Нөүтбүүк, ухаалаг утас болон таблетын батерейг хэрхэн шалгах вэ?

3

Хэрвээ хуучин хэрэглэж байсан төхөөрөмж хүнээс худалдаж авч байгаа бол батерейны хүчин чадлыг нь шалгаж авах хэрэгтэй.

Батерейны хүчин чадал хэрэглээний явцад мууддаг. Хэдий хэр олон удаа цэнэглэж байсан төдий чинээ энерги хураах чадал нь багасдаг байна.

Тийм учраас шинэ биш төхөөрөмжийн батерейны үндсэн хүчин чадал (Design capacity), мөн урсгал хүчин чадлыг (Total capacity эсвэл Full charge capacity) заавал шалгах хэрэгтэй болдог. Эдгээр үзүүлэлтийн ялгаа их байх тусам батерей мууджээ гэж үзнэ.

Дараах арга хэрэгслүүдийн тусламжтайгаар та батерейны хүчин чадлыг тодорхойлж чадна. Батерейг шалгахаас өмнө бүрэн гүйцэд цэнэглэх хэрэгтэй.

Windows нөүтбүүкний батерейг хэрхэн шалгах вэ?

Windows-д батерей шалгах хэрэгсэл суулгасан байдаг. Түүнийг ажиллуулахын тулд хайлтын системээс “Command Prompt”-ийг олж хулганын баруун талын товчлуурыг дарж администраторын эрхээр нээж ажиллуулна. Командын цонхонд powercfg /batteryreport-ыг оруулж Enter дар.

Хэдхэн секундын дараа Windows батерейны тухай мэдээллийг C:\Windows\system32 хавтсанд хадгална. Уг файлыг battery-report.html нэрээр дурын браузерээр нээж болно. Хуудсаа гүйлгэж Installed batteries дээр авчирна – эндээс та Design capacity болон Full charge capacity-ийн үзүүлэлтийг олж харах болно.

Хэрвээ өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч чадаагүй бол BatteryInfoView, BatteryCare зэрэг үнэгүй суулгаж болох программын тусламжтайгаар мэдэж болно. Эхний үндсэн цэс дээр Design capacity болон Full charge capacity харуулна, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Detailed Information-ыг дарна.

BatteryInfoView →

BatteryCare →

 

MacBook-ийн батерей шалгах арга

coconutBattery гэх үнэгүй программын тусламжтайгаар амархан мэдэж болно. Шаардлагатай бүх мэдээлэл маш богино хугацаанд гарч ирдэг. Үүнээс гадна iOS төхөөрөмжид холбогдсон бусад бүх төхөөрөмжийн мэдээллийг ч танилцуулах боломжтой.

coconutBattery →

 

Android төхөөрөмжийн батерей шалгах арга

Бүх мэдээллийг AccuBattery гэх үнэгүй аппликейшний тусламжтайгаар мэдэх боломжтой. “Battery” болон “Health” хавтаснаас та Design capacity болон Full charge capacity-г хараарай.

Google Play-ээс өөр адил төстэй аппликейшн надад олдоогүй юм. Батерей гэх нэртэй аппликейшнууд нь зайны сайн мууг л тодорхойлж байв.

Accu​Battery →

Battery →

Battery Life – Fast Charging →

 

iPhone эсвэл iPad-ын батерейг хэрхэн шалгах вэ?

Apple компани iOS 11.3 шинэ хувилбартаа батерейны ерөнхий байдлыг харуулах шинэ горим суулгажээ. Мэдээллийг авахын тулд “Settings” -> “Battery” цонхоор нэвтрэн орно. Эндээс та батерейны хувь хэмжээ, хүчин чадлын тухай үзүүлэлтийг бүрэн харах боломжтой.

Хэрвээ iPhone эсвэл iPad нь ҮС-ийн хуучин хувилбартай бол дээр дурдсан Мас-д зориулсан сoconutBattery-ийн тусламжтайгаар мэдээллийг авч болно. Мас-даа программыг суулгаад iOS төхөөрөмжөө USB-ээр холбоод iOS Device-ийг дараарай.

Хэрвээ танд сoconutBattery таалагдахгүй эсвэл Мас-ийн программ гар дор байхгүй бол iBackupBot хувилбарыг туршиж үзээрэй. Энэ программ нь Windows болон macOS-т тохирох хувилбар юм.

coconutBattery →

iBackupBot →

9
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *