Хиймэл үс хүнийг хэдэн арван насаар залуухан харагдуулдаг гэдгийг нэгэн эр өөрийн биеэр батлан харуулжээ

0

“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг. Үс хүний гадаад төрхөнд шууд нөлөөлдөг зүйл. Өнөөдрийн бичлэгийн эзэн үүнийг өөрийн биеэр баталжээ.

Энэ хятад эр халзан толгойдоо сэтгэл дундуур явдаг байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэр асуудлаа шийдэж чаджээ. Халцраад байгаа эр нэгэн стилистэд хандахад нөгөөх нь үйлчлүүлэгчдээ маш богино хугацаанд өтгөн үстэй болох саналыг тавьсан байна. Мэдээж өөрийн үсийг нь биш, хиймэл үс ашиглаж.

dailystar.co.uk

Энд тэнд ургасан багахан үсийг нь хусаж хуйхыг нь эхлээд цэвэрлэсний дараа стилист үндсэн ажилдаа оржээ – нийтлэлийн баатрыг хөгшин харагдуулаад байсан үсний засалтыг өөрчилж эхлэв. Төрөлх үснийх нь өнгөнөөс ялгагдахааргүй өнгөтэй хиймэл үс энэ удаад мастерийн багаж болсон юм. Мөн хиймэл үсийг үндсэн засалттай зохицуулан өөрчилсөн байна.

dailystar.co.uk

Өөрчлөлтийн үр дүн үнэхээр гайхалтай. Өөрчлөлтийн “өмнө” болон “дараах” ялгааг харсан сошиал хэрэглэгчдийн сэтгэгдэл ч тасрахгүй цуварсаар байгаа аж. Энэ азтай эрийн хувьд үнэхээр баярламаар өөрчлөлт гарлаа. Тэрээр өмнөхөөсөө бараг л 20 насаар залуужсан юм шиг харагдана.

Сайжирсан гадаад төрхтэйгөө адил амьдралын чанар нь ч мөн дээшлээсэй гэж түүнд ерөөе.

9
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jessca Ka

    Jessca Ka

    2022/01/06 at 13:00

    Mongold bdg ymuu iim viljilgeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *