 1,5 см зузаантай үлдэхээр зөөлөн эдийг ухаж авна. Дахин тослоод буцаагаад шарах шүүгээнд хийж 5-7 минут орчим шаргал өнгөтэй болтол шарна.
  4. Бяслаг, беконоо холиод төмсөндөө хийж бяслаг хайлтал шарах шүүгээнд шарна, ойролцоогоор 2 минут орчим шарагдана. Жижиглэн хэрчсэн ногоон сонгино болон зөөхийгөөр амталж иднэ.

Бяслагаар бүрсэн минтай загас

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 3

Орц:

  • Минтай загасны цээж мах – 1 кг
  • Өндөг – 4 ш
  • Бяслаг – 200 г
  • Нимбэг – 1 ш
  • Гурил – 150 г
  • Яншуй
  • Чимх загасны амтлагч

Хийх арга:

  1. Загасны цээж махандаа нимбэгийн шүүс цацаж загасны амтлагчаар амтална. Хөргөгчинд 20-40 минут орчим байлгана.
  2. Өндгөө хагалж дээрээс нь үрсэн бяслагаа хийж сайтар хутгана.
  3. Загасаа эхлээд гуриланд дараа нь өндгөнд өнхрүүлнэ.
  4. Цөцгийн тосонд тал бүрээр нь 5-7 минут орчим шарна.

Ризотто (жижиг будаа) будааны бяслагтай бөмбөлөг

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 8

Орц:

  • Ризотто – 400 г
  • Моцарелла – 50 г
  • Өндөг – 1 ш
  • Хатсан талхны үйрмэг – 50 г
  • Бөмбөлөг хийх тос – 300 г

Хийх арга:

  1. 1 см хэмжээтэйгээр бяслагаа дөрвөлжин хэрчинэ. Анхаарах зүйл бий, бөмбөлөг болгоогүй жирийн хэлбэртэй бяслаг сонгож авна уу.
  2. Өндгөө багахан хутгана.
  3. Алгандаа бага зэргийн ризотто авч бөөрөнхийлнө: будааны голд дөрвөлжин хэрчсэн бяслагаа хийж будаагаараа бүрхээд бөмбөлөг хэлбэрт оруулна. Ризотто барьцамтгай учраас айлтгүй бөөрөнхийлөөрэй.
  4. Бэлэн болсон бөмбөлгүүдээ хавтан дээр өрж тавина.
  5. Бүх орцоороо бөмбөлгөө хийж дуусгаад тосоо халаана. Жирийн ургамлын тос ч байсан болно эсвэл бөмбөлөг шарахад зориулсан фритюр ч байсан болно. Тос бөмбөлгийн тал хүртэл бүрхсэн байх ёстой.
  6. Тос буцлаад эхлэнгүүт бөмбөлгүүдээ эхлээд өндгөнд дараа нь хатсан талхны үйрмэгт өнхрүүлээд шууд тосондоо хийж чанана. Чанаж байхдаа бөмбөлгөө эргүүлээрэй.
  7. Болсон бөмбөлгөө цаасан алчуур тавьсан тавганд гаргаж илүүдэл тосыг нь шингээж авна.

Пармезантай шарсан тахианы цээж мах

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 4

Орц:

  • Оливийн тос – 2 х.х
  • Чимх нунтаг сармис
  • Хатсан талхны үйрмэг – 1 стакан
  • Пармезан – ½ стакан
  • Базилик – 1 ц.х
  • Хар перец – ½ ц.х
  • Тахианы тал цээж мах – 6

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 175 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтанг тосолсон байна.
  2. Тос, сармис хоёроо холино, өөр саванд хатсан талхны үйрмэг, базилик, перец болон үрж жижиглэсэн пармезан бяслагаа хийж хутгана.
  3. Тал цээж махнуудаа сармистай тосонд дүрээд дараа нь хуурай бэлдмэлд дүрнэ.
  4. Тахианыхаа махыг хавтан дээрээ өрж тавиад дээрээс нь үлдэгдэл хуурай бэлдмэлээ цацна.
  5. 30 минут орчим шаргал өнгөтэй болтол нь шарна эсвэл сэрээгээр хатгаж шүүсээр болсон эсэхийг нь шалгаж болно.

Бяслагаар бүрсэн хурган гуа/кабачки

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 5

Орц:

  • 15%-ийн тослогтой цөцгий – 500 мл
  • Пармезан – 120 г
  • Өндөг – 4 ш
  • Гурил – 3 х.х
  • Давс, перец
  • Цөцгийн тос – 3 х.х
  • Хурган гуа – 5 ш

Хийх арга:

  1. Хурган гуаг угааж хальсална. Жижиг үрүүлээр үрж жижиглэнэ.
  2. Өндөгний шар, цагаанаар нь ялгаад цагааныг нь хөөсөртөл нь миксердэнэ.
  3. Өндөгний шараа үрсэн бяслагтай холино (бүрэх багахан бяслаг авч үлдээрэй).
  4. Хурган гуандаа цөцгий, өндөгний шартай бяслаг, гурил, давс, перец хийж хутгана. Хөөсрүүлсэн өндөгний цагаанаа болгоомжтой хийж доороос дээш холино.
  5. Зуурмагаа хэвнүүдэд хийж дээрээс нь авч үлдсэн бяслагаа цацаад 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд 20-30 минут орчим шарна. Халуун бүлээнээр нь зооглоорой.

Бяслагны кесадилья

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 6

Орц:

  • Тос – 1 х.х
  • Тортильи/нимгэн гамбир
  • Чеддер бяслаг – 1 стакан/үрсэн
  • Сальса соус
  • Зөөхий

Хийх арга:

  1. Тортиль хангалттай багтахаар хэмжээтэй хайруулын тавганд ½ х.х тос халаана.
  2. Тортилийн нэг талыг шараад авна.
  3. Үлдсэн тосоо хайруулын тавганд хийж дараагийн тортилийг шарна.
  4. Шарж байх хооронд дээрээс нь бяслагаа цацаад өмнө нь шарсан тортилийг тавьж сайтар дарна. Бяслаг хайлтал шараарай.
  5. Бяслаг хайлангуут хайруулын тавагнаас авч тортилийг пицца шиг гурвалжин хуваана.
  6. Дээрээс нь сальса соус эсвэл зөөхий асгаж иднэ.

Шарах шүүгээнд болгох бяслагтай гоймон

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 7

Орц:

  • Тос – ½ стакан
  • Гурил – ¼ стакан
  • Сүү -3 стакан
  • Давс – 1х.х
  • Хар перец – ½ х.х
  • Гоймон – 500 г
  • Чеддер бяслаг – 2 стакан/үрсэн
  • Сармис – 2 хумс
  • Хатсан талхны үйрмэг – 1 стакан
  • Яншуй – 2 х.х/хэрчиж жижиглэсэн

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 240 хэм хүртэл халаана. Хайруулын тавганд ¼ стакан тосоо хийж халаагаад гурил хийж 1 минут орчим шарна. Сүү болон 3 стакан ус хийж зөөлөн галаар буцалгана, соус өтгөн болтол байнга хутгасаар байна (10 орчим минут болно). Давс, перецээр амтална.
  2. Хоол болгох хэвэнд гоймон болон ½ стакан бяслагаа хийнэ. Бүгдийг нь соусаар бүрж фольгагаар таглана. 20 минут орчим гоймон зөөлөртөл болгоно.
  3. Энэ хооронд үлдэгдэл тосоо том хайруулын тавганд халаана. Сармис, хатсан талхны үйрмэг, яншуйгаа хийж шарна. Давс, перецээр амтлаарай.
  4. Фольгаг авч үлдэгдэл бяслаг болон хайруулын тавганд хуурсан бэлдмэлээ цацна.
  5. Дээд өнгө нь шаргал өнгөтэй болтол нь шарна.

Франц сонгинотой шөл

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 9

Орц:

  • Тослог ихтэй цөцгийн тос – ½ стакан
  • Урт нарийхан хэрчсэн сонгино – 12 ш
  • Тимьян – 8-10 навч/шинэ
  • Давс – 1ц.х
  • Хар перец – 1 ц.х
  • Гурил – 1 х.х
  • Хуурай цагаан дарс – 1 стакан
  • Үхрийн махны шөл – 4 стакан
  • Тахианы махны шөл – 2 стакан
  • Чиабатт/загасан талх – ½ стакан/дөрвөлжин хэрчсэн
  • Бяслаг – 3 стакан/үрж жижиглэсэн

Хийх арга:

  1. Томхон хайруулын тавганд тос халааж сонгино, тимьян, давс, перец хийж шарна. Сонгино гүн шаргал өнгөтэй болтол нь 30 минут орчим сайтар хутгаж шараарай.
  2. Гурилаа нэмж дахин 1-2 минут шарна. Цагаан дарс хийж галаа нэмээд буцалгана. Савны ёроолд гурилаа наалдуулахгүйн тулд байнга хутгана. Дээрээс нь үхрийн болон тахианы махны шөлөө нэмж зөөлөн галаар 30 минут орчим чанаад анхилуун үнэр гартал байлгах бөгөөд давс, перецээр амтална.
  3. Шөл буцалж байх хооронд шарах шүүгээний хавтан дээр пергамент цаас дэвсэж дөрвөлжин хэрчсэн талхаа тараан тавиад шарах шүүгээнд шаржигнуур болтол нь шарна (ойролцоогоор 3-5 минут орчим).
  4. Шөлнөөсөө тимьяны навчаа аваад жижиг аягануудад шөлөө аягалаад дээрээс нь шарсан талхаар бүрж бяслагаа цацна.
  5. Шөлтэй аягануудаа шарах шүүгээнд хийж бяслаг хайлтал 3-5 минут шарна.

Бяслагтай зууш/закуска

Маш амттай болох бяслагтай хоолны 10 жор 10

Орц:

  • Өөрийн хүссэн хэмжээгээр фритюрт зориулсан тос
  • Яншуй
  • Өндөгний цагаан – 2 ш
  • Чимх давс
  • Гурил, эсвэл хатсан талхны үйрмэг – 1 х.х
  • Бяслаг – 100 г

Хийх арга:

  1. Үрүүлээр бяслагаа жижиглэнэ. Хөргөсөн өндөгний цагаанаа чимх давстай хольж миксердэнэ.
  2. Бага багаар бяслагаа хийгээд өөрийн хүссэнээр давс, перецээр амтална.
  3. Дунд зэргийн бөмбөлөг хийгээд гурил (эсвэл хатсан талхны үйрмэг)-нд өнхрүүлж халаасан тосонд шарна.
  4. Дунд зэргийн хайруулын тавганд тос халааж эхлээд 3 бөмбөлөг хийгээд шараарай. Шарж байхдаа байнга өнхрүүлж жигд шаргал өнгөтэй болтол нь шарна. Болсон бөмбөлгөө авч хөргөнө.
  5. Яншуйгаар чимж таваглаарай.
10
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *