Амьтдын талаарх урьд нь хэзээ ч сонсож байгаагүй 17 сонирхолтой баримт. Тэдний онцлог шинж чанар болон дадал зуршлууд

2

Амьтдын онцлог мөн биднийг гайхшруулах тэдний дадал зуршлууд гэх мэт 17 баримтыг та бүхэнд дэлгэж байна

Байгаль эх бидэнд өөрийн гэсэн онцлог шинж чанар, дадал зуршлыг харамгүй хайрлажээ. Үнэндээ тэр болгоныг дурдаад ч дуусахгүй. Хүний амьдралыг тодорхой хэмжээгээр гадарлаж болохоор, харин амьтдын ертөнцөд судлагдаагүй, бидний мэдэхгүй зүйл их хэвээрээ л байна.

Амьтны ертөнцийн тухай сонирхолтой 17 баримтыг танд танилцуулахаар бэлдлээ. Байгаль дэлхийн талаарх мэдлэгээ өчүүхэн ч гэсэн тэлэхэд тус болох байх гэж найдаж байна. Мөн тэдэнтэй цаашид хэрхэн харьцахад тус нэмэр болог гэж үзлээ.

За тэгэхээр, гайхширч, алмайрч эхэлцгээх үү?

Дельфин нүдээ нээлттэй нь унтдаг

Wikipedia

Дельфинийн нэг нүд болон тархины нэг хэсэг “шөнийн ээлжинд” гардаг. Дельфин өөрийн бие махбодыг ажиглахын зэрэгцээ эргэн тойрноо хянаж байдаг ажээ.

 

Зарим нэг муур, нохой хүнээс харшилдаг

pixabay

Ихэвчлэн хүний хаг тэдний харшлыг хөдөлгөдөг байна.

 

Шумуул согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн хүмүүсийг илүү их хаздаг

pixabay

Хортон шавьжийг октанол (спиртийн тосонд багтдаг органик бодис) гэх бодис ихээр татдагтай холбоотой юм.

 

Дельфин найз нарынхаа бүх нэрийг мэддэг

Dolphins

Дельфин өөрийн гэсэн хэлтэй гэдэг нь батлагдаад удаж байгаа, тэд хэлнийхээ тусламжтайгаар хоорондоо харилцдаг. Бас нэгэн сонирхолтой баримт! Эдгээр нөхдүүд өөр хоорондоо танилцахдаа нэрээ хэлдэг, нэрийг өөрсдөө бодож олдог гэнэ. Тиймээс, дельфинүүд найзынхаа нэрийг тогтоож нэрээр нь дууддаг ажээ.

 

Яст мэлхий болгон толгойгоо хуягтаа нуудаггүй

pixabay

Далайн яст мэлхий хуурай газрын яст мэлхий шиг тийм чадваргүй ажээ.

 

Халиу аюултай нүүр тулбал үр зулзагаа өөдөөс нь үзүүлж дайснаа уяраадаг байна

ethan_thakn

Үр төлөө халамжлах нь амьтны ертөнцөд харийн зүйл огт биш. Үүнийг ойлгосон голын халиу өөрийн нялх үр төлөө үзүүлж дайрах гэж байгаа араатны өрөвч сэтгэлийг хөдөлгөдөг байна.

 

Өндөгнөөсөө гараагүй ч гэсэн дэгдээхийнүүд өөр хоорондоо харилцдаг

odruli

Дуу авианы тусгай системийн тусламжтайгаар хажуу дахь өндгөндөө байгаа ах, эгчтэйгээ харилцдаг ажээ.

 

Цагаан баавгайнууд хошуугаа нийлүүлж бие биетэйгээ мэндэлдэг

pixabay

Энэ нь мөн тусламж гуйхыг ч илэрхийлдэг байна.

 

Далайн залхагийг нарны туяанд ил гаргавал алга болдог

wikipedia

Далайн залхагийн 98% нь уснаас бүрдсэн. Тиймээс нарны шууд тусгалд зүгээр л ууршаад алга болно.

 

 

Шимпанзегийн үр төл чулуу, модоор тоглодог. Яг л хүний хүүхэд хүүхэлдэйгээр тоглож байгаатай адил

gettyimages

Шимпанзегийн охин үр төл яг л хүүхэд шиг тоглодог байна. Тэд өөрийн хүүхдээ бөөцийлж байгаа юм шиг л тоглоно.

 

Эрслэн өөрийн гэр бүлдээ арслангаасаа илүү хоол унд олж өгдөг

pinterest

Арслан араатны хаан байж болох юм, гэхдээ өөрийн гэр бүлийг хооллож ундлах цорын ганц амьтан биш. Эрслэн нь хоол хүнсний 90%-ийг олж ирдэг болохыг судалгаагаар нотолжээ.

 

Мэлхий дүрст гүрвэл нүднээсээ цус шүүрүүлж чадна

flickr

Мэлхий дүрст гүрвэл өөрийгөө дайснаас хамгаалах зорилгоор нүднээсээ цус шүүрүүлдэг байна. Цус харсан араатан айж мэгддэг ажээ.

 

Эрээн далт бяцхан шувуу – арагшаа ухарч нисэж чаддаг цорын ганц шувуу

pixabay

Бас далавчаараа секундэд 80 удаа дэвж чаддаг.

 

Анааш хэлээрээ чихээ цэвэрлэдэг

Eric Kilby

Анаашны хэл булчинлаг бөгөөд уртаашаа 45 см хүрдэг. Урт хэл нь өндрөөс хоол унд олж идэхэд нь туслахаас гадна чихээ цэвэрлэж ариун цэвэр сахихад нь тусалдаг ажээ.

 

Дөнгөж төрсөн кенгуруны үр төл ердөө 2-хон сантиметр

Mymbaka

Төрсөн үрээ эх нь 6-8 сар уутандаа тээдэг ажээ.

 

Үхэр өөрийн акценттай

WildRabbitBloger

Амьдарч байгаа улс орноос нь шалтгаалаад үхэрнүүд өөрсдийн акценттай мөөрдөг гэнэ. Тэгэхээр тэдэнд ч бас нутгийн аялага гэж байдаг байх нь ээ?

 

Мэлхий нүдээ цавчихгүйгээр хоолоо залгиж чадахгүй

pixabay

Бидний л адил бас нэгэн рефлекс, өөрөөр хэлбэл бид нүдээ анихгүйгээр найтааж чаддаггүй биз дээ?

Танд аль баримт нь хамгийн сонирхолтой санагдав?

36
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *