Ямар ч тохиолдолд ийм төрлийн бүсгүйчүүдтэй хэзээ ч битгий болзоорой! Яагаад гэвэл…

2

Хэн нэгэнтэй болзох гэдэг сонсогдож байгаа шигээ амархан зүйл байж болох ч, болзоо цааш үерхэл болвол, бодож байсан шиг амар зүйл биш болох нь мэдэгдэнэ. Дараах төрлийн бүсгүйчүүдтэй хэзээ ч битгий болз. Танд хайр халамж мэдрүүлэх, баяр жаргал амсуулах хүн хэрэгтэй. Залуусаа, тэд магадгүй ер бусын, галзуурмаар, гайхалтай байж болох ч эдгээр 16 төрлийн бүсгүйтэй болзох бодлоо эртхэн толгойноосоо авч хаях хэрэгтэйг анхаарна уу.

Хэрэв та хэдийнээ эдгээр төрлийн бүсгүйтэй болзоод эхэлчихсэн бол тун удахгүй хийсэн сонголтондоо харамсаж болзошгүй.

1. Архи уудаг

Одоо цагт шоу цэнгээнд дуртай охид бусдын сэтгэлийг илүү их татах болсон. Хүмүүс тэднийг хараад өө бурхан минь, тэр ч үнэхээр хөгжилдөж чадах юм аа гэж дуу нэгтэйгээр хэлцгээнэ. Харин цагийн дараа түүний нүүрний будаг заваан болж, богино банзлаа сөхөн бие засна. Та түүнтэй болзмоор байна уу?

 

2. Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг үзэн яддаг

Та нүүрэндээ арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж, урьд өмнөхөөсөө илүү царайлаг болбол, тэр үүнд таатай хандахгүй бөгөөд өөрөөс нь илүү сайхан нэгэнтэй хотын гудмаар хөтлөлцөж алхах нь юу л бол…

 

3. Хорон муу санаалдаг

Хэрэв тэр ийм бол түүнтэй хэзээ ч, бүр хэзээ ч бүү болз. Түүнийг ямар хэрцгий, догшин болохыг болзмогцоо мэдэх болно. Та илүү ялдам нэгэнтэй учрахыг хүсэхгүй байна гэж үү?

 

4. Аймшигтай хартай

Энэ төрлийн эмэгтэй маш их хартай, тэр таны ээж, аав, найзууд болон өмнөх амрагийг чинь ч таньтай холбож хардана. Эхэндээ та үүнийг нь ойлгож болох ч, сүүлдээ нөхцөл байдал дээрдэхгүй гэдгийг ойлгох болно.

 

5. Гүнж

Тэд урьд өмнө хэнтэй ч уулзаж байгаагүй мэт эрхэмсэг аашилна. Гаднаасаа сэтгэл татам харагдах хэдий ч хэтэрхий эрх танхил, өөрийнхөө дураар байхыг эрхэмлэдэг учир хэн ийм хүний хажууд байхыг хүсэх билээ.

 

6. Аавдаа хэт их хайртай эмэгтэй

Тэр юм ярих болгондоо аавыгаа заавал дурдана. Миний аав намайг гүнж минь гэж дууддаг, тийм ээ, би бол түүний гүнж гэх мэт. Аавыгаа өөрт нь хэр халамж тавьдаг, юу авч өгдөг гээд бүгдийг нь нэг нэгэнгүй хэлнэ. Та түүний аавыг орлож, түүний хүслийг гүйцэлдүүлэх гэж зовох нь гарцаагүй.

 

7. Санхүүгийн сүйрэл

Таны машин, амжилт, карьерт тань анхаарлаа хандуулна. Тэр таны бэлэн мөнгөний картын үлдэгдэлд огтхон ч санаа зовохгүй. Эцэст нь тэр таниас илүү мөнгөтэй нэгэнтэй гэр бүл зохиох болно.

 

8. Тэнэг охид

Тэр ялдам, дур булаам байх нь хамаагүй. Та секси бүсгүйтэй 7 хоног, сар эсвэл хэр удаан ч бай болзож болох ч, гоо үзэсгэлэн мөнх насгүй гэдгийг бүү март. Амьдралын ухаангүй тэнэг охид танд хэзээ ч хань болохгүй.

 

9. Стриптиз үзүүлбэр хийдэг бүсгүй

Олон залуусын өмнө биеийнхээ ид хавыг гайхуулж буй эмэгтэйтэй болзоод хэрэггүй л болов уу. Тэр хэн нэгний хөл дээр байнга сууж бүжиг бүжиглэнэ гээд бод доо?

 

10. Хэрэгцээ өндөртэй

Хэрэгцээ өндөртэй бүсгүйтэй болзоно гэдэг хар дарсан зүүд л гэсэн үг. Тэр үргэлж таниас дэлгүүр хэсэх мөнгө асууж, гар утасны төлбөр төлөх хугацаа болсныг сануулах болно. Энэ төрлийн бүсгүйчүүд танд гарз хохирол, асуудал л авчирна.

 

11. Ижил хүйстэн найзтай

Яагаад энэ төрлийн бүсгүйтэй уулзаж хэрэггүй гэдгийг та хэлүүлэлтгүй ойлгож байгаа болов уу.

 

12. Өөртөө хэт итгэлтэй

Өөрийгөө тахин шүтсэн, өөртөө итгэх итгэл нь хэтэрхий ихэдсэн эмэгтэйгээс хол бай. Энэ төрлийн эмэгтэй зөвхөн өөрийнхөө гоо үзэсгэлэнд л анхаарна. Тэд хуурч мэхлэхдээ амархан бөгөөд таныг хайрлахаас илүүтэй ашиглахаа урьтал болгоно.

 

13. Хэрүүлч

Үргэлж өөрийгөө зөвтгөж, хэрэлдэж, ам зөрдөг эмэгтэйтэй хэзээ ч бүү болз. Та ямар ч асуудлыг тайлбарлах гэж оролдсон тэр өөрийгөө л зөвтгөнө. Толгойн өвчинтэй болохыг хүсээгүй л бол энэ төрлийн эмэгтэйгээс эртхэн зайгаа барьсан нь дээр.

 

14. Дээрэнгүй

Тэр таны өмнөөс бүх шийдвэрийг гаргана. Таны юу өмсөх, яаж явах, юу идэх, хэрхэн унтах, мөнгөө юунд зарцуулах гэх мэт. Өөрийгөө хэн билээ гэдгээ хүртэл мартахад хүргэх эмэгтэйтэй болзох хэрэггүй.

 

15. Бүдүүлэг

Бүдүүлэг эмэгтэйтэй учраа олно гэдэг амаргүй. Тэр таныг өөрт нь ямар ч хамааралгүй хүн мэт шүүмжилж, элдвээр хэлэх болно. Нүд ирмэх төдийд л өөрийгөө доромжлуулж, элдвээр хэлүүлэхийг хүсээгүй л бол бүдүүлэг эмэгтэйчүүдтэй болзох хэрэггүй болов уу.

 

16. Залхуу

Залхуу эмэгтэй хүнд дуртай эр хүн гэж байхгүй биз ээ. Залхуу эмэгтэйчүүд таныг сайхан үг хэлээрээ урхидаж, өөрөө бүх ажлаас зугтана. Та түүний хүүхэд асрагч болохыг хүсэхгүй биз дээ? Тэр таныг боол шиг ээ үзэж, бүгдийг хийлгүүлнэ.

22
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Zegi Ch

    2018/08/01 at 22:21

    End emegtei hun bolgond bdag niitleg shinjuud zunduu bn. Teheer bolzoyo gevel tevchihees uur argagui ? ?

  2. Banzragch Batchuluun

    2018/08/01 at 23:33

    Өндөг шиг нь тэгээд хаана вэ ккк

  3. Urna Shai-Enkh

    2018/08/02 at 01:43

    za barag l oldohgui bolov uu daa lol… Unsgeljin l taarah um bna

  4. Dagima Tserendorj

    2018/08/02 at 02:22

    yamar ch tohioldold.bolohgui yu kkk

  5. Munkh Togoo

    2018/08/02 at 07:05

    Ккккккк
    цаана нь болзох хүүхэн үлдэх нь үү?
    эрчүүдэд ийм жагсаалт гаргавал бас л үлдэх хүн байх болов уу?.,.кккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *