Geneva Maison de Haute Horlogerie – Дэлхийн цагны чиг хандлага

0

Geneva Maison de Haute Horlogerie - Дэлхийн цагны чиг хандлага


Өнгөрсөн жилийн дэлхийн цагны загварын чиг хандлагыг Geneva Salon-оос ажихад энгийнээс эхлээд илүү сонгодог цагнууд давамгайлж байсан нь энэ жил ч мөн хэвээр хадгалагдаж байгааг тус салонд дэлгэгдсэн цагнуудаас харж болох ажээ. Швейцарийн цаг үйлдвэрлэл хямралыг даван туулсныг энд дэлгэгдсэн нарийн чамин хийцтэй цагнууд болон спорт загваруудаас харахад мэдэгдэх болжээ. Нимгэнээс эхлээд маш нимгэн хүртэл цагнууд нь зөвхөн Piaget бус A. Lange & Sohne, Cartier, Audemars Pikuet зэрэг бусад брэндийн цагнууд ажээ.Audemars Piguet Millenary Minute Repeater
Audemars Piguet нь шинэ Millenary Repeater нэртэй бүтээгдэхүүнээ танилцуулсан нь титанаар уран нарийнаар хийгдсэн цаг байв. 47 мм-ийн гэр нь хөнгөхөн, эржгэрдүү титанаар хийгдсэн ба ус үл нэвтрэх матрын арьсан оосортой энэ цаг ердөө наймхан ширхэг үйлдвэрлэгдэх аж.

[ XopoM.com ] фото

Cartier De Calibre
Францын тансаг зэрэглэлийн цаг болон үнэт эдлэл үйлдвэрлэгч Cartier брэнд эрчүүдэд зориулсан шинэ бүтээгдэхүүнээ Сalibre de Cartier гэсэн нэрийн дор гаргажээ. Диаметр нь 25.6 мм, зузаан нь 4 мм хүрэх энэ цаг нэг түлхэлтээр 48 цаг явдаг аж.

[ XopoM.com ] фото

IWC Portofino Hand-Wound Eight Days
Portofino нь чамин тансаг, зэрэглэл гэсэн бүхэнтэй хоршдог. Мөн дээр нь нэмээд энгийн байдал чухал. Түүнчлэн урт хугацааны турш Швейцарийн тэргүүлэх зэргийн цаг үйлдвэрлэгч IWC компаний бүтээл болох дээрх цагны шинэ загвар Hand-Wound Eight Days нь IWC-гийн төгс бүтээлүүдийн нэг.

[ XopoM.com ] фото

Piaget Emperador Coussin Tourbillon Automatic
Маш нимгэн цаг хийх талбар дахь ер бусын чадвар, өөрчлөлт шинэчлэлтийн хослол болсон Piaget-ын гайхалтай хүчтэй илэрхийлэл болсон энэ загвар хамгийн хамгийн нимгэнүүдийн нэгдэл гэдгээрээ гайхалтай.

[ XopoM.com ] фото

1931 оныг хүндэтгэсэн Jaeger-LeCoultre Grande Reverso
Швейцарийн тэргүүлэх зэргийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Jaeger-LeCoultre нь өөрсдийн улиран одсон өвийнхөө шинэ хувилбарыг гаргажээ. Reverso хэмээх энэ цаг нь тус брэндийн түүхтэй салшгүй холбоотой 1931 оныг хүндэтгэсэн хүндэтгэл болон бүтээгдсэн бөгөөд хоёр хувилбартайгаар хийгдсэн байна. Арай том “Grande” Reverso-гийн гэр нь 46 мм өндөр, 27.5 мм өргөнтэй. Зузаан нь ердөө 7.2 мм хүрэх энэ цагны гэр ган төмөр эсвэл 18 каратын ягаан алтаар хийгдэх боломжтой. Хязгаарлагдмал тоогоор гарах нэг хувилбарын цагийг заасан тэмдгүүд нь зүгээр л зураас тэмдэгтүүд байхаас гадна алтаар хийгдэх бол ердийн загварын цаг заасан тэмдэгтүүдийн 12 болон 6-гийн тоо нь араб тоо бусад нь зураас байх аж.

[ XopoM.com ] фото

Montblanc Nicolas Rieussec Chronograph
Германы Montblanc компани 2011 онд өөрийн Nicolas Rieussec Chronograph Anniversary Edition цагны цөөн хувилбаруудыг гаргажээ. Цагны нүүр үл ялиг өөрчлөгдсөн ч гайхалтай гоёмсог, дээд зэрэглэлийн чанараа хадгалсан хэвээр байгаагаас гадна 43 мм-ийн өргөн гэр нь 18 каратын сарнайн өнгөт ягаан алт, цагаан алт, платинаар хийгдэж болохоос платинан хувилбар нь 18 каратын цагаан алтан бүрээстэй байх аж. Нэг удаагийн түлхэлтээр 72 цаг явах энэ цагны сарнайн ягаан өнгөт алтан хувилбар нь 190 ширхэг, цагаан алтан хувилбар нь 90 ширхэг, платинан загвар нь ердөө 20-хон ширхэг бүтээгджээ. Montblanc энэ цагныхаа алтан загваруудыг 30,000–40,000 доллараар, платинан загвараа 50,000 орчим доллараар үнэлж байгаа юм.

[ XopoM.com ] фото

Vacheron Constantin Quai de L’Ille Retrograde
Vacheron Constantin’s Quai de l’Ile коллекц нь эзэмшигчиддээ орчин үеийн загвар хийц болон гайхалтай тав тухыг амлаж байгаа юм. 2011 оны шинэ Retrograde нь ягаан эсвэл цагаан алтан өнгөтэй байх ба энэ нь хэрэглэгчийн таашаалаас хамаарах аж. 43 мм хэмжээ бүхий гэр нь дэр хэлбэртэй ба сафир чулуун шигтгээтэй.

[ XopoM.com ] фото

Panerai Luminor Submersible 1950 3Days Bronzo
Шинэ Panerai Luminor Submersible цагнууд нь зэврэхээс хамгаалах CuSn8 хүрлээр урлагджээ. Агаар, чийг, халуун болон хувцас зэргээс болж ямар нэгэн нөлөө үл үзэх энэ цагны гэр 47 мм хүрэх ба эржгэрдүү гадаргатай. 1950-иад оны домогт хэлбэрээ хадгалсан тус цаг нь нэг удаагийн түлхэлтээр 72 цаг явах ба 28 ширхэг үнэт чулуун шигтгээтэй.

[ XopoM.com ] фото

Girard-Perregaux 1966 Small Second
Швейцарийн тэргүүлэх зэргийн цаг үйлдвэрлэгч Girard-Perregaux нь шинэ Girard-Perregaux 1966 Small Second цагаа танилцуулжээ. 40 мм-ийн дугуй гэр бүхий энэ цаг Girard-Perregaux-ын 19-р зууны үеийн халаасны цагны загвараас сэдэлтэйгээр бүтээгджээ. Цагны гэрний ар тал нь нэвт гэрэлтдэг сафираар хийгдсэн байна.

[ XopoM.com ] фото

Greubel Forsey Invention Piece 2
Invention Piece 2 хэмээх энэ цаг нь Швейцарийн цаг үйлдвэрлэгч Greubel Forsey-гийн бүтээл бөгөөд Invention Piece 1-ийнхээ дараагаар нилээд удаан хүлээлгэж байж гарч ирсэн загвар юм. Туйлын нимгэн энэ цаг нь гайхалтай нарийн төвөгтэй хийц, гайхалтай чимэглэл, гайхалтай гоёмсог гэсэн гурван үзүүлэлтийн нэгдэл юм.

[ XopoM.com ] фото

A. Lange & Sohne Tourbillon Pour Le Merite
Хязгаарлагдмал тоотой платинан загвар болон хязгаарлагдмал бус ягаан алтан гэр бүхий энэ цаг Lange-гийн гарын үсэгтэйгээр гарч байгаа ба нэг түлхэлтээр 36 цаг явна. Герман брэндийн тус чамин цаг 41.90 мм диаметртэй бөгөөд ердөө 12.20 мм өндөртэй юм.

[ XopoM.com ] фото

Baume et Mercier Classima Red Gold Dual Time and Power Reserve
Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Baume et Mercier брэнд энэ онд Classima коллекцио гаргажээ. Ердөө 39 мм-ийн энэ жижигхэн загвартай цагны гурван цагийг зааж байгаа бяцхан ром тоог үнэхээр чамин хийжээ. Хар өнгийн нүүртэй, аллигаторын арьсан оосортой, сарнайн өнгөт арьсан гэр бүхий энэ цаг үнэхээр гайхалтай дэгжин хийцтэй юм.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Togsoonoo

    2011/07/05 at 20:12

    za neg iim tsag olj awiida etr gd xD

  2. moochii

    2011/07/05 at 20:25

    goe tsag nar bna zarim negiig ni es tootswol

  3. tmra

    2011/07/05 at 20:47

    goy goy tsagnuud bnadaa

  4. Crunch

    2011/07/05 at 20:49

    mair naas

  5. CrEEeeZZZ

    2011/07/05 at 20:54

    YAAAYAYAA ZERLEG AIN

  6. tuulaixan

    2011/07/05 at 21:00

    Ямар лайтай тасарцан цагнууд вэ ;-)

  7. SeeKeSHDEEE

    2011/07/05 at 21:09

    TSaG SoNiRXDoG XuMuuST Goe L Bh

  8. hiter_tt

    2011/07/05 at 21:52

    yaay nud bulaasan saihan tsagnuud bn daa

  9. from_xvdree

    2011/07/05 at 22:44

    invention piece gdg ch ystoi l towogtei tsag bn daa…
    tasarxai ymaa

  10. Зочин

    2011/07/05 at 22:55

    HAMGIIN GOY NI VACHERON CONSTANTIN YUM BNA DOO TASARTSAN

  11. Shuumjlegch

    2011/07/06 at 01:27

    Ёо би цагны хоббитой болхоор нулимс нус шүлс зэрэг гоожоод үхэх гэж байнашд

  12. Suiton

    2011/07/06 at 10:48

  13. SoL0

    2011/07/06 at 12:15

    ynztai

  14. D2shk3

    2011/07/06 at 12:35

    nice2 :P miniix 100$ unetei shuu muuchgui :P:)

  15. crystal_nova

    2011/07/06 at 13:04

    laitai laitai

  16. GARID

    2011/07/06 at 16:28

    brendiin untei goy goy tsagnuud bn javascript:justReturn()

  17. Donjman

    2011/07/06 at 19:27

    aguuu

    [ Зассан: Donjman , өдөр 2011/7/6 19:31 ]

  18. kaktus333

    2011/07/13 at 04:40

    tsagaaa gj

  19. BA3

    2011/07/14 at 23:36

    :P

  20. BeCk2112

    2011/07/18 at 22:23

    dajgui l yum bna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *