
Их зан, магтуулах хүсэл, бардам зан, бахархал… Арслангийн ордод төрсөн хүмүүсийн онцгой шинж чанар юу вэ?
Арслангийн орд дор төрсөн хүмүүсийг азтай гэж хэлмээр. Санаачлагатай, нийтэч бас бие даан амьдрах бүрэн чадвартай хүмүүс байдаг.
Тэд амьдралын удаан хугацааны төлөвлөгөө зохиож түүндээ хүрч чадна. Амбиц дүүрэн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бусдын амьдралын тэнцвэрийг алдагдуулахыг хүсэхгүй. Арслангууд – ордууд дотроос хамгийн шилдэг хүмүүс гэдэг нэр зүүхийн төлөө тэмцдэг. Тэдний онцгой шинж чанар юу вэ?
Арслангийн ордын зан төрх
Арслангийн орд – 7-р сарын 23-наас 8-р сарын 22-ны өдрүүдэд төрсөн хүмүүс
- Халуун дулаан болон наранд дуртай
Жилийн дулаан улиралд төрдөг нь зүгээр ч нэг тохиолдол биш болов уу. Нар, баяр хөөр, аз жаргал – бүтэн жилийн турш Арслангууд үүнийг л хүснэ.
- Нөхөрсөг
Арслангийнханы үнэнч чанартай өрсөлдөх хүн ховор, тиймээс тэдэнд ямар нэгэн эргэлзээгүйгээр найдаж болно. Үүний зэрэгцээ Арслангийнхан маш гомдомтгой хүмүүс. Урвалт, тэнэглэл, эвгүй харьцаа зэргийг тэд тэвчихгүй.
- Багахан муу санаатай
Аливаа гомдлыг тэд амархан мартахгүй. Хэрвээ Арсланг уурлуулбал хариу нь улам ч хүчтэй ирж болзошгүй.
- Анхаарал халамж, бэлэг бэлэглэж чаддаг
Арслангийнхан бэлэг өгч, анхаарал халамж тавьж чаддаг, хариуд нь юу ч шаардахгүй. Тэд бас бусдаас авсан сайхан сэтгэл, бэлгийг үнэлж чаддаг хүмүүс.
- Хөгжилтэй
Сэтгэл хөдлөл ихтэй Арслангийн зугаацах, хөгжилдөх дуртай. Тийм учраас сайхан хамт олны дунд тэд заавал байх ёстой ордныхон. Тэдэнтэй цуг суухад цаг сайхан өнгөрнө.
- Цаг баримтлах – тэдний хүчтэй тал огтоос биш
Арслангийнханы ирэх цагийг урьдчилан таашгүй, тийм учраас тэдний ирэх эсэхийг урьдаас төлөвлөх хэрэггүй. Гэхдээ тэднийг ирснээс хойш бол баяр наадмын уур амьсгал өөрчлөгдөх нь ойлгомжтой.
- Өөрийгөө ганцаардаж байгаагаа нааштайгаар хүлээн авна
Тэд хамт олны төвд байж чадахаас гадна ганцаардлыг ч тайван угтаж авах чадвартай. Гэртээ амралтын өдрөөр мууртайгаа хоёулханаа олон ангит кино үзээд өнгөрөөчихнө – энэ бол Арслангийнханд байх цаг өнгөрөөлтийн нэг хувилбар.
- Халамж тавьж чадна
Арслан болгон гэр бүлийн удирдагч, бүгдийнх нь төлөө халамж тавина. Зөвхөн гэр бүлийн гишүүд төдийгүй найз нөхөд ч үүнд орно. Асуудлаа ганцаараа шийдэж чадахгүй байгаа бол Арслангаас тусламж хүсээрэй.
- Тэд сайхан харагддаг
Дотоод сэтгэлдээ өөртөө байнга итгэлтэй явж чаддаг учраас бардам харагддаг. Үүнээс гадна түүнтэй зэрэгцэн явж байгаа хэн ч байсан сүртэй харагдаж эхэлдэг байна.
- Хайрлаж чаддаг
Хайр дурлалд хүчтэй. Арслангийнханд ямар орд тохирох вэ гэдэг асуулт огтоос тохироогүй асуулт. Тэр хүн болгоны сайхан сэтгэлийг олж харж хайрлаж чадна. Өөртөө итгэлтэй, халамжтай, таатай хүмүүс. Хайртай хүмүүсийнхээ төлөө тэд юу ч хийхэд бэлэн, тэд жинхэнээсээ хайрлаж чаддаг.
Алдартнуудын дунд хэн Арслангийн орд вэ гэхээр л та нэгийг ойлгож эхэлнэ: Мадонна, Арнольд Шварценеггер, Наполеон, Усейн Болт, Коко Шанель, Мик Жаггер, Стэнли Кубрик, Нил Армстронг, Уитни Хьюстон…
Арслангийн шинж тэднийг амжилтад хүрэхэд нөлөөлсөн байх гэж би хувьдаа бодож байна. Их зан болон өөртөө итгэлтэй байдал хүнийг оргилд хүргэж чадна, амьдралыг нь тод өнгөөр будна.
Танд Арслангийн ордоос таньдаг хүн бий юу? Энэхүү сонирхолтой нийтлэлийг тэдэнтэй хуваалцаарай.








Doeo Anya
2018/04/26 at 16:27
Batsuh Sengee
Зочин
2018/04/26 at 16:39
hsjs
Зочин
2018/04/26 at 16:39
hsjs
Сайхан Сайханаа
2018/04/26 at 18:54
Jinluur bnuu
Erdenesuvd Urjinsuren
2018/04/26 at 23:24
Naraa Naraa
Urna Shai-Enkh
2018/04/27 at 04:03
2 bambartai LOL ?
Bolormaa Booroi
2018/04/27 at 04:35
.
Tuya Yura
2018/04/27 at 06:47
Byambadorj Munkhjargal Orkhon
Byambadorj Munkhjargal Orkhon
2018/04/27 at 08:03
Асуудлаа ганцаараа шийдэж чадахгүй байгаа бол Арслангаас тусламж хүсээрэй – гэж байна шүү, кккк
Tuvshin Jargal
2018/04/27 at 12:52
unen unen