Хятадуудын талаар бидний үнэн гэж итгэдэг 13 буруу ойлголт

2

Ази гэдэг бол дэлхий дээрх хамгийн сонирхолтой, нууцлаг газар бөгөөд тэр дундаа Хятад илүү их ялгарна. Орчин үед хил хязгаар илүү чөлөөтэй болж, зааг ялгаа нь ихээхэн бүдгэрсэн боловч Хятад өөрийн гэсэн өвөрмөц, заримдаа ойлгомжгүй амьдралаар амьдарсаар байна. Тийм учраас энэ орны тухай янз бүрийн цуурхал, буруу ташаа ойлголт одоог хүртэл байсаар байна. Эдгээрийн ихэнх нь буруу, алдаатай ойлголт бөгөөд одоо эдгээрийг үгүй болгох цаг иржээ.

Ингээд Хятадын тухай худал цуурхалыг илчлэх нь.

1. Хятадын хүн ам дэндүү хурдацтай өсөж байгаа учир олон хүн тэндээс явахыг хүсдэг

Хятад хэдийгээр хамгийн олон хүн амтай улс боловч хүн амын өсөлт нь жилд ердөө л 0,39%. Гэтэл Норвеги, АНУ, Канадад энэ өсөлт дунджаар Хятадаас хоёр дахин их байна.

Одоо “нэг гэр бүл – нэг хүүхэд” хууль утгаа алдсан ба олон айл хүүхэдтэй болохын өмнө өөрсдийн материаллаг боломж, амьдралын орчноо маш хянуур үнэлж цэгнэдэг болжээ. Харин хүн амын өсөлтийн гол шалтгаан нь улам бүр уртсаж байгаа нь урт наслахтай холбоотой юм.

Мөн Хятадаас цагаачлан гарах биш харин Хятадад амьдран суухаар ирж байгаа хүний тоо бага боловч бий болж байгаа нь сүүлийн үед ажиглагдах болж. Хятадаас ихэвчлэн маш баян хүмүүс илүү тайван орчин хайж явж байгаа бол харин гадаадад сурахаар явсан оюутнууд буцаж ихээр ирэх ба гадаадад боловсрол эзэмшсэн хүн Хятад нутагтаа цалин сайтай ажилд орох боломж нь өндөр юм.

 

2. Хятадууд бүгд туранхай

Хятадууд идэх дуртай хүмүүс. Өлсгөлөн гуйланчлал улс орныг нь эзлэн байсан цаг үеүдэд энэ улсын хүмүүс хоорондоо мэнд мэдэлцэхдээ “өнөөдөр хоол идсэн үү” гэж мэндэлдэг байсан үе бий. Одоо өлсгөлөн тэнд үгүй боловч тэрхүү дадал нь хэвээр үлдсэн байна.

Хятадууд өдрийн хоолонд онцгой анхаарал тавьдаг гэдэг. Энэ хоол нь бараг хоёр цаг үргэлжилдэг бөгөөд энэ үед аливаа ажил төрөл тэр чигээрээ зогсдог гэж хэлж болох байх: эхлээд хоолоо иднэ, дараа нь унтана. Хятадууд их иддэг учир жингийн илүүдэл тэдний амьдралд улам бүр ихээр бий болсоор байна. Ялангуяа түргэн хоолонд дуртай өсвөр насны хүүхдүүдийн дунд энэ бэрхшээл ихээхэн газар авч байгаа билээ.

 

3. Хятадуудын цалин маш бага

Бусад улстай нэгэн адил цалин хөлс нь тухайн бүс нутгаас ихээхэн шалтгаална. Гэхдээ энэ нь тэдний цалин хөлс маш бага гэсэн үг биш юм. Бээжин, Шанхай зэрэг том хотуудад цалин хөлс 1000 орчим доллар байна. Арай жижиг хотуудад энэ нь 600-1000 ам доллар хүрдэг.

Мэдээж янз бүрийн тохиолдолд өчүүхэн бага цалин бас байх бөгөөд эдгээр нь эдийн засгийн хувьд ихээхэн алслагдсан, бөглүү жижиг газар нутагт л хамаатай юм. Хятадад хүн болгон ажилладаг бөгөөд учир нь тэнд өндөр насны тэтгэвэр бий боловч ажилгүйдлийн тэтгэвэр гэж үгүй билээ.

 

4. Хятадын ард түмэн цензурын дор амьдардаг

Хятадад янз бүрийн сошиал сүлжээ хориотой, цензуртэй байдаг учир хүмүүс нь хоорондоо холбогдох, харилцахад нилээд бэрхшээлтэй, шинэ мэдээ мэдээлэл хүлээж авахад хүндрэлтэй гэж ойлгодог олон хүн бий. Энэ бол худал юм: Хятадууд эдгээр олон хаалт, хоригийг хэрхэн яаж тойрч болохыг сайн мэдэх учир хүсвэл тэд ямар ч мэдээллийг амархан олж болдог байна.

Дэлхий даяар тархсан том сошиал сүлжээг ашиглах боломжгүй нь тэднийг огт зовоодоггүй бөгөөд тэдэнд өөрсдийн гэсэн адилхан сүлжээнүүд бий. Зарим нэг ийм сүлжээг нь бүр дэлхийн хэмжээний сүлжээнээс илүү олон хүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг гэнэ лээ.

 

5. Хятадууд үргэлж л залилах, мэхлэх гэдэг учир үргэлж болгоомжтой байгаарай

Хятадад төдийгүй дэлхийн бүх л улс оронд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг зориуд хэлэх хэрэгтэй болов уу. Хятадад элдэв луйварчид байдаг нь тодорхой бөгөөд харин тэдний хувьд гадаад, дотоодын хэн байх нь хамаагүй, луйвардаж байх нь л чухал биз ээ.

Зах зээл зэрэг газарт луйвардуулахгүйн тулд тухайн худалдааны орчин, үнэ цэнэ зэргийг анхааралтай судалж үзэх хэрэгтэй.

 

6. Хятадын янз бүрийн бүсийн хүмүүс хоорондоо ойлголцдоггүй

1980-аад он хүртэл энэ нь үнэн зүйл байжээ. Өмнө нь Хятадад хоорондоо ихээхэн ялгаатай хэд хэдэн нутгийн аялга, дуудлага байдаг байсан учир янз бүрийн нутгийн хүмүүс хоорондоо ойлголцоход хэцүү байсан үе бий.

Бээжингийн дуудлага дээр үндэслэсэн Хятад хэл бий болсноор харилцан ойлголцох байдал ихээхэн өөрчлөгдсөн байна.

 

7. Хятадад эр хүнийг илүү хүндэлнэ

Энэ байдал газар нутгаас хамаарч янз бүр байж болно. Жижигхэн бөглүү тосгонд эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг бодвол илүү их аз жаргал авчирдаг гэсэн үзэл бодол үнэхээр бий. Ийм нутагт эмэгтэй хүний үүрэг нь юуны түрүүнд гэр орноо харж, арчлах явдал байна.

Харин том хотуудад байдал өөр. Эмэгтэй хүмүүс эрчүүдтэй адилхан албан тушаал эрхлэх боломжтой. Өв залгамжилж биш харин өөрийн хүч хөдөлмөрөөр ихээхэн хөрөнгө бүтээсэн Хятадын ажил хэрэгч эмэгтэйчүүдийн тоо нь бусад улсынхаас илүү байдаг байна.

 

8. Хятадад бүх л зүйлийг Коммунист нам нь хянаж байдаг

Бас нэг цуурхал. Засгийн эрхийг коммунистууд барьж байгаа нь үнэн бөгөөд улсын бүх л банк, үйлдвэрийг хянаж байдаг байна. Харин жижиг болон дунд бизнест өрсөлдөөн их бий бөгөөд нэгэн гудамжинд адилхан үйлчилгээ үзүүлэх дэлгүүр, гоо сайхны салон, кафе болон бусад үйлчилгээ санал болгох олон бизнес зэрэгцэн байдаг.

Тэндэхийн коммунизмын үед ч гэсэн үнэгүй зүйл үгүй бөгөөд эмнэлгийн үйлчилгээ, орон сууцны үйлчилгээ, боловсрол зэрэг бүгд ямар нэг хэмжээгээр үнэтэй байна. Хятадад үнэгүй юм гэж үгүй бөгөөд ер нь дэлхий дахинд жинхэнэ коммунист улс орон гэж байгаагүй билээ.

 

9. Нутгийн ард түмэн зөвхөн ажил хийхээс өөр юм боддоггүй

Хятадууд бусад улстай адил боломж л гарвал зүгээр хэвтэж, тоглож амарч байх дуртай хүмүүс. Тэдний өндөр ажиллах чадвар нь маш их өрсөлдөөнтэй нь холбоотой бөгөөд ийм нөхцөлд амжилттай байхын тулд байнга л ажиллаж байх шаардлагатай билээ. Ер нь хятадуудад ажиллах шаардлага байгаа бол ажиллаж байдаг, үгүй бол бусад улстай адил амарч байдаг тийм л хүмүүс билээ.

 

10. Улс оронд бүх л зүйлийг хянаж байдаг учир хүмүүс маш их айдас дор амьдардаг

Хятадын коммунист нам олон нийтийн байгуулагуудыг хянаж байдаг нь үнэн боловч энэ нь хувь хүний амьдралаас ихээхэн зааг ялгаатай зүйл билээ. Хүн болгон хийх гэсэн зүйлээ хийж болох бөгөөд энэ нь нийгэм болон бусад хүнд ямар нэг байдлаар аюул занал учруулахгүй байх нь л чухал юм.

Одоо хотын гудамжинд олон камер байрлуулсныг харж болох бөгөөд эдгээр нь аюулгүй байдал хангах зорилготой юм. Чухам иймэрхүү хандлагаас болж улс оронд гэмт хэргийн гаралт байнга буурч байгаа, орон нутгийн цагдаагийн албанд хийх зүйл бага байдгаар тайлбарлаж болох байх.

 

11. Тэдний сэтгэн бодох чадвар сул, хуулбарлаж дуурайж хийхдээ л сайн

Хятадад өөрийн гэсэн өвөрмөц, оригинал зүйл юу ч байхгүй гэдэг ойлголт бий бөгөөд энэ нь бидний амьдралд хэрэглэдэг ихэнх зүйлийг чухам Хятадад үйлдвэрлэсэнтэй холбоотой бий болсон ойлголт байх. Гэхдээ ийм байлаа гээд энэ улсад урьд өмнө байгаагүй зүйлийг бодож бий болгох чадалтай хүн байхгүй гэх нь дэндүү буруу зүйл билээ.

Нэмээд хэлэхэд чухам Хятадад л сэрээ, нэрийн хуудас, хөзөр, рестораны цэс, ариун цэврийн цаас зэргийг анх бий болгосон байдаг. Орчин үеийн технологийн хувьд: одоо хятадын компьютер хамгийн хурдтай нь билээ.

Түүхийнхээ туршид энэ улс өөрийн гэсэн стандартаар, хэмжүүрээр амьдарч ирсэн байна. Тэд байнга л шинэ зүйл бий болгож, бүтээж байсан бөгөөд орчин үед Хятадын олон мэргэжилтнүүд дэлхийн янз бүрийн улсад ажиллаж байна.

 

12. Хятад бол тэр чигээрээ фэнг шүй

Фэнгшүй бол олон хүн дагаж мөрдөж амьдрах гэж ирсэн зарчим юм. Өрөө, орон байранд сайн муу булан, тал гэж байдаг, чухам өрөөний аль хэсэгт ороо тавих, хаашаа харж унтах нь зөв гэх мэт олон зүйлийг зааварладаг зүйл. Гэтэл хамгийн сонин нь бусад олон оронд алдарших тэр фэнг шүйг Хятадууд бараг мэддэггүй байна. Тийм “сургаал” гэж үгүй, харин хятад хүн төрөхөөсөө эхлүүлээд л мөрдөх ертөнцийг үзэх өөр үзэл баримтлал гэж байдаг байна. Тэд хар нялхаасаа л гэрээ яаж ая тохитой байлгах, сайн сайхан зүйл гэрт цуглах зэргийн төлөө юу хийхийг сайн мэднэ.

Түүнээс гадна фэнг шүй маань анх бий болохдоо талийгаачийн авсыг тавих газрыг тодорхойлох зэрэгт л хэрэглэж байсан болохоос орон гэрийн гоё сайхан байх, тавилга хэрэгслийн байрлал ямар байх тухайд огт хамаагүй байсан гэдэг судалгаа бий.

 

13. Хятадын анагаах ухаан онцгой

Хятадын зүүн эмчилгээ зэрэг олон гайхамшигтай эмчилгээний тухай сонсоогүй хүн гэж бараг үгүй болов уу. Гэтэл яагаад ч юм яг улс оронд нь иймэрхүү авьяас билэгтэй ардын эмчийг олох нь маш хэцүү зүйл байдаг байна. Учир нь эдгээр “хятадын эртний анагаах ухаан” нь ердийн нэг сайн маркетингийн үйл ажиллагаа болон хувирсан байдаг явдал юм. Тиймээс аливаа нэг эмнэлгийн “хамгийн сайн эмчид” үзүүлээд энгийн л нэг эм бичүүлж авах нь элбэг тохиолдоно.

76
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *