“Тэд нар яаж ингэж амьдардаг юм бол?” гэсэн ганц л асуулт асуухад хүргэх Хятадын орон сууцнуудын 8 онцлог

0

Хятад улс хөрш зэргэлдээ мэт боловч тэднийг ойлгохгүй зүйл бидэнд их бий. Жирийн орон сууц нь хүртэл бидний мэддэгээс тэс өөр. Жирийн орон сууцны угаалгын өрөө нь гэхэд л эмнэлгийн ариун цэврийн өрөөг санагдуулам, харин шал нь нүцгэн явахын аргагүй, хятадууд гал тогооныхоо цахилгаан хэрэгслээ хаана ч хамаагүй аваад явчих боломжтой.

Хятадад амьдардаг нэгэн бүсгүй бидэнд энэ улсын орон сууцны сонин хачныг дэлгэсэн юм. Зарим нэг зүйл нь сонин санагдах бол зарим нь бүр эвгүй ч мэдрэмж төрүүлж мэднэ шүү.

Бидний сайн мэдэх ванн, шүршүүр байхгүй

© Zhyk1988 / depositphotos

Ваннтай усанд хэвтэх дуртай хүмүүс Хятадад очоод таагүй орчинтой тулгарах нь тэр. Бидний хувьд энгийн хэрэглээ болсон энэ зүйлийг хятадын зочид буудал эсвэл дээд зэрэглэлийн орон сууцанд л харж болно. Жирийн орон сууцнууд нь ил задгай шүршүүрээр л хязгаарлагдах буюу хананд суурилуулсан шүршүүрийн ус шууд шалаараа доош урсдаг юм.

 

Гал тогоондоо дэмий ярьж аяга цай уух ч бас худлаа

© Zhyk1988 / depositphotos, © Cygnus78 / flickr

Бид гал тогооныхоо өрөөнд өглөө, өдөр, оройн хоолоо гэр бүлээрээ суугаад иддэг, заримдаа бүр ирсэн зочдоо ч хүлээгээд авчихна. Харин хятадын гал тогоо ганцхан үүрэг л гүйцэтгэдэг байна – хоолоо хийх. Тэгэхээр энэ тохиолдолд гал тогоо зөвхөн ажлын орон зай болж байгаа юм, хоолны ширээ тавих боломж байхгүй (хоолны ширээ нь ихэнхдээ зочдын өрөөндөө байдаг гэнэ).

 

Байрны өрөөнүүдийн шал – зөвхөн плита

© depositphotos

Бид плитан шалыг угаалгын эсвэл гал тогооны өрөөнд л тохиромжтой гэж үздэг бол Хятадад бүх өрөөнүүдийнхээ шалыг плитагаар хийдэг. Мэдээж хүйтэн л байлгүй яах вэ дээ: гэрийн углаашгүй бол энэ шалан дээр гишгэлтгүй, ядаж л зузаан оймстой л явах хэрэгтэй. Гэхдээ орчин үеийн байрнууд нь энэ тухгүй байдлыг шийдэж байгаа ажээ. Халаалтыг хананд бус шаландаа суурилуулж эхэлсэн байна.

 

Ширээ, цахилгаан хэрэгсэл дээрээ ямар нэгэн гоёмсог бүтээлэг бүтээдэг

© JessieHome Store / aliexpress

Манай ахимаг насныхны дунд одоо ч гэсэн тавилга, цахилгаан хэрэгслээ халамжлан “өлгийдөх” хүсэл мэр сэр харагддаг. Хятадуудын хувьд хөгшин, залуугүй бүтээх дуртай. Угаалгын машин, паар, зурагт гээд дээр нь бүтээлэг тавьж болох юу л байна бүгдийг нь бүтээнэ. Эдгээр бүтээлгүүдийн сонголт ч интернет дэлгүүрээр хэдэн мянгаараа ажээ.

 

Шарах шүүгээ байхгүй, гэхдээ бүхнийг өөртөө агуулсан нэгэн цахилгаан хэрэгсэлтэй

© Andrew “Donovan” Valdivia / Unsplash

Бидний хувьд шарах шүүгээ жирийн нэг л цахилгаан хэрэгсэл, харин Хятад айлд та олж харах нь юу л бол. Гэхдээ айл болгонд нэг хэрэгцээтэй цахилгаан хэрэгсэл бий. Тэр бол будаа агшаагч: нэг ёсондоо бидний хэлж заншсанаар ухаалаг будаа агшаагч юм. Хятадын ард иргэд нь энэ цахилгаан хэрэгсэлд үнэхээр хайртай, гадаад руу аялахдаа хүртэл аваад явдаг ажээ. Жишээ нь, гадаад улсад сурахаар явж байгаа залуучуудын ихэнх нь ухаалаг будаа агшаагч авч явдаг байна.

 

Өөрийн гэсэн тодорхой орон зайтай

© depositphotos, © depositphotos

Хятадын ард иргэд том талбайтай байр худалдаж авч дан том хэмжээтэй унтлагын өрөө хийх нь ховор. Үүний оронд тэд хэд хэдэн жижигхэн өрөөнүүд гаргаж тусгаарлахыг бодно. Гэр бүлийн гишүүн болгон өөрийн гэсэн жижиг өрөөтэй байхыг хүсдэг ажээ.

 

Бойлер тансаглал биш, харин зайлшгүй шаардлага

© depositphotos

Бидний хувьд ердийн л зүйл санагдах гоожуураас гоожих халуун ус нь хятад хүнийг бүр алмайруулж болох юм. Яагаад гэвэл энэ улс нь төвлөрсөн усан хангамжийн системгүй, тиймээс айл болгонд ус халаах бойлер суурилуулах зайлшгүй шаардлагатай.

 

Нэг насаа өнгөрөөх байр гэж ерөөсөө бодож болохгүй

© K8 / Unsplash, © Matthew T Rader / Unsplash

Хятадад амьдарч байгаа хүн сэтгэл зүрхээ шингээж зассан байраа хүүхдэдээ, тэр дундаа ач, зээ нартаа өвлүүлж чадах нь юу л бол. Хууль тогтоомжийн дагуу энэ улсын үл хөдлөх хөрөнгө бүгд улсын өмч, харин ард иргэд нь 70 жилийн хугацаатайгаар эзэмших л эрхтэй. Эрхийн хугацаа дуусахаар хэрхэх нь тодорхой бус (уг зохицуулалтыг 70 жилийн тэртээ хийжээ), магадгүй энэ хугацаа дуусахаар уг барилга нь өөрөө байхгүй болсон байх биз ээ?

Хятад улс сүүлийн жилүүдэд хуучнаа шинээр маш эрчимтэй сольж байгаа, тэр дундаа орон сууцнуудыг. 20-30 жил болсон орон сууцнуудыг нурааж орчин үеийн хэв загвартай байруудыг оронд нь сүндэрлүүлж байна. Эдгээр шинэ барилгууд нь бас л удаан хугацаагаар ашиглах зориулалтгүй.

27
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ванна нь душгүй ч гэсэн ус алдах аюулгүй. Тэр шийдэл маш сайн. Шал нь плита дулаан орон болохоор. Авууштай зүйл зөндөө байгаа. Галт тогооны хувьд ч таалагдсан. Хоол зориулалтын. Олон өөрөөтэй байдаг. Хажууд талд нь тухтай суугаад зооглох өрөөтэй.

  2. Candy Candy

    Candy Candy

    2020/11/19 at 14:47

    Хогийн юм бэ

  3. Бат-эрдэнэ Б-Э

    Бат-эрдэнэ Б-Э

    2020/11/19 at 15:17

    Маш Minimalist юмаа

  4. Lucky Luk

    Lucky Luk

    2020/11/19 at 16:11

    Mongolchuud jargah bgaa ard tumen shuu! Tsoohon hun amtai tom gazar nutagtai!!

  5. test

    2020/11/19 at 22:15

    test

  6. test

    2020/11/19 at 22:17

    test

  7. Enkhjavkhlan Enkhuush

    Enkhjavkhlan Enkhuush

    2020/11/20 at 00:06

    Yg iim baidag shd

  8. Tom Hongor

    Tom Hongor

    2020/11/20 at 06:54

    Budniih ch geh shig iim gal togoo harah ymsan

  9. Tseegii Tseegii

    Tseegii Tseegii

    2020/11/20 at 12:19

    Yg iim bdag shuudee amidarch uzeeed l medsen baidgiin sonin uls shuu

  10. А.Ү. Уран

    А.Ү. Уран

    2020/11/21 at 02:01

    Plita bvrr hahah noilyn uruunyhu shalyg harhaar huiten sngdd drqu hvrd bdgshd hahahah thde bvh uruunyh ni shal plita ghr bi lv tym umnd amidrj cdkv bh hhha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *