Таныг шингэний дутагдалд орж байгааг илтгэх 4 шинж тэмдэг

2

Ус хүний амьдралд зайлшгүй шаардлагатай гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь бие махбодь шингэний дутагдалд орж байгаа шинж тэмдгийг тэр болгон мэддэггүй.

Саяханы нэгэн судалгааны үр дүнгээс харахад хүн өдөрт заавал 8 стакан ус уух албагүй болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч шингэний дутагдалд орохгүйн тулд эмч нар насанд хүрэгчдийг өдөрт 800 мл – 1,5 л ус уухыг зөвлөж байна. Хэрвээ та энэ зөвлөмжийг дагахгүй бол таны бие махбодид хэд хэдэн таагүй шинж тэмдгүүд илэрч болохыг анхаарна уу.

Амттанд дурлаж эхэлнэ

Шингэний дутагдал нь өлсөж байгаа мэдрэмж төрүүлдэг, тийм ч учраас таны бие сахар шаардаж байвал сахараас илүүтэй ус дутагдаж байгаагийн шинж тэмдэг болно. Яагаад? Шингэний дутагдалд байгаа үедээ идэвхтэй ажил хийхэд таны бие гликогеныг ихээр зарцуулж эхэлдэг (глюкозыг эсэд хадгалах үндсэн хэлбэр), хэрэглэхдээ маш хурдтай буюу нөөц үлдэхээргүйгээр зарцуулна. Ингээд сульдаж доройтсон бие махбодь гликогенийг зохих хэмжээнд нөхөхийг хүснэ – ингээд л амттанд татагдаж эхэлдэг байна.

Таны арьс яг л баримлын шавар шиг болно

Арьсыг чимхээд буцааж тавихад өөрийнхөө хэвийн байдалдаа богино хугацаанд эргэж орох ёстойг та мэднэ. Үүнийг арьсны тургор явц хэмээдэг. Хэрвээ та шингэний дутагдалд орсон бол арьсны тургор шинж буурна. Өөрийгөө шингэний дутагдалд орсон эсэхийг шалгах энгийн аргыг мэргэжилтнүүд зөвлөж байна: гарын арьсаа чимхээд хараарай, арьс хэдий хэр богино хугацаанд хэвийн байдалдаа эргэн орж байна вэ? Хэсэг хугацаанд чимхсэн байрандаа байгаад байвал – та шингэний дутагдалд оржээ. Яаралтай арга хэмжээ авах болсныг илтгэж байна.

Амнаас эвгүй үнэртэх

Шүлсний нэг үүрэг – амны хөндийг цэвэрлэх, эвгүй үнэрийг дарах. Шингэний дутагдалд орсон байхад шүлсний ялгаруулалт багасна, өөрөөр хэлбэл амны бактеритай тэмцэж чадахгүйд хүрнэ. Энэ нь мөн адил “өглөөний амьсгал”-ын шалтгаан болдог – унтаж байхад шүлс бага ялгарна, энэ хугацаанд амны нян ихээр үржих нөхцөл бий болно.

Толгой муу ажиллаж эхэлнэ

Хангалттай ус авч чадахгүй байгаа үед тархины бор давхарга хэмжээгээрээ жижгэрдэг байна. Энэхүү үйл явцыг эрдэмтэд ус нь дутагдсан ургамлын навчтай зүйрлүүлэн тайлбарлажээ: бие махбодь хангалттай ус авахгүй бол тархины эс яг л хатаж байгаа мэт агшдаг. Энэ мэт шингэний дутагдлаас болж тархи хэвийн ажиллах чадвараа алдаж сэтгэн бодож чадахаа болино – ус сайн уу.

Хэрвээ та өөрийгөө шингэний дутагдалд орсон гэж үзэж байгаа бол дараах энгийн зөвлөгөөг дагана уу:

  • Гар доороо савтай ус байнга бэлэн байлга, ус уух нь таны хэвийн дадал зуршил болох ёстой
  • Жимс, ногоо түлхүү хэрэглээрэй, шингэний өдрийн шаардлагатай хэмжээний 20%-ийг жимс, ногооноос авч байна
  • Усаа амттай болгоорой – усандаа гаа, нимбэг эсвэл өөр бусад төрлийн жимс, зөгийн бал нэмээрэй
  • Тасалгааны хэмтэй ус уугаарай
26
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *