Бидний бие махбод одоог хүртэл бүрэн судлагдаж дуусаагүйг илтгэх 12 сонирхолтой баримт. Эрдэмтэд маш олон нууцлаг зүйлсийг олж илрүүлжээ

0

Хүний бие махбодод багагүй нууц агуулагдаж байдаг бөгөөд бид тэр болгоныг нь мэдэж чадахгүй л байна. Гэхдээ эрдэмтэд нууцын зах зухаас олж мэдсээр байгаа нь сайшаалтай. Эмэгтэй хүний хөх тэмээний бөхний зарчмаар ажилладаг гэдгийг та мэдэх үү, харин өндөр ачаалал авдаг хүний зүрх сармагчингийнхтай адилхан болно. Энэ мэт маш олон нууц мэдээллийг эрдэмтэд олж илрүүлжээ.

Бидний танд танилцуулах гэж байгаа эдгээр баримтуудыг та анх удаа сонсож байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.

  • Эрдэмтдийн дэвшүүлсэн онолоор эмэгтэй хүний хөх тэмээний бөхний зарчмаар ажилладаг ажээ: бүтэц нь өөхлөг, өлсөж байгаа үедээ хөхнөөсөө өөрт нэн шаардлагатай шим тэжээлээ авна.
  • Зарим нэг хүмүүс чихний гүнд байдаг шуугих булчингаа удирдаж чаддаг, уг булчин нь чихний хэнгэргийн хальсанд ирэх ачааллыг хариуцдаг юм. Хүн энэ булчингаа хөдөлгөөнд оруулахад чихэндээ чанга чимээ сонсоно, яг л аянга цохиж байгаа юм шиг.
  • Шаргал үстэй хүмүүст мэдээ алдуулагч тариа бага үйлчилдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мэс заслын үеэр ашиглах мэдээ алдуулагч тэдэнд дунджаар 20 хувиар илүү хэрэглэгддэг. Үүнээс гадна дөл шиг улаан өнгөтэй үстэй хүн бууралтах нь ховор байдаг. Цаг хугацааны эрхэнд үсний өнгө нь суларч буурал бус харин саарал эсвэл шаргал өнгөтэй болж хувирдаг байна.
© Instagram/Sipa USA/East News © AFP/EAST NEWS
  • Хөхний хэмжээ бүсгүй хүний эх болох чадварыг тодорхойлдог. Эмэгтэй хүний хөхний хэмжээ нь түүнийг эх болох бэлэн байдлыг илтгэдэг хэмээн нэгэн гипотезод дурджээ. Хөхний булчирхай хэдий хэр том байна төдий чинээ жирэмслэх магадлал ихэснэ. Үүнээс гадна том хөх бас нарийхан бэлхүүс нь бүсгүйчүүдийн жирэмслэх магадлалыг эрс нэмэгдүүлнэ. Ийм галбиртай эмэгтэйчүүдэд эмэгтэй хүний даавар нь их хэмжээгээр агуулагдаж байдагтай нь холбоотой юм.
  • Хүн байгалиасаа биолюминесцент буюу харанхуйд гэрэлт цох шиг гэрэлтдэг. Гэхдээ гэрэлтэх түвшин маш бага тул бидний нүд үүнийг харж чаддаггүй байна.
  • Европын нийгэмшилтийн эхэн үед бөгсөөрөө өөхлөлт ихтэй эмэгтэйчүүд их байжээ. Энэхүү дүр төрх одоо ч гэсэн харагддаг, гэхдээ ихэвчлэн Өмнөд Африкт. Үүнийг эмэгтэй хүний бие махбод агаарын өндөр хэмд дасан зохицож байгаа гэсэн таамаглал дэвшүүлжээ. Хүүхэд тээж төрүүлэхийн тулд их хэмжээний өөх шаардлагатай аж.
© unknown author / pxhere © sjajolika / pixabay
  • Хүүхдийн илүүдэл жин эхийнх нь хэрэглэж байгаа парабены агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалж байгааг эрдэмтэд тогтоожээ. Судалгаанд нийт 629 эх хүүхдийн хамтаар оролцсон байна. 8 жилийн турш уг бодисын агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан эхчүүдийн хүүхдүүдийн ихэнх нь илүүдэл жинтэй байжээ.
  • Хүн хэрвээ биеийн тамирын дасгал хийхгүй бол түүний зүрх сармагчингийхтай адилхан болно. Сармагчин бол идэвхгүй, ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг амьтан. Тэдний зүрх нь амьдралын ийм хэв маягтайгаа зохицсон байдаг. Булчингийн хана нь зузаан бөгөөд хэлбэрийн хувьд бараг л бөөрөнхий гэмээр. Харин хүний энэ эрхтэн сунгагдсан хэлбэртэй. Мэргэжилтнүүд төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлж байсан (холын зайд гүйгч, хөл бөмбөгчин, фермер, хотын жирийн оршин суугчид) хүний зүрхийг судалж үзээд дараах дүгнэлтэд хүрчээ. Спортоор хичээллэдэггүй хүний зүрх сармагчингийн зүрхний хэлбэртэй төстэй болно.

 

 

  • Зарим нэг хүмүүс генетикийн маш ховор мутацаас болоод өвчин мэдэрдэггүй. Дэлхий дээр ийм төрлийн зуу гаруй хүмүүс бүртгэгдээд байна. Таатай мэт сонсогдох энэхүү “супер хүч” нь хэд хэдэн сул талтай. Бие махбодоос өгч байгаа аюулт өвчний дохиог мэдрэхгүй явсаар байгаад өвчнийг улам хүнд шатанд хүргэнэ.
© depositphotos
  • Хүний амьдралын явцад хамар хэмжээгээрээ томордоггүй гэж ярьсаар ирсэн. Гэсэн хэдий ч хамар хэмжээ мөн хэлбэрээрээ өөрчлөгддөг болохыг эрдэмтэд нотолжээ. Нас нэмэгдэх тусам хамрын яс, зөөлөн эд өөрчлөгдөнө. Түгээмэл илрэх өөрчлөлт нь хамрын үзүүр унжих, энэ тохиолдолд хамар илүү урт болсон юм шиг харагддаг байна.
  • Хүний тархинд үнэрлэх булцуу байх бөгөөд төрөл бүрийн үнэр ялгах үүрэгтэй. Эмэгтэйчүүдийн энэхүү булцуу нь эрчүүдийнхээс илүү том бололтой. Тийм ч учраас эмэгтэйчүүд илүү олон төрлийн үнэр мэдэрдэг байх гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.
  • Хувьслын явцад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их үсээ гээжээ. Үс багатай байх нь эмэгтэй хүнийг илүү дур булаам мөн залуу харагдуулахад нөлөөлсөн гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байгаа юм.

Эдгээр баримтуудаас алийг нь бусадтайгаа хуваалцахыг хүсэж байна? Мөн дээрх мэдээлэл бусадтай маргаан үүсгэх сэдэв болж чадах уу?

35
БахархмаарБахархмаар
19
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/11 at 22:07

    Хүний амьдралд бж болохын аргагүй дарамт, зовлонд хүнийг оруулчихаад аз жаргалтай эмэгтэйчүүд шг нөхцөлийг нэхээд байдаг би гайхаад гайхаад олохгүй юмаа

  2. Зулаа Амартүвшин

    Зулаа Амартүвшин

    2020/05/11 at 22:16

    kim 4 huuhedtei 😂

  3. Burnee Brnbr

    Burnee Brnbr

    2020/05/11 at 23:06

    Marlaa Book

  4. Б. Амартүвшин

    Б. Амартүвшин

    2020/05/11 at 23:33

    Аз Жаргал А.Х

  5. Tuuguu Tuguldur

    Tuuguu Tuguldur

    2020/05/11 at 23:39

    Otgonjargal

  6. Enkhtsatsral Enkhbayar

    Enkhtsatsral Enkhbayar

    2020/05/12 at 01:12

    Kim ghdee jiremselj chadadguishde suuliin hedee dandaa teegch eheer turuulsen gj unshj bsim bn huhnii jijig tom ogt hamaagui sonin yum niilteh yuma

  7. Бат-Очир Очироо

    Бат-Очир Очироо

    2020/05/12 at 02:27

    Leave her alone!
    She’s already suffering enough

  8. Пүрэвсүрэн Я.

    Пүрэвсүрэн Я.

    2020/05/12 at 23:22

    Г. Баярмаа minii nz huhuu tomruul hha als ireeduid tani xregteim bna shuu 😅😆

  9. Эрдэнэсувд Б.

    Эрдэнэсувд Б.

    2020/05/13 at 09:40

    Г. Ганцэцэг сайн уншаарай

  10. Uynga Purewdorj

    Uynga Purewdorj

    2020/05/13 at 10:19

    Anar Bayarsaikhan 😂😂

  11. Joohnoo Joohnoo

    Joohnoo Joohnoo

    2020/05/13 at 18:05

    Zaaa . Jijig hohtei hvn ch jiremseldeg shde . Shal utgagvi yum 🤨🤨

  12. Temuulen Mungunchuluun

    Temuulen Mungunchuluun

    2020/05/13 at 21:49

    Savage

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *