![Жолоо барих үеийн эрсдэлтэй нөхцөл байдлууд [инфографик]](http://img.xopom.com/2011/uploads/drivingdangergraphic2.jpg)
Хүн бүр л жолоо барьж явах үедээ машиныхаа хөгжим эсвэл гар утас зэргийг оролдох, эрүүл бус ухаантайгаар жолоо барих, цагт баригдан яарч сандрах зэрэг нь аюултай гэдгийг мэддэг. Гэвч яг жолооны ард суусан үедээ үүнийг мартчихдаг хүмүүс цөөнгүй. Autonetinsurance.co.uk сайтаас автомашин жолоодох үед тохиолдож болзошгүй аюултай нөхцөл байдлуудыг харуулсан инфографикыг гаргасныг жолооны ард суудаг хэн бүхэнд анхааруулга, сэрэмжлүүлэг болгон орууллаа. Энэхүү графикын зорилго нь та бүхэнд жолоо барих үеийн аюул осолтой байдлыг мэдрүүлж, ойлгуулахад чиглэсэн бөгөөд хэрвээ танд энэ талаарх ойлголтыг төрүүлж, ойлгуулж чадаж байвал графикын зорилго биелж байгаа юм. Гэхдээ энэ нь машин аюултай учир галт тэрэг, эсвэл нисэх онгоцыг ашигла гэсэн утга биш харин жолоо барих үедээ та ямар хариуцлага, ямар үүрэг үүрч байгаагаа дахин нэгэнтээ бодож үзэж байгаарай гэсэн утгыг хадгалж байгаа юм хэмээн дараах инфорграфикыг бүтээгчид хэлж байгаа ажээ. Нэгдсэн Вант улсад жил бүр автомашины ослын улмаас 2538 хүн амиа алддаг байна. Энэхүү графикт автомашинаас шалтгаалан хүний амь үрэгдсэн байдал болон бусад нөхцөл байдлаас хамааран хүний амь үрэгдсэн байдал хоёыг харьцуулсан байдлаар харуулсан байгаа ба жишээлбэл галт тэрэгний хувьд 65,000 тохиолдолд нэг хүн нас барсан байхад автомашины хувьд 200 тохиолдол бүрд нэг хүний амь эрсэддэг гэсэн тооцоо гарсан байгаа нь олон хүнийг гайхашруулсан харьцангуй өндөр үзүүлэлт ажээ. Мөн авто ослоор амиа алдагчдын 76 хувийг эрчүүд эзэлдэг, түүний дотор өсвөр насныхан болон залуучууд илүүтэйгээр зам тээврийн осолд өртөж, хорвоог орхидог нь тэд ихэвчлэн хурд хэтрүүлэх, архи мансууруулах бодис хэрэглэсэн зэрэгтэй холбогддог байна. Хурд хэтрүүлэх, архи мансууруулах бодис хэрэглэх, гар утас гэх мэт бусад зүйлсэд анхаарлаа хандуулах зэргээс болж авто ослоор амиа алдахаас гадна нэг сонин зүйл нь наймдугаар сард хамгийн олон хүн авто ослоос болж амь насаа алддаг байна. Дэлхийн хамгийн аюултай замаар Боливын Yungas мужид байх Yungas Road хэмээх зам нэрлэгддэг ба энд жил бүр 300 хүн алтан амиа алддаг учир Death Road гэдэг нэрээрээ алдаршжээ. Энэ бүхний эцэст жолооч та бүхнийг жолооны ард эрүүл ухаантайгаар суухыг мөн туйлын сонор сэрэмжтэй явахыг дахин сануулан хэлье.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу
0
Гоё0
Ха Ха0
Хөөрхөн0
Гайхмаар0
Бахархмаар0
Харамсалтай0
Тэнэглэл0
Буруу-
Дэлхийн алдартай брэндүүдийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй түүхүүд
Total153 153 Бидний мэдэх олон алдартай компани, брэндүүд урт удаан хугацааг туулж байж өн… -
Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм
Total433 433 Урт наслах гэдэг жирийн хэрэг биш. Зуун жил ч багадах урт настай амьд бие мах… -
Хурууны хээ таны тухай юу өгүүлнэ вэ?
Total995 995 Хурууны хээ судалдаг шинжлэх ухааныг дерматоглифик гэдэг. Энэ шинжлэх ухаан х… -
Эртний Майяачуудын харгис зан үйлүүд
Total154 154 Майяа – Мезоамерикийн хамгийн эртний томоохон үндэстэн. Энэ үндэстний соёл ир… -
Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт
Total192 192 Сүүлийн үед шинжлэх ухааны сэдэвтэй баяр наадам улам алдаршиж байна. Сонирхол… -
Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж
Total516 516 Сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) – хүн өөрийн болон өрөөл бусдын сэтгэл санааг о…





kabuki
2011/03/19 at 11:35
joloo barmaargui ym bna gehdee mongold bur aimarldaa gehdee mashingui amidrahguin bnaleeeee!!!!!!!!!!!!!!!
kabuki
2011/03/19 at 11:36
[quote]joloo barmaargui ym bna gehdee mongold bur aimarldaa gehdee mashingui amidrahguin bnaleeeee!!!!!!!!!!!!!!![/quote]
aan neeree first hehe ;-) ;-) ;-)
Зочин
2011/03/19 at 11:47
second :-x
tsee_
2011/03/19 at 12:16
[color=FFFF00][size=xx-large]heehehe !![/size]![/color]
[ Зассан: admin , өдөр 2011/3/19 15:37 ]
trojan08
2011/03/19 at 12:44
lol…………………..
amaraa_85
2011/03/19 at 12:51
zov zov
tmra
2011/03/19 at 13:10
xD
barnerd
2011/03/19 at 13:16
Nadaa bitii iim yum boloosoi :D [hr]
[size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]
turuu_designer
2011/03/19 at 13:45
t1 huuruud tegjeej uhii shd
aldaaa
2011/03/19 at 14:57
Shal so yumand deer first jgshg, durak!!!!! HARIN AIMSHGTAI TOO BARIMT BNA!! :-P
Зочин
2011/03/19 at 15:57
hey infographicuudaa haanaas awdgaa heleed ogooch mash heregtei bainaa ?
skimon_mn
2011/03/19 at 16:06
xmm aimar shaasan gxde shvn am ixtei uls shүү de gj
muty
2011/03/19 at 18:57
hun am ihitei yum chini uheed baragdah bishdee
from_xvdree
2011/03/19 at 21:54
joloo barina gdg chin togloom bish bxaa xo
ProToType
2011/03/20 at 13:10
haha ter ayngand tsohiulah so yumaaaa :-? :-?
ben_jr
2011/03/20 at 14:44
[b]Manai darhanii zam dangerous road shd kkk[/b] :-)
exo
2011/03/20 at 16:45
ZzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzZ
Crunch
2011/04/01 at 16:18
bi mashin baritalch hol bn doo
shiji_batuka
2011/04/24 at 20:26
harin mnai darhanii zam harinch goy shuu.