Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт

2

Сүүлийн үед шинжлэх ухааны сэдэвтэй баяр наадам улам алдаршиж байна. Сонирхолтой туршилт гэдэг бол хүүхдүүдэд үлгэрийн ид шид мэт санагдана. Илбэчин болж хүүхдүүдээ баярлуулмаар байна уу? Өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсээ ашиглан хүүхдүүдээ баярлуулж болно.

Ямар нэгэн нэмэлт зардалгүй, тусгай бэлтгэл сургуулилт хийхгүйгээр хүүхдүүдэд сонирхолтой байх 8 туршилтыг танд танилцуулж байна.

Цайны цаасан уутаар пуужин хийх

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 1

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 2

Хэрэг болох зүйл:

  • Дүрдэг цайны цаасан уут
  • Асаагуур
  • Поднос
  • Хогийн сав

Туршилт: цайны цаасан уутны нэг талыг хайчлаад цайг нь авна. Цаасан уутаа цилиндр дүрсэнд оруулж поднос дээр тавина. Асаагуураар асаагаад хөөрөхийг нь хүлээнэ.

Нууц: цаасан уут нь хөнгөн учраас халуун агаар түүнийг агаарт хөөргөж байгаа юм.

Савангийн хөөс хүйтэнд

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 3

Хэрэг болох зүйл:

  • Савангийн хөөс
  • Хүйтэн агаар

Туршилт: Савангийн хөөс гаргах шингэнээ бэлдээд гадаа хүйтэнд гарч үлээнэ. Хөөс хөөрөнгүүтээ хөлдөж эхэлнэ. Хэрвээ цаг агаар шууд хөлдөөхөөргүй дулаавтар байвал савангийн хөөсөө үлээгээд цасан дээр шууд унагаа. Савангийн хөөс хэрхэн хөлдөж эхлэхийг та харна.

Нууц: Хүйтэнд савангийн хөөс биежиж хөлдөж байгаа нь энэ.

Загас барих

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 4

Хэрэг болох зүйл:

  • Аяга ус
  • Дөрвөлжин мөс
  • Утас

Туршилт: Усанд мөсөө хийнэ. Утсаа аяганы амсар дээр тавина, гэхдээ утас нь хөвж буй мөсөнд хүрэхээр байна шүү. Усандаа бага зэргийн давс хийгээд 5-10 минут хүлээнэ. Утсаа уснаас авахад мөс утсанд наалдсан байхыг та харна.

Нууц: Давс мөсөнд уусаж бага зэрэг хайлна. 5-10 минутын хугацаанд давс бүрэн уусаж мөстэй хэсэг ус хөлдөж байгаа юм.

Галт уул

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 6

Хэрэг болох зүйл:

  • Сод
  • Улаан будаг
  • Ус
  • Аяга таваг угаагч шингэн бодис
  • Уксус

Туршилт: Картон цаасаар конус хэлбэр хийж оройг нь хайчилж авна, галт уултай адилхан болгохын тулд гадна талаар нь баримлын шавраар бүрж чимээрэй. Гарч болзошгүй эрсдэлээс хамгаалж уулаа том таваг эсвэл поднос дээр тавина.

Галт уулын дотор сод, улаан будаг (хангалттай хий), ус, хэдэн дусал угаалгын бодисоо хийнэ. Бүгдийг холиод хүүхдээрээ багахан уксус дусаалгаарай. Галт уулын дэлбэрэлтийг харах болно.

Нууц: Сод, уксус нийлж хүчтэй урвалд орж байгаа юм.

Цаасан таг

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 5

Хэрэг болох зүйл:

  • Стакан
  • Ус
  • Цаас

Туршилт: Цаасаа дөрвөлжин хайчлаад устай стакан дээр тавьж болгоомжтой эргүүлнэ. Цаас наалдаж ус нь урсахгүй, илбийн мэт.

Нууц: Цаасаар тагласан устай стаканыг эргүүлэхэд цаасанд нэг талаас ус, нөгөө талаас агаарын даралт ирж байгаа. Агаарын даралт нь стакантай уснаас өндөр тул цаас нь унахгүй байгаа ажээ.

Өөрөө өөрийгөө хийлэгч бөмбөлөг

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 8

Хэрэг болох зүйл:

  • Агаарын бөмбөлөг
  • Хоосон сав – 1 эсвэл 1,5 литрийн багтаамжтай
  • Цайны халбага
  • Хүнсний уксус
  • Хүнсний сод
  • Юүлүүр

Туршилт: Савны гуравны нэгт уксус хийнэ. Юүлүүрийн тусламжтайгаар агаарын бөмбөлөгт 2-3 цайны халбага сод хийнэ. Агаарын бөмбөлгийн амсрыг савны аманд углахад бөмбөлөг өөрөө хийлэгдэнэ. Нүүрс хүчлээр дүүрсэн бөмбөлгийг таазанд наалдуулахын тулд дурын синтетик материалаар зүлгэж арчина.

Нууц: Уксус, сод нийлж нүүрсхүчлийн хий ялгаруулж бөмбөлгийг хийлж байгаа юм. Синтетикийн цахилгаанаас үүдэн агаарын бөмбөлөг таазанд 5 цаг хүртэл наалдах боломжтой.

Зөөлөн өндөг

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 7

Хэрэг болох зүйл:

  • Тахианы өндөг – 2 ш
  • Шилэн сав – 2 ш
  • Ус
  • Уксус

Туршилт: Устай саванд нэг ширхэг түүхий өндөг хийнэ. Нөгөө өндгийг уксустай усанд хийнэ. Өндөгнүүд гаднаас нь харахад адилхан харагдана. Хэдэн цаг өндгөө орхиод 5-6 цагийн дараанаас ялгаа харагдана. 7-10 хоногийн дараа гэхэд өндөг зөөлхөн болсон байна.

Нууц: Уксустай саванд хийсэн өндгөнд химийн урвал явагдсан, уксусын хүчил өндөгний хальсыг хайлуулсан юм. Хальсыг эхэлж зөөлрүүлээд аажимдаа уусгаж алга болгожээ.

Гурван давхар шингэн

Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт 9

Хэрэг болох зүйл:

  • Шүүс
  • Ургамлын тос
  • Спирт
  • Өндөр, нэвт харагдах сав

Туршилт: Савны ёроолд шүүс хийгээд савны ханыг дагуулж ургамлын тосыг болгоомжтой хийнэ. Спиртээ өнгө оруулаад тосон дээр хийнэ. Ингээд давхар шингэнүүд үүснэ.

Нууц: Эдгээр шингэний нягт адилгүй. Бага нягттай нь их нягттай шингэн дээрээ байрласан. Илүү тод өнгөлөг болгохыг хүсвэл шингэндээ будаг оруулж болно.

29
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *