Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл

0

Хүмүүс сансарт амьдарч чадах болов уу? Тийм бол хэр удаан байх бол? Биеийн хүндийн жин 0 болохоор ямар байх бол? Энэ бол хүн төрөлхтөн анх удаа тэртээ 1960 онд сансарт нисэхэд хүмүүсийн сонирхосон цөөн хэдэн асуултууд байсан юм. Эдгээр асуултын хариуг олохын тулд сансрын хөлгүүдийг 20-р зууны сүүлийн хагас жилийн турш бүтээсэн ба Skylab, Mir гэх мэтчилэн нэрлэж байжээ.

Сансрын орчинд бүтээн байгуулалтыг босгоход шаардагдах бүх барилгын материал, хангамжийг пуужингаар тээвэрлэх ба энэ нь мэдээж маш өндөр зардалтай юм. Тэгвэл сансар судлалд зарцуулах зардлыг хэмнэхийн тулд, мөн олон орны хүмүүс (Орос болон Америк хүртэл багтана) хамтран ажиллах боломжтой гэдгийг батлах үүднээс хэд хэдэн улс нэгдэж Олон Улсын Сансрын Төвийг байгуулах хамтын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Олон Улсын Сансрын Төвийн талаар таны мэдэхгүй 17 зүйлийг танилцуулья.

1. 14 жилийн турш тэнд хүн амьдарч байгаа

Энэ нь сансар дахь хамгийн урт тасралтгүй хүн төрөлхтөн оршиж буй хугацаа юм. Цаашид ч үргэлжилсээр байх болно.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 1

2. Олон Улсын Сансрын Төвийн төсөлд 5 улсын сансрын агентууд хамтран ажилладаг

Энэ нь АНУ-ын НАСА, ОХУ-ын Роскосмос, Европын Холбооны ЕСА, Япон улсын Жакса болон Канад улсын CSA юм.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 2

3. Олон Улсын Сансрын Төвийг хэсэг бүрээр нь байгуулж, сансарт аваачиж нийлүүлсэн байна

Сансрын төв нь хүн оршин суух зориулалт бүхий 14 даралттай хэсэг болон бусад хэсгүүдээс бүрдэнэ. Бүрдүүлэгч хэсэг бүрийг сансар луу аваачихад АНУ-ын сансрын хөлөг эсвэл ОХУ-ын Союз пуужингаар тээвэрлэсэн байна.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 3

4. Олон Улсын Сансрын Төв нь ОХУ болон АНУ гэсэн хэсэгт хуваагддаг

Яг л Берлин шиг. Орос улсын сансрын хэсэгт нь зөвхөн Роскосмос байдаг бол АНУ-ын хэсэгт бусад улс орнууд багтдаг байна.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 4

5. Олон Улсын Сансрын Төв нь хөл бөмбөгийн талбайгаас том хэмжээтэй

Жин нь ойролцоогоор 500 тонн. Гэхдээ дотроо зай талбай ихтэй гэсэн үг биш юм.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 5

6. Олон Улсын Сансрын Төв нь эх дэлхийн гадаргуугаас 402 км-ийн зайд оршдог

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 6

7. Сансрын төв нь нэг сард ойролцоогоор 1,6 км орчмоор доошилж байдаг

Иймд ойр ойрхон өөрийн хөдөлгүүрээр эсвэл бусад сансрын хөлгийн тусламжтайгаар дээшээ хөөрдөг байна.

8. Олон Улсын Сансрын Төвийнхөн өдөрт 16 удаа нар мандахыг хардаг

Цагт 27,358 км-ийн хурдтай явдаг учир эх дэлхийг 90 минут тутамд бүтэн тойрдог байна.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 7

9. Олон Улсын Сансрын Төвд 15 улс орны 200 гаруй хүн ирж байжээ. Яг л нэгдсэн үндэстэн мэт

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 8

10. Олон Улсын Сансрын Төвд Stephen Colbert-ийн нэрээр нэрлэгдсэн гүйлтийн зам байдаг

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 9

11. Олон Улсын Сансрын Төвд нэг удаад 6 сансрын нисгэгч байршуулахаар зохиогдсон

Өрөөнүүд нь давчуу ба хүндийн жингүй усанд орж, хооллож, амардаг байна.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 10

12. Олон Улсын Сансрын Төв нь эрчим хүчээ акрын хэмжээтэй нарны цэнэг хураагуур антеннаас авдаг

Тэд ойролцоогоор 82 киловаттын цахилгаан зарцуулдаг байна. Харин нарны цэнэг хураагуур хавтан 1 акрын хэмжээтэй.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 11

13. Олон Улсын Сансрын Төв нь шөнийн тэнгэрт гэрэлтэн харагдах 2 дахь биет юм

Мэдээж сарны дараах шүү дээ. Хэмжээ болон тусгалаараа сугар гариг шиг гэрэлтэй. Өдрийн гэрэлд хүртэл харагдахуйц байдаг тул та хайгаад үзээрэй. Амжилт!

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 12

14. Зөвхөн Оросын Союз хөлөг Олон Улсын Сансрын Төв руу сансрын нисгэгч нарыг тээвэрлэх болсон байна

Space Shuttle эх дэлхийд газардсанаас хойш дахин хөөрч чадаагүй тул Оросууд энэ ажлыг хариуцах болжээ. Neil deGrasse Tyson-ий үгийг сонсох цаг болжээ.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 13

15. Сансрын нисэгчид ойр ойрхон автомат пуужингаар дамжуулан илгээмж хүлээн авдаг байна

Сансрын хөлгийн багийнханыг хоол хүнс, хэрэгцээт багаж хэрэгслээр хангахын тулд тогтсон цаг хугацаанд автомат илгээмж хүргэгч төхөөрөмжийг явуулдаг байна.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 14

16. Олон Улсын Сансрын Төвийн сансрын нисэгчид 187 удаа задгай сансарт гарсан байна

Үүний голлох шалтгаан нь сансрын хөлгийн засварын ажилтай холбоотой байсан ба сансрын нисгэгч нарын хөлөө тэнийлгэх гэсэн хүсэл биш байсан юм.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 15

17. Олон Улсын Сансрын Төвийн ажилчид галактикийн хамгийн үзэсгэлэнтэй байдлыг хардаг

Олон Улсын Сансрын Төвийн цонхоор харагдах үзэсгэлэнт зургуудыг эндээс үзнэ үү.

Олон улсын сансрын хөлгийн талаар таны мэдэхгүй 17 зүйл 16

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *