Коронавирусын халдвар өрөө тасалгаа, анги танхимд хэрхэн тархдаг болохыг маш ойлгомжтойгоор дүрслэн харуулжээ. Мөн үүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна

0

Коронавирус агаар дуслын замаар халдварладаг тул өвчилсөн хүнтэй ойр хавьталд орсон тохиолдолд өвчлөх магадлал маш өндөр. Мөн түүнчлэн өвчтөний зорчсон агааржуулалтгүй газруудад вирус агаарт олон цагаар тогтож, халдвар тархах эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг. Цаг агаар хүйтэрч буй энэ цаг үед бидний албан тасалгаа болон гэртээ байх хугацаа нэмэгдэх нь мэдээж. Иймээс энэ цаг үед нэг өрөөнд буй хүмүүстэйгээ ямар зайд байхаа тооцоолох нь таны эрүүл мэнддээ, цаашилбал хайртай дотны хүмүүсийнхээ ч эрүүл мэндэд анхаарч буй хэрэг болох билээ. Луйс Алмоводарын бэлтгэсэн, коронавирус өрөөнд хэрхэн тархаж буйг харуулсан дүрс бичлэгийг испанийн El País сонины цахим хуудсанд сэтгүүлч Мариано Зафра, Хавьер Салас нар нийтэлжээ. Уг бичлэгийг Колорадогийн Их Сургуулийн химийн тэнхимийн профессор Хосе Луйс Хименесийн коронавирусын өрөөнд хэрхэн тархдаг тухай судалгаан дээр үндэслэн бүтээжээ.

Испанийн El País сонины нийтэлсэн бичлэгт битүү орчинд коронавирусын тархах хамгийн боломжит гурван хувилбарыг танилцуулжээ.

Тухайлбал, нийтийг хамарсан хөл хорионы дэглэм баримталж байсан ч нэг өрөөнд цугласан 6 хүний нэг нь халдвартай байсан тохиолдолд 4 цагийн дараа бүгд халдвар авахыг анхааруулжээ. Амны хаалт зүүсэн ч 4 цагийн турш ярилцсаны дараа хүн бүр халдвар авна гэдгийг баталжээ. Харин агааржуулалттай өрөөнд 2 цагийн хугацаатай, амны хаалттай ярилцсан тохиолдолд халдвар авах эрсдэл тодорхой хэмжээгээр буурч буйг мөн тогтоожээ.

Эхний бичлэгт ямар нэгэн агааржуулалтгүй өрөөнд амны хаалттай 6 хүн цугласан нөхцөлд коронавирус хэрхэн халдварлах тухай үзүүлжээ. Тус 6 хүний хэн нэгэн нь халдвартай байсан тохиолдолд хүн хоорондын зай барилт хангалттай хэмжээнд байсан ч 4 цагийн дотор бүгд халдвар авч байв.

 

Удаах бичлэгт вирус хоолны газарт хэрхэн тархаж буйг харуулжээ

El País

“Хоолны газарт 15 үйлчлүүлэгч, 3 ажилтан нийт 18 хүн байв. Цонх хаалттай, агааржуулалтын систем байхгүй нөхцөлд тэдэнд юу тохиолдох бол?”

El País

“Хамгийн харамсалтай нь ямар нэгэн агааржуулалтгүй нөхцөлд бүх үйлчлүүлэгчид 4 цагийн дотор халдвар авсан байх болно.”

El País

“Харин бүгд амны хаалт хэрэглэсэн тохиолдолд 8 хүн халдвар авсан байх болно.”

El País

“Хэрэв хоолны газар агааржуулалт сайтай бөгөөд тус газарт өнгөрүүлж буй хүмүүсийн хугацаа багассан тохиолдолд ганц л хүнд вирус халдварлаж буй нь харагдаж байна.”

 

Тэгвэл анги танхимд вирус хэрхэн тархах бол?

Испанийн засгийн газрын зүгээс танхимын хичээл орж буй тохиолдолд цаг уурын байдлыг үл хамааран цонхоо нээлттэй байлгах буюу агааржуулалтын өөр бусад арга хэмжээг авч байхыг сануулжээ. Учир нь Испанийн Вант улсад бүртгэгдээд буй нийт тохиолдлын 6 хувийг сурагчид эзэлж буй аж.

El País

“Нийт 24 сурагчтай, агааржуулалтгүй ангид багш нь халдвар авсан нөхцөлд халдвар хэрхэн тархаж буйг харуулав.”

El País

“Хоёр цагийн хичээлд багш сурагч хоорондын зай барихгүй, амны хаалт зүүлгүй ажилласан тохиолдолд 12 сурагч халдвар авах эрсдэлтэй байна.”

El País

“Хэрэв бүгд амны хаалт зүүсэн тохиолдолд 5 сурагч халдвар авч буй нь харагдаж байна. Халдвар авсан 5 сурагч багшаас ямар зайд байхаас үл хамаарч, агааржуулалтгүй өрөөнд тарсан вирусын дуслууд тохиолдлоор халдвар тарааж буйг Испанид дэгдсэн нэгэн халдварын голомтоос олж тогтоосон аж.”

El País

 

Чимээгүй суух, ярих, дуулах, орилох үед хүүнээс ямар хэмжээний бичил дусал ялгарч байдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ.

Халдвар тээгч чанга дуугаар ярих үед амнаас ялгарах бичил дусал чимээгүй байх үеийнхээс 50 дахин их хэмжээгээр ялгардаг бөгөөд агааржуулалтгүй нөхцөлд бичил дуслууд улам бүр олширч буйг олж тогтоосон байна.

El País

Энэхүү бичлэг нь нийт хүн амын дунд хийгдсэн даавуун болон нэг удаагийн амны хаалтны хэрэглээний судалгаа болон коронавирусын бичил дусал ялгаруулах хүчин зүйлд тулгуурлан хийгдсэн болно.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *