Дэлхий ертөнц тайлагдашгүй нууцаар арвин. Зарим нь бүр ид шидийн мэт санагдана. Хүн төрөлхтний олон жилийн судалгаа шинжилгээ, ажиглалт хорвоогийн олон олон нууцыг тайлж, учир шалтгаан, үүсэл хөгжлийг нь нээн илрүүлсээр ирсэн. Гэвч эрт цагаас эхлээд олон зуун жилийн туршид хорвоогийн нууцуудыг тайлж, тайлахыг оролдож ирсэн боловч зарим нэг нь өнєє хэр үнэн зөв, төгс хариулттай болоогүй л байна.
Хамгийн төгс төгөлдөр хариултыг хараахан олоогүй байгаа тайлагдашгүй нууцууд дундаас дэлхий ертөнцийн хамгийн агуу их, ер бусын нууцуудын талаар бяцхан мэдээллийг зургийн хамт хавсарган нийтэллээ. Та бүхний мэдлэгийн далайд дуслын төдий нэмэр, хандивыг өгч чадна гэж итгэж байна.
1. Easter Island
Rapa Nui гэх нэрээр алдартай Easter Island нь Номхон дөлгөөн далайн өмнөд хэсэгт байх Tahiti арлаас 2,000 милийн алсад байрладаг. Арлын анхны оршин суугчид нь МЭӨ 400-600 оны хооронд алс холын арал руу шилжиж ирсэн полинез хүмүүс байжээ. Тэд галт уулсын хэсэг багтсан арлын нутаг дэвсгэрээс чулуу олборлож, moai хэмээн нэрлэсэн олон арван бунхан, хөшөө сэлтийг барьж байгуулсан бөгөөд эрдэмтэн судлаачид одоо ч тэдгээр том чулуунуудыг хэрхэн зөөвөрлөж байсны хариултыг олоогүй байгаа юм.
2. El Dorado-гийн домог
El Dorado-гийн домог нь өдгөө сөнөж үгүй болсон chibcha хэлээр ярьдаг байсан Muisca омгийнхноос үүдэлтэй. Тэд МЭ 1000-1538 онд Колумбын орчин үеийн хотод амьдардаг байсан ба тэдний охин тэнгэрт зориулсан зан үйлийн ёслолд омгийн ахлагч өөрийгөө алтан тоосоор бүрхэж, нуурын ус руу үсэрдэг байсан байна. Энэ нь үгүй болсон алтан хотын домгийг үүсгэсэн төдийгүй Испаний булаан эзлэгчдийн шуналын галыг асаасан байна.
3. Бермудын гурвалжин
Атлантын далайд Бермуд, Флорида, Пуэрто Рикогийн дунд байрлах Бермудын гурвалжин нь нисэх онгоцнууд, завь, хөлөг онгоцнуудыг залгисан аймшигт газар. Энэ газар 1945 онд энэхүү ад чөтгөрийн цэгт нислэг хийж явсан Тэнгисийн цэргийн нисгэгч, түрүүч Howell Thompson ор сураггүй алга болсноор ийнхүү нэрлэгдэх болсон байна. Цуу яриа ид шидийн хүчин зүйлс гэсэн тайлбартай холбогддог бол олонх мэргэжилтнүүд үүнийг хар салхи, булангийн ширүүн урсгал мөн хүний алдаа мадагтай холбож үздэг.
4. Өмнөд Америкийн хүчирхэг Incan-ы эзэнт гүрэн
Өмнөд Америкийн хүчирхэг Incan Empire нь МЭ 1200-1535 онд ид цэцэглэн хөгжиж байсан. Тариалалтаа сайжруулахын тулд ус сувгийн систем, сувгууд байгуулж, Machu Picchu гэх мэт эгц өндөр уулсын орой дээр чулуун хотууд байгуулж байсан гэхчилэн өргөн уудам ололт амжилтууд бүхий Incan Empire нь 40,000 сургасан армитай байсан ч салхин цэцэг болон сайжруулсан зэвсгээр зэвсэглэсэн Испаний 180 булаан эзлэгчдэд ялагдсан байна.
5. Маяа нарын сүм
Эртний маяа хүмүүс 2012 оны 12-р сард одоогийн бактун тоолол дуусна гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол маш олон хүнийг айлгаж байгаа мэдээллийн өчүүхэн хэсэг. Зарим хүмүүс ертөнцийн төгсгөл ирэхийг маяа нар зөгнөн хэлсэн гэж итгэдэг. Гэвч зарим хүмүүс энэ бол зүгээр л нэг математикийн андуурал ч гэж үздэг. Уран барилга, одон орон судлал, тоо гэх мэтчилэн шинжлэх ухаанууд өндөр хөгжсөн, тооны ухаанд нэвтэрхий байсан маяа нарыг хорин оронтой тоо хэрэглэдэг байсан гэдэг. 2000 жилийн өмнө оршин тогтнож байсан энэ соёл иргэншил үл ойлгогдох шалтгаанаар МЭ 900-аад оны үед мөхөж үгүй болжээ.
6. Nazca Lines
Nazca Lines нь Перугийн өмнөд хэсэг дэх Nazca Desert-д орших газар дээрх эртний зургууд бөгөөд 80 гаруй километр сунан тогтсон өндөр, хуурай хавтгайд орших энэ нууцлаг дүрснүүдийг 1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өв газарт бүртгэжээ. Христийн тооллын өмнөх 100-800 онуудад цэцэглэн хөгжиж байсан Nazca хэмээх соёл иргэншлийн дурсгал гэж эрдэмтдийн үздэг энэ дүрс шугамнуудын ‘Las Manos’ дүрс гэхэд л 2,000 жилийн настай юм. Элсэн урлагийн өргөн уудам хэсгүүдийг бүтээсэн Nazca хүмүүсийн талаар хачирхалтай яриа олон байдгийн нэг нь тэднийг хүн бус харин харийн элч, харь гаригийнхан гэж итгэгчид байдаг явдал юм.
7. Египет, Гизагийн эртний пирамидууд
Khafre болон Khufu нь Египетийн Гизад байх эртний гурван пирамидын хоёр нь юм. Khufu бол хамгийн том нь бөгөөд 9 хүртэл тонн жинтэй 2 сая гаран чулуунаас бүрддэг байна. Пирамидуудыг МЭӨ 2,550 оны тэртээ бурхдад зориулсан бунхан хэлбэрээр нарийн бодож боловсруулан барьсан ба орчин үеийн египет судлаачид пирамидыг чулуу олборлох газраас чирж авчирсан чулуунуудаар барьж байгуулсан гэж үздэгээс гадна пирамидыг барьж байгуулсан хүмүүсийг боолчууд бус харин чадварлаг гар урчууд байсан гэж үздэг аж.
8. Египет, Гизагийн сфинкс
Египетийн өөр нэгэн гайхамшиг бол Гизагийн сфинкс ба энэ нь фараоны толгой бүхий арслангийн биетэй том байгууламж юм. Khafre хаан хэмээгддэг энэ байгууламжийг зөөлөн шохойн чулууг он жилийн турш аажмаар сийлж хийсэн байна. Алга болсон хамарных нь тухай хамгийн түгээмэл онол бол 1798 онд Наполеоны цэргүүд их буугаар буудсан гэдэг ч хуучны тэмдэглэлүүдэд Наполеоны түйвээлт эхлэхээс ч өмнө сфинксийг хамаргүй байсан гэсэн байдаг байна.
9. Loch Ness мангас
Шотландын ардын үлгэрт өгүүлснээр усны морь хэмээн нэрлэгдсэн үл мэдэгдэх нууцлаг биет бяцхан хүүхдүүдийг урхидан дуудаж, тэднийг наалдамхай нуруун дээрээ суулгаснаар усан доорх булш руугаа авч оддог гэдэг. Loch Ness 1933 онд түүнийг харсан гэрч нарын мэдэгдэл сонины нүүрэнд хэвлэгдэн гарсны дараа Английн гайхамшиг болсон.
10. Харь гаригийнхан
Area 51 нь 1955 онд АНУ-ын Агаарын хүчний байгууллагаас Невадагийн өмнөд хэсэгт байрлах Groom Lake дээр U-2 тагнуулын онгоц, A-12 Blackbird болон F-117 Stealth Fighter зэрэг шинэ агаарын хөлгүүдийг хөгжүүлэх, шалгах газар болон байгуулагдсан. Энэхүү цэргийн баазын нууцлаг мөн чанар нь түүний нууцалсан нисэх онгоцны судалгаа, харийн үл танигдах нисдэг биетийг нуун дарагдуулсан гэх нууц хуйвалдааны онолтой холбогддог байна.
11. Stonehenge
Английн Salisbury Plain дахь Stonehenge хэмээх энэ газар нь аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг. 5000 жилийн тэртээ оршуулгын газар, ёслолын үүр байсан гэгдэх энэ газарт оршуулгын зан үйл дор хаяж 500 жилийн турш үргэлжилсэн гэдэг.
12. Атлантисын сөнөсөн хот
Атлантисын сөнөсөн хотыг 2,400 жилийн тэртээ баруунд танилцуулсан хүн бол эртний грекийн сэтгэгч Платон бөгөөд тэрээр энэхүү арлыг хөгжингүй нийгмийн өлгий байсан гэдэг байжээ. Домогт өгүүлснээр энэ хот газар хөдлөлтөнд живж үгүй болсон ба усан дор живж орсон хотыг лусын дагинас хамгаалалтандаа авсан гэдэг байна. Энэ хот яг хаана байсан тухай домог өнєє хэр нь үргэлжилсээр байгаа ба саяхны нэгэн усан доорх судалгаагаар Газар дундын тэнгис дэх Кипрт томоохон хэмжээний хуурай газар олдсон нотолгоо олдсон ч Багамын арлуудад Атлантис оршиж байсан гэх цорын ганц үнэн болж байгаа ажээ.
13. Fountain of Youth буюу Залуу насны усан оргилуур
Fountain of Youth бол уснаас нь уусан хэнд ч бай залуу насыг нь буцаан авчирдаг гэх домогт рашаан юм. Испаний хайгуулчин Don Juan Ponce de Leon 1509 онд Америкт энэ оргилуур байдаг хэмээн баталдаг байсан бөгөөд тэрээр хожим нь Пуэрто Рикогийн захирагч болсон түүхтэй. Зургаан жилийн дараа тэрээр энэтхэгийн дам яриаг даган Bimini арлын умард руу Залуу насны усан оргилуурыг хайн аялжээ. Bimini Флоридагийн хойг болон хувирсны дараагаар энэхүү усан оргилуур 2006 оны 7-р сарыг хүртэл нууц хэвээр байсан байна.
14. The Ark of the Covenant
Библид дүрсэлснээр Ark of the Covenant гэдэг нь арван сургаалийн самбарыг зөөж явахад зориулагдсан алтан бүрмэл бүхий модон хайрцаг аж. Энэхүү хайрцгийг цөлөөр авч явсаар Israelite Temple-д аваачин хадгалсан бөгөөд тус сүмийг Вавилоны эзэнт гүрний гарт сүйдэх хүртэл тэнд байсан байна. Энэ зүйлийн хаана байгаа нь одоо ч нууц хэвээр үлдсэн байгаа юм. Харин Холливудад үүнийг хуулбарлан хийсэн загвар байдаг байна.
15. Chupacabra
Phylis Canion гэгч эмэгтэй Техас дахь гэртээ өөрийн Chupacabra хэмээн нэрлэсэн зүйлийн толгойг барьж байгаа нь энэ. Энэхүү ер бусын хачин төрхтэй амьтны тухай анх 1995 онд Пуэрто Рикод дуулдаж эхэлсэн ба түүнийг тахиа болон ямааны цусанд дуртай гэдэг байв. Хэдийгээр ийм амьтан байдгийг батлан харуулсан олон зураг байдаг ч биологич нар ийм амьтан байхгүй гэж баталдаг байна.
16. Делигийн төмөр багана
1,600 жилийн настай, 22 футын өндөртэй энэ төмөр багана Энэтхэгийн Дели хотын Qutb комплекст байрладаг. 98%-ийн давтсан төмрөөр хийсэн энэ багана энэ олон жилийн туршид зэвэнд идэгдээгүйгээрээ эрдэмтдийн гайхлыг төрүүлдэг.
17. Коста Рикагийн чулуун бөмбөрцөгүүд
1940-өөд оны эхээр Коста Рикад United Fruit Company газар шорооны ажил хийж байхдаа төгс хэлбэр бүхий чулуун бөмбөрцгүүд олсон нь МЭ 600-аас 16-р зууны үед хамаарах эд байжээ. Энэ чулуун бөмбөрцгүүдийг бүтээгчид болон бүтээсэн зорилго өнєє хэр нь тайлагдаагүй байгаа ба нарыг шүтэх үүднээс хийгдсэн шашны утга агуулга бүхий зүйл гэж үздэг байна.
18. Оросын Тунгусын дэлбэрэлт
1908 оны 6-р сарын 30-ны өглөөний 7:14 цагт Оросын Тунгус голын орчимд гэнэт асар их дуу гарч, аварга том мөөгөн үүл үүссэн төдийгүй агаарын хэм агшин зуурт дээшилж, дэлбэрэлтийн төв хэсгийн ой моддын ихэнх нь шатсанаар барахгүй тэндээс 70 км-ийн цаана байсан хүн амьтан аймшигтайгаар хуйхлагдан шатсан байна. Европ тивд тэр ч бүү хэл Америк тивд хүртэл мэдрэгдсэн гэх Тунгусын их дэлбэрэлтийн талаар эрдэмтэд маргалдсаар байна. Харь гаригийн цөмийн хөдөлгүүрт хөлөг манай дэлхийд газардахдаа дэлбэрсэн, сөрөг цэнэгтэй бөөм мөргөсөн, хар нүх мөргөлдсөн гэх мэт олон арван таамгуудын дундаас хамгийн оновчтой байж болох онол нь сүүлт од дэлхийг мөргөсөн гэсэн онол юм.
19. Mothman
Энэхүү Mothman хэмээн нэрлэгдэх шавьжны далавч болон хүрэн улаан өнгийн нүдэт хүн дүрст амьтан 1960-аад оны сүүл үеэр Point Pleasant-д үе үе үзэгдэх болсон гэдэг. Энэ үл мэдэгдэх хачин биетийн хөшөө хүртэл боссон боловч үнэхээр ийм биет байсан эсэх тал дээр ямар нэгэн баттай баримт үгүй юм.
20. Жерсигийн чөтгөр
Домогт өгүүлснээр 250 жилийн тэртээ Жерсигийн Leeds хэмээх нэгэн эмэгтэй 13 дахь жирэмслэлтийнхээ үеэр цөхрөхдөө “Буг чөтгөр болоосой” хэмээн хашхирсанаар төрсөн хүүхэд нь далавч бүхий имжтэй төстэй амьтан болоод нисэн одсон гэсэн байдаг. Харин өдгөө нутгийн хоккейн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн багийн нэг дүрслэл нь Жерсигийн чөтгөр болжээ.
bayaka_0407
2011/07/05 at 16:16
:320: xexe
ochko_ochko
2011/07/05 at 16:17
ooooo ystoi laitai aaain
tmra
2011/07/05 at 16:37
goy goy iimerhuu medee orulaad bgarai
EoD
2011/07/05 at 17:00
Sonirholtoi l ym
Зочин
2011/07/05 at 17:03
So l ym
tmra
2011/07/05 at 17:07
bas ter tungusiin delberelt ni mongold medregdsiin boluu ?
turuu_designer
2011/07/05 at 17:12
Bi ene nuutsuudiig bugdiig ni medne
SoL0
2011/07/05 at 17:14
sonin shүү nere
Suiton
2011/07/05 at 17:37
daj medeelel bn shu ednar
loopy
2011/07/05 at 17:39
GOy medee bnaa :D
Crunch
2011/07/05 at 17:47
w0w
SeeKeSHDEEE
2011/07/05 at 17:53
TnX
Undrax
2011/07/05 at 18:07
mmmmmmmmm
D2shk3
2011/07/05 at 18:14
goy ymoo :D tnx
key_key_key
2011/07/05 at 18:20
so ym ih bh ymaa
batdolgor
2011/07/05 at 18:50
Bayarlalaa
javascript:justReturn()
happy13
2011/07/05 at 18:58
goy medee bn
Cry329
2011/07/05 at 19:52
sonirholtoi goy yumoo
Зочин
2011/07/05 at 19:55
Goe medee bainooo sonirholtoi bailaajavascript:justReturn()
Togsoonoo
2011/07/05 at 20:11
unshaad l baiwal uidhaargu,,, iimerhu medee nemeed l baigarai
moochii
2011/07/05 at 20:35
sonin shuu neeree nuutsiig ni tailah gej orooldoodoch hereg bhgui
kkkkkkk
CrEEeeZZZ
2011/07/05 at 21:02
TNX
tuulaixan
2011/07/05 at 21:17
Мэдмээр л юм байна
Зочин
2011/07/05 at 21:31
zozo ter 18 iin gazriin zurag ndeer bol MONGOL bhgv bn shde
Зочин
2011/07/05 at 21:47
Ter tunguusaas hoishig ni bol shal hudlaa hvnii sanaasaa zohioson medee bna aa harin Tunguls bol Oros ah nariin oorsdiih ni hiisen ajil ter bol zvgeer l Tsomiin bombognii turshilt bas Europ d oorsdiin svrkhvchiig medrүүleh gesen dald ybuullaga kkkkkkkkkkkkkkkkk ened bol bi 100% 1000% 10000% itgeltei bna javascript:justReturn()javascript:justReturn() kkkkjavascript:justReturn()javascript:justReturn()javascript:justReturn()
Зочин
2011/07/06 at 02:02
medexed ilүүdexgvi aytaixan medeelel bn…..
0ZoNe
2011/07/06 at 07:35
Сонирхолтой л юм
lapez
2011/07/06 at 10:23
iimerhuu medee orliig oruulaaraai:-)
D2shk3
2011/07/06 at 12:36
goy2
crystal_nova
2011/07/06 at 13:09
aimar aimar
tulga_b13
2011/07/06 at 23:03
nadaa mothman anhaaral tataad bna
badraa_27
2011/07/07 at 12:11
Sansar ogtorguin tuhai medeelel oruulj ogvol sain baina. mash ih bayrlana
Зочин
2011/07/07 at 14:06
Fountain of youth-iig haij olnoo
BA3
2011/07/14 at 22:39
ugiin aldart nuutsuud bn shdeee
Зочин
2011/07/17 at 12:55
goy l medee bna
huanli
2011/07/17 at 15:10
manai delhii gaihamshigtai nuutsuudar dүүren ymaa vheheese omno medeed vr hүүhdүүdde domog bgoj yrih ymsan hehe javascript:justReturn()
labyrinth
2011/07/20 at 17:34
Thanks
Зочин
2011/12/08 at 15:33
гашхйлэ нтйй ну
Зочин
2012/07/30 at 18:12
xopom shal *** cait bna
Зочин
2013/02/26 at 17:06
хаха
Зочин
2014/02/20 at 22:31
認定大学に通う、に加えても能力があればしかし教育の素晴らしされてとして一般に知られていることを発見します。学校のこれらの種類は、定期的に移植のための質のような広範な合計の異なることがあります、爪エネルギッシュでなど。
ロンシャンバック http://www.alleroedspejderne.dk/kontakt/longchamp-rozo-c-10226.html
Зочин
2014/02/20 at 22:31
あなたは速やかに信頼が任意の助けなしに誰ものの良くなる持っている場合は、この驚くべき備蓄を実装することができます。以上、単に私が偽のハンドバッグを選択する任意の有用な種類の数えるものです。あなたがによってに関する優れた優れたアイデアに到達し、正確にどのようにしなければ所有している、私は修正のために維持を通して。
グッチ 財布 レディース http://www.pandarider.com/press/Gucci-bag-c-502.html
Зочин
2014/02/20 at 22:31
私たちは、優れた個人の信用履歴を探し、適切な信頼性のため、膨大な量の顧客を得る格納します。通常、顧客は後になり、再び投資資金に経験した。。あなたはそれが非常にアドオンをされて保持しているときは、コートから細工されたwhicj恵里菜コースのお店は、任意の湿気だけ特に乾燥したミシェル·コースの場所ボイドに格納されているトータルなりすぎるなどのワニのハンドバッグの種類をを保証したいと思う。
hermes 財布 http://www.tics.no/ny/hermes-wallet-c-5112.html
Зочин
2014/02/20 at 22:31
その上で、それは間違いなく機能します。これは、不可欠です。真の信仰のジーンズ望ましくない蹄鉄がドレッシーな中心に均等にダウンとアップ, と正確に出発しました。彼らは狭い対応します。3. 屋内ポケット: 真の宗教のジーンズを小さなブロンド仏市場ライニング内部資金。
グッチ 財布 レディース http://www.shopcici.dk/upload/Gucci-other-c-501.html
Alex
2017/10/24 at 14:51
ynztai