Хөлбөмбөгийн талбай дээр орж ирсэн тахиаг өшиглөж aлсан тамирчин улаан хуудсаар торгуулжээ

1

Хорватын 23 настай хөл бөмбөгчин Иван Газдек “НК Еленград”болон “Ясеновац” хэмээх хагас мэргэжлийн лигийн багуудын хоорондох тоглолтонд оролцож байжээ. Тоглолт болж байсан талбайд тахиа орж ирээд тоглолт тасалдуулаад байсан учир хөл бөмбөгчин маань тахиаг жаахан айлгах гэж бодсон ч харамсалтай нь жаахан хэтрүүлчихсэн байна. Энэ явдлын видео бичлэг бичигдэж үлджээ.

Хүчтэй өшиглөлтийн улмаас тахиа тэр дорхноо үxсэн байна. Амьгүй болсон тахиа хашаа даван шидэгдэн унах нь тэр.

Энэ явдал Газдекын баг (“НК Еленград”) 2:1-ээр хожиж байх үед болжээ. Талбайд орж ирсэн олон тахиануудаас болж тоглолт түр завсарлах үеэр Иваны уур нь хүрч, тэвчээр алджээ.

dailymail.co.uk

Тэрээр хийсэн хэргийнхээ тухай сүүлд ярихдаа: “Надад итгээрэй, санаатай хийгээгүй юм шүү. Тоглолт яг ид дундаа явж байх үед миний сэтгэл нилээд хөдөлсөн байлаа. Тахианууд байнга л талбай руу орж ирж тоглолт зогсоогоод байв. Би тэднийг хөөх гэж нэгийг нь хөлөөрөө савж айлгах гэсэн боловч санаандгүй aлчихлаа”.

dailymail.co.uk

Гэсэн хэдий ч тоглолтын шүүгч Иван Газдекийн хийсэн үйлдлийг “спортын бус үйлдэл” гэж үзэн улаан хуудас өгч талбайгаас хөөсөн байна. Тамирчин маань хийсэн зүйлдээ гэмшиж тахианы эзэн эмэгтэйгээс уучлал гуйсан бөгөөд өөр тахиа худалдаж авч өгсөн байна.

dailymail.co.uk

Газдек талбайгаас хөөгдөх үед баг нь 2:1-ээр хожиж явсан бол тоглолт дуусахад баг нь 8:1-ээр хожжээ.

dailymail.co.uk

Animal Friends хэмээх төрийн бус байгууллага энэ явдлыг “шившигтэй явдал, гэмгүй амьтанд хүч гаргаснаас тэр нь олон ясны хугарал, аймшигт өвдөлтөөс болж үxсэн бөгөөд энэ бол тамирчны өөдгүй, хулчгар үйлдэл мөн” хэмээн үзэж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ группийнхэн тухайн тамирчны эсрэг шүүхэд хандах ба хөл бөмбөгчнийг “амьд амьтныг aлж xядсан, тaмлан зoвоосон үйлдэл хийсэн” гэж мэдэгджээ. Хэрвээ энэ гомдол нь албан ёсны болоод, шүүх хөл бөмбөгчин залууг буруутай гэж үзвэл түүнд нэг жил xорих хүртэл ял оноож болох хуультай юм байна.

19
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Отгонбаяр

    Отгонбаяр 'Д

    2019/11/10 at 01:29

    Цан Жид ingej boldimu anda?

  2. Monh Orgil

    Monh Orgil

    2019/11/10 at 21:46

    ene ymr ymtai g**** be

  3. Baatarhuu Chinbolor

    Baatarhuu Chinbolor

    2019/11/11 at 09:03

    Svrtein uursduu udur shunugvi tahianii shul uuj baij haha teriihchin alj l awdag bhdaa mahiin

  4. Sh Oyuntuya

    Sh Oyuntuya

    2019/11/11 at 14:24

    Bombogtogoo anduurtsanch ym bilvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *