Өвлийн улиралд хийж идэх хамгийн амттай 5 шөлний жор

2

Өдрийн хоолондоо халуун, өег шөл уух хамгийн тохиромжтой цаг бол хүйтний улирал юм. Хэрэв та үргэлж хийдэг жирийн шөл, ногоотой шөл, гурвалжин будаатай шөлнүүдээсээ залхаж байгаа бол дараах амтат шөлнүүдийг туршаад үзээрэй.

Бид нэгдүгээр хоолнууд дундаас хамгийн амттай 5 жорыг сонгож та бүхэндээ хүргэж байна – Узбек лагман, хайлсан бяслагтай мөөгтэй шөл, англи тахианы шөл, брокколитой шөлтэй нухаш мөн цөцгийтэй шөл. Шөл бүрийг амсаад үзээрэй!

1. Хайлсан бяслагтай англи тахианы шөл

Хамгийн амттай ТОП-5 шөлнүүд – бүгдийг нь амтлаад үзээрэй! 1

Орц:

  • Тахианы шөл – 1 л
  • Тахианы цээж мах – 300 гр
  • Урт үрийн будаа – 80 гр
  • Ногоон сонгино – 100 гр
  • Хайлуулсан зөөлөн бяслаг – 100 гр
  • Цөцгийн тос – 2 амны халбага
  • Шинэхэн яншуй – 4 мөчир
  • Хар нунтаг перц – 1 чимх
  • Давс

Бэлтгэх арга:

  1. Тахианы цээж махны арьсыг шулаад махаа хэрчинэ. Дээр нь хүйтэн ус нэмээд зөөлөртөл нь чанана (ойролцоогоор 25 минут).
  2. Тахианы цул махаа жижиглэнэ.
  3. Будаагаа усыг нь тунгалаг өнгөтэй болтол усанд сайтар угаана.
  4. Сонгиныхоо цагаан хэсгийг дундуур нь хуваагаад хагас цагирган хэлбэрээр нарийхан зүснэ.
  5. Хайруулын тавган дээр цөцгийн тосоо халаагаад дээр нь бэлтгэсэн сонгино болон махаа тавина.

Шаргал өнгөтэй болтол нь сайтар шарж хуурна.

  1. Яншуйгаа багц болгон утсаар холбоно.
  2. Шөлөө буцалгаад будаа болон яншуйгаа нэмнэ. Зөөлөн гал дээр 10 минут буцалгана.

Дээр нь шарсан сонгино, тахианы махаа хийгээд перц, давсаар амтална. Шөлөө зөөлөн гал дээр дахин 5 минут буцалгана.

  1. Шөлнөөсөө багц яншуйгаа гаргаж аваад хайлуулсан бяслагаа нэмнэ.
  2. Бяслагаа бүрэн хайлтал шөлөө сайтар хутгаад гал дээрээс шууд авна. Хайлсан бяслагтай шөлөө яасан ч буцалгаж болохгүй.
  3. Шөлөө идэхдээ дээр нь жижиглэсэн укроп цацаж болно.

2. Лагман

Хамгийн амттай ТОП-5 шөлнүүд – бүгдийг нь амтлаад үзээрэй! 2

Лагман – Төв Азийн алдартай үндэсний хоол, өөрөөр хэлбэл зүгээр л өтгөн шөл. Энэ хоолонд мах, гоймон, ногоо хамгийн чухал. Энэ шөлийг заавал хийгээд үзээрэй. Таныг гонсойлгохгүй гэдэгт итгэлтэй байна.

Орц:

  • Махны шөл – 1,5 л
  • Тугалын мах – 500 гр
  • Гоймон – 300 гр
  • Амтат чинжүү – 2 ширхэг
  • Том улаан лооль – 2 ширхэг
  • Том сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2-3 хумс
  • Яншуй – 1 багц
  • Ургамлын тос – 3-4 амны халбага
  • Давс, хар перц

Бэлтгэх арга:

  1. Амтат чинжүү, улаан лооль, сонгиноо цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчинэ. Махаа жижиг шоо хэлбэртэй хэрчинэ.
  2. Гүн саванд ургамлын тос халаана. Ширүүн гал дээр махаа шарна (махаа жигнэхгүй шарахын тулд бага багаар шараарай). Дараа нь шарсан махаа таваглана.
  3. Махаа шарж дуусаад буцаагаад савандаа хийнэ. Дээр нь ногоо нэмээд 5-7 минут хуурна.
  4. Дараа нь бүлээн шөлөө савандаа нэмээд буцалгана. Ширүүн галаа багасгаж дундаж гал дээр хоолоо бэлэн болтол буцалгана (ойролцоогоор 1 цаг).
  5. Яншуй, сармисаа жижиглэж хэрчинэ. Мах болохоос 10 минутын өмнө гоймонгоо уутан дээрх зааврын дагуу болгож бэлтгэнэ.
  6. Бэлэн болсон гоймонгоо шүүлтүүрт хийнэ. Гүн тавганд гоймонгоо таваглаад дээр нь шөлөө нэмж сармис, яншуй цацаарай.

3. Бяслагтай мөөгтэй шөл

Хамгийн амттай ТОП-5 шөлнүүд – бүгдийг нь амтлаад үзээрэй! 3

Орц:

  • Мөөг – 0,4 кг
  • Сонгино – 1 ширхэг
  • Төмс – 3-4 ширхэг
  • Ургамлын тос – 2 амны халбага
  • Хайлуулсан бяслаг – 3 ширхэг
  • Хайлуулсан бяслаг (аяга) – 1 ширхэг
  • Ногоо
  • Давс
  • Хар нунтаг перц

Бэлтгэх арга:

  1. Саванд 2,5 л ус нэмээд гал дээр тавина. Сонгиноо жижиглээд ургамлын тосон дээр шараад дараа нь хэрчсэн мөөгөө нэмээд болтол нь хуурна.
  2. Бяслагаа шоо дөрвөлжин хэрчээд эсвэл том үрүүл дээр үрнэ. Буцалсан усандаа шоо дөрвөлжин хэрчсэн төмсөө хийнэ. Төмс болмогц савандаа үрсэн бяслагаа нэмээд дараа нь сонгинотой мөөгөө нэмнэ.
  3. Сүүлд нь аягатай зөөлөн хайлуулсан бяслаг болон ногоогоо нэмнэ. Давс, перцеер амтлаарай.

 

4. Брокколитой цөцгийтэй шөл

Хамгийн амттай ТОП-5 шөлнүүд – бүгдийг нь амтлаад үзээрэй! 4

Орц:

  • Ус – 0,5 л
  • Төмс – 4-5 ширхэг
  • Брокколи – 400 гр
  • Цөцгийн тос – 2 амны халбага
  • Цөцгий – 0,5 аяга
  • Давс – 2 амны халбага
  • Асафетида – 1 цайны халбага
  • Кориандр – 1 цайны халбага
  • Гурил – 2 амны халбага
  • Хатаасан талх

Бэлтгэх арга:

  1. Орцоо бэлтгэж тавина.
  2. Төмсөө цэвэрлээд брокколитой хамт чанана.
  3. Саванд цөцгий хийнэ. Дээр нь цөцгийн тос, асафетид, кориандр, давс нэмнэ. Сайтар холиод буцалгана.
  4. Гурил нэмээд сайтар хутгана.
  5. Сүмсээ төмс, брокколи дээрээ нэмээд блендерт хийж холино. Хоол идэхэд бэлэн боллоо.

 

5. Мөөгтэй цөцгийтэй шөл

Хамгийн амттай ТОП-5 шөлнүүд – бүгдийг нь амтлаад үзээрэй! 5

Бэлтгэх хугацаа: 30 минут

Орц:

  • Мөөг – 200 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино
  • Төмс – 1-2 ширхэг
  • Хайлуулсан бяслаг – 70-100 гр
  • Сүү – 100 гр
  • Ургамлын тос – 1 амны халбага
  • Укроп – 1 багц
  • Давс
  • Перц

Бэлтгэх арга:

  1. Орцоо бэлтгэж тавина.
  2. Төмсөө дунд зэргийн хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчээд дээр нь ус нэмж чанана. Төмсөө ус буцалснаас хойш 5 минут чанана.
  3. Хуургаа бэлтгэх. Мөөгөө хэрчээд, сонгиноо жижиглээд, луувангаа том үрүүл дээр үрнэ. Дээр нь бага зэрэг ургамлын тос нэмээд мөөг, ногоогоо тасралтгүй хутгаж 3 минут шарна.
  4. Хуургаа шөлөн дээрээ нэмээд дахин 7-10 минут буцалгана.
  5. Шөлөн дээрээ жижиг зүсэм хайлуулан бяслаг, сүүгээ нэмнэ. Буцалгаад гал дээрээс авна.
  6. Шөлөн дээрээ жижиглэсэн укроп нэмээд тагийг нь тавьж наад зах нь 10 минут хүлээгээрэй. Шөл бэлэн боллоо!
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/28 at 13:35

    Баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *