Та хуримаа хийхээсээ өмнө хань болох хүнээсээ заавал асуух ёстой 15 асуулт

2

Ямар ч хүн хурим хийж байхдаа салах тухай боддоггүй.

Статистик судалгаагаар гэр бүл болж байгаа хосуудын 40-50 хувь нь эцэстээ салж сарнидаг байна.
Яагаад ингэдэг юм бол? Ихэнх тохиолдолд хүлээж байсан харилцаа нь бий болдоггүй явдал бөгөөд үүнийг хайр дурлалын чимээгүй алуурчин хэмээн нэрлэдэг.

Та гэр бүл болох гэж байгаа хүнтэйгээ адилхан зүйл хүсдэг, хүлээдэг гэдгээ мэдэхийн тулд хосоосоо доорх асуултуудыг заавал асуух хэрэгтэй:

1. Хүүхэдтэй болох хүсэлтэй юу? Хэрвээ тийм бол хэн нь хүүхдэдээ голлон анхаарах вэ?

2. Та хоёр нэг нэгнийхээ өмнө санхүүгийн тодорхой үүрэг хүлээх үү? Зарлага болон хадгаламжтай болох тухай таны бодол нөгөө хосын тань бодолтой адил төстэй юу?

3. Гэр ахуйн тухайд адилхан бодолтой байдаг уу? Гэрийн ажлыг хэн нь хийх тухай тохирч чадах уу?

4. Та өөрийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай бүх л зүйлээ илэн далангүй ярьж өгсөн үү?

5. Таны хүлээж байгаа тэр хайр халамжийг хос чинь өгч чадах уу?

6. Секстэй холбоотой янз бүрийн зүйлийн тухай, хүсэл бодол, айдсынхаа тухай ил тод ярьж чадах уу?

Daniel Suarez/Unsplash

7. Унтлагын өрөөнд зурагт байх уу?

8. Нэг нэгнийгээ сонсож чаддаг эсэх, хэн нэгний гаргасан санал бодол, гомдлыг үнэн сэтгэлээсээ анхаарч чадах уу?

9. Нэг нэгнийхээ хүсэл бодол, сэтгэл зүйг жинхэнээр нь таньж чадсан уу? Сүсэг бишрэл, ёс суртахууны тухай ямар хүмүүжил хүүхдэдээ олгох тухайд нэг бодолтой болж чадсан уу?

10. Нэг нэгнийхээ найз нөхдийг хүндэлж хайрлаж чадах уу?

11. Нэг нэгнийхээ эцэг эхийг үнэлж хүндэлж чадах уу? Эцэг эх нь бидний амьдралд оролцох вий гэдэг талаар айх айдас бий юу?

12. Таны гэр бүлийнхний хийдэг ямар зүйл хосод тань таалагддаггүй вэ?

13. Хэн нэг нь ямар нэг зүйлээс болж гэр бүл болохоос татгалзах шалтгаан байна уу?

14. Хэн нэг нь ажил төрлийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр тийш явах бол цугтаа явахад бэлэн үү?

15. Хэн хэн нь гэр бүл болох бүрэн хүсэлтэй юу? Гэр бүлд тохиолдож болох аливаа бэрхшээлийг давж чадна гэсэн итгэл та хоёрт бий юу?

Хэрвээ та эдгээр зүйлийн тухай урьдчилсан байдлаар харилцан ойлголцож чадвал цаашдын амьдрал тань илүү амар байх болно. Та хоёр янз бүрийн бэрхшээл бий болохоос өмнө түүний тухай ярилцаж урьдчилан шийдэж чаддаг болно. Хамгийн гол нь аливаа зүйлд тухайн хүн хэрхэн яаж хандах талаар яг таг ойлголттой болох сайн талтай юм шүү.

Хайр дурлалд ч гэсэн анхааралтай хандах хэрэгтэй!

10
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *