Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг

3

Гэрэл зураг бол хүн төрөлхтөн дурсамжаа хальсанд буулгаж хойч үедээ үлдээх боломж олгодог нийгмийн хөгжилд томоохон хувьсал авчирсан зүйл мөн билээ. Чухам үүнээс л болж гэрэл зураг хүн бүрийн амьдралын чухал хэсэг болсон бөгөөд үзүүлэлтүүд нь улам бүр сайжирсаар байгааг бид бүгд мэднэ.

Зураг бүр өөрийн гэсэн түүх өгүүлж байдаг ба төгс гэрэл зураг үгээр тайлбарлаж чадахгүй зүйлийг ч дэлгэн харуулж байдаг.

Хүмүүс фото зургийг студид очицгоож, зурагчин аятайхан зураг авахын тулд тэдэнд тохиромжтой пооз санал болгодог. Үүнтэй адилаар гайхалтай сайн зураг авахын тулд пооз болон авах өнцгүүд нь өгөгдсөн кино зураг авалт ба моделын салбарууд ч мөн байгаа. Түүнчлэн пасспорт болон ямар нэг албан бичиг баримтын зураг гэсэн ангилал ч мөн тусдаа байдаг.

Гэхдээ эдгээр (бэлэн байгаа) зургуудтай харьцуулахад “Бодит гэрэл зургууд”-ыг хүмүүс орчин цагт илүү ихээр сонирхох болсон. Бэлэн гэж нэрлэгдэх гэрэл зургууд нь моделын зураг авалт, албан ёсны үйл ажиллагаанд илүү дээр харагдаж болох ч эффектээр тухайн хүний мэдрэмж, өөрийнх нь төрх байдлыг гээх хандлагатй байдаг. Харин бодит зургууд нь гэрэл зурагны түүхийг өгүүлэхийг хичээдэг ба илүү бодит байдгаараа онцлогтой.

Бодит гэрэл зурагт тохирох сэдвүүд:

Ерөнхийдөө үүнд ямар нэг тусгай ангилал төрөл гэж байдаггүй ба дэлхий ертөнцийг бүхэлд нь багтаадаг. Тухайн зургийн ард нуугдах түүхийг өгүүлээд зогсохгүй хальсанд буусан сэдвийнхээ тухай мэдрэмжийг сайжруулдаг. Гудамжны гэрэл зураг буюу гудамжинд байгаа өөр өөр зүйлсийг объектоо болгон тухайн хүнд мэдэгдэлгүйгээр агшинг мөнхлөх төрөл нь мөн энэ бүлэгт хамаардаг.

Энэ төрлийн зураг нь зөвхөн гудамжинд ч биш өөр өөр газар байж болох ба таны хуучны дурсамжаа хадгалж үлдэх, түүхийг өгүүлж чадах зураг болдог. Одоо үед зурагчид хувийн болон албаны янз бүрийн арга хэмжээнд оролцож байхдаа таныг пооз авахыг уриалахын оронд өөрсдийн эргэн тойронд байгаа олон төрлийн сэдвүүдийн хүрээнд санамсаргүй зураг авахыг илүүд үздэг болсон.

Бодит гэрэл зураг авахад анхаарах зүйлс

Бодит гэрэл зураг авах үед анхаарвал зохих хэд хэдэн зүйлс байдаг. Хэдийгээр ердийн фото зургийн нэг төрөл гэж хэлэгддэг ч сайн зураг авахын тулд эдгээр зүйлсийг уншихад илүүдэхгүй.

  • Гэрэл зургийн сэдвээ сонгохын өмнө орчноо сайтар ажиглах хэрэгтэй. Ингэж байж л та ер бусын, гайхмаар зүйлийг анзаарч харж чадах болно. Гэрэл зураг ямар ч үед хэнээр ч дарагдсан байж болох ч зургийг ойлгодог хэн нэгэн үүнийг олж харахад сэдэв их чухал байдаг.
  • Түүнчлэн авч байгаа сэдвийнхээ хүрээнд аль болох мэдэгдэлгүйгээр авахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ та зураг авч байна гээд хэлчихвэл бодит сэтгэл хөдлөл, нүүрний хувирал зэрэг нь хуурамч илэрхийллээр солигдох болно. Ийм учраас ихэнхи чөлөөт гэрэл зурагчид өөрсдийнхөө зураг авч буйг нууцалж аль болох мэдэгдэхгүйг хичээдэг.

Иран бүсгүй Тегранд parkour-ын бэлтгэл хийж байгаа нь

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 7

Ээжийгээ тамхилах зуур таблетаараа тоглож буй хүү

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 8

Аав/нөхрийхөө халдлагад өртөж хүчилд түлэгдсэн ээж болон 3 настай охин

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 9

Хараагүй албино хүүхдүүд сургуулийнхаа хүлээлгийн өрөөнд, 2013 онд Энэтхэг улс, Бенгал

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 10

10 настай охин хүчирхийлэгч нөхрөөсөө салсны дараа

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 11

Ижил зүйлд гаргаж буй 2 тэс өөр илэрхийлэл

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 12

Зүрхний хагалгааны үеэр сэрүүн байгаа өвчтөн

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 13

ISIS-ийн эсрэг гэр бүлээ хамгаалахаар винтов буугаар зэвсэглэсэн Курдистан охин

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 14

Бруссейлд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчийг хамгаалах ажилтан хүч хэрэглэн барьж авч байгаа нь

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 15

Синх үндэстэн (Марк Хартманы бүтээл)

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 16

Маоричууд хонги мэндчилгээгээр хамраа шүргэлцүүлэн “Сайн уу” хэмээн хэлж буй нь (Франс Лемменс-н бүтээл)

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 17

14 сартай хүүхэд анх удаа бороонд норж буй нь

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 18

Хятадын хамгийн өндөр настай хүн, 127 насны төрсөн өдрөөрөө

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 19

Буддын шашны лам хүү өглөөний залбирлын үеэр, Энэтхэг улс, Ладах хотын Тиксэ хийд

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 20

Бослогод оролцогч Баасан гарагийн залбирлын дараа хүүтэйгээ, Сири улс

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 21

Энэтхэгт Пуллагийн гэр бүл хамгийн олон албино хүмүүстэй гэр бүлээр тодорч рекорд тогтоожээ

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 22

Буддын лам хоолоо бартай хуваан идэж буй нь, Тайландын Качанабури нэртэй барын сүм

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 23

Туркийн бослого, хөдөлгөөнд оролцогч

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 24

Сургуулийн танхим (Антон Кроны бүтээл)

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 25

Энэтхэг эр Шива Бурхан болж хувирсан нь, Энэтхэг улс Пушкар

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 26

Өндөр султан Косен эхнэрийнхээ хамтаар

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 27

Дэлхийн нэг, хоёрдугаар дайнд оролцож байсан сувилагч, 103 насны босгон дээр

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 28

Бүжигчин тулааны үеэр

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 29

Жинхэнэ ковбой эр, өөрийн морьтойгоо

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 30

Байлдагч бүсгүй малгайгаа гардан авч буй нь

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 1

Колумб охин жил бүр зохиогддог үс гоёх уралдаанд оролцохоор өөрийгөө зэхэж буй нь, Колумб улс, Кали хот 2013 он

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 2

Афганистан хүү Кабулд болсон дэлбрэлтээс зугтаж буй нь, 2013 он

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 3

Хойд Солонгосын цэргүүд этгээд маягийн гуталтай

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 4

IDF-ийн 18 настай цэрэг урт удаан хугацааны тулааны бэлтгэлийн дараа (Aysher Svidensky-н бүтээл)

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 5

Ер бусын тэнцвэр шаардсан бүжиг

Гайхалтай агшнуудыг мөнхөлж чадсан шилдэг 30 гэрэл зураг 6

Зарчмын хувьд авч үзвэл гэрэл зураг үндсэн хэд хэдэн төрөлд хуваагддаг ч бодит зургууд нь аль ч төрөлд байхгүй сэтгэлийн хөдлөл, сэтгэл булаам байдлыг холбосноороо үнэхээр онцгой байж чаддаг. Бодит агшинд цагийг нь олж дарсан зургууд тухайн үед болж мэдэрч байсан сэтгэл хөдлөл, хөгжилтэй явдал, таны дурсамжнаас аль хэдийн арчигдсан жижиг жижиг үйл явдлуудыг ч танд сануулдаг. Иймээс энэ төрлийн гэрэл зургууд нь өнгөрсөн дурсамжуудыг мөнхлөх гэрэл зургийн ертөнцийн төгс шийдэл юм.

 

205
БахархмаарБахархмаар
114
ГайхмаарГайхмаар
32
ТэнэглэлТэнэглэл
29
ГоёГоё
25
Ха ХаХа Ха
16
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/29 at 13:52

    Зүрхний мэс заслын үеэр сэрүүн бх нь тэсгэлгүй их өвддөггүйн бхдаа?

  2. OK

    2015/05/29 at 14:22

    Гайхалтай

  3. Зочин

    2015/05/29 at 15:22

    ЭЭЖИЙГ ҮНСЭЖ БАЙГАА 3 НАСТАЙ ОХИН ЮУ БОДОЖ БАЙГАА БОЛ ХӨӨРХИЙ 2 АМЬТАН, ТЭНЭГ ЭРЧҮҮД БАЙХЫНМАА

  4. Dagvadorj Chimed

    Dagvadorj Chimed

    2015/05/29 at 16:58

  5. Зочин

    2015/05/29 at 19:52

    Албино гэж яасан хүмүүс вэ? мэддэг нь сайхан тайлбарлаад өгөөч

  6. Зочин

    2015/05/30 at 00:46

    Huchild tulegdsen eej ohin 2iig harahaar zurh shimshirch bn. Ter haraal idsen nuhur shuu yumiig ni tsaazaar awsan ch bagadana.

  7. Зочин

    2015/05/30 at 00:59

    Сэтгэгдэл *albino gej albinos, пигментацийн өөрчлөлт гол төлөв генийн өөрчлөлттэй холбоотой. Тирозиназ фермент бүрэн зогсох болон хагас ялгарах шалтгаалж меланин пигмент нийлэгждэггүй учир альбинос хүн,амьтанд тохиолддог эмгэг. Меланин арьс хучуур эдийн өнгө тодорхойлдог.
    (Меланин нь 23-03 хооронд харанхуйд нийлэгждэг учир унтахдаа харанхуй орчин бүрдүүлсэн байх хэрэгтэй гэж зөвлөдөг)

  8. Зочин

    2015/05/30 at 10:34

    Tiimee ter huchild tulegdsen eej ohin 2 iig harhaar bur sonin bolchihloo…

  9. Зочин

    2015/05/30 at 10:36

    ISIS-ийн эсрэг гэр бүлээ хамгаалахаар винтов буугаар зэвсэглэсэн Курдистан охин

    Ene zurag bas aguu aguu…….DAin gej ….

  10. Зочин

    2015/05/30 at 14:59

    10 nastai ohin huchirhiilegch nuhriinhuu garaas salsan zurag bas mash setgel emzegluulsen shuu

  11. Зочин

    2015/07/07 at 13:40

    isis s gerihne hamgaalj bga ohin bintow barisan baila yu ak47 bn tegleech nagan k98 hoyr ig bintow gej anduurdag bolhoos ingej tom anduurchbhig haraagvm bn

  12. Зочин

    2017/02/23 at 12:34

    Хүүхдүүдийн өрөвдмөөр зургануудыг хархаар өр өвдөж, зүрх шимшрэх юм. Бидний зовлон эд нарын хажууд юу ч биш, харин жаргаж байгаа ард түмэн шүү монголчууд

  13. Энхээ

    2017/02/24 at 10:01

    Брюссель-ийг Бруссейл гэж бичдэг болчихсон юм уу, эсвэл энэ сэтгүүлчид ингэтлээ алдаатай бичдэг юм уу? ТВ–ийн нэвтрүүлгээр урсдаг зар, мэдээ мэдээлэл гээд үг, үсгийн, дүрмийн алдаатай зүйл маш их харагдах юм. Бас 12 жил сурчихаад, төгсөөд их/дээд сургуульд сурч байгаа хүүхдүүд маш их алдаатай бичиж байна. Уншаачээ, залуучуудаа! Төрөлх хэлээрээ зөв бичиж чадахгүй байж гадаад хэлийг сурч чадах уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *