
Брюс Лигийн зодолдож байгаа зураглал маш цөөхөн байдаг. Хүн болгон хэрхэн зодолдохыг мэддэг боловч яг супермэн шиг зодолдож байгаа Брюс Ли шиг зодолдож чадах уу гэсэн асуулт өөрийн эрхгүй тулгардаг.
Бие жижиг Брюс Ли хэрхэн тийм их хүч гарган аварга том нөхдүүдтэй зодолдож байсан юм бэ? Брюс Лигийн тулааны аргуудаас танд хүргэхээр бэлдлээ.
1. Цохиж байгаа талын хөлийг урдаа тавих
Цохих, цохилт хүлээн авах нь нэг зарчмаар ажилладаг гэж хэлж болно: байрлалаа зөв сонгох. Хэрвээ чи баруун гарын цохилттой бол баруун хөлөө урдаа тавиарай. Харин солгой бол зүүн хөлөө урдаа тавиарай. Хоёр өвдгөө багахан нугалж төв зогсох хэрэгтэй болно.
2. Нударгаа зөв зангидах
Ойрын зайн цохилт хийх гэж байгаа бол босоо байрлалтай дээрээс доош хөдөлгөөнөөр хурууны үеэр цохино. Нударгаа зангидаж эрхий хуруугаар атгасан хурууг цоожилсон байна.
3. Бүх биеийг дайчлах
Станфордийн их сургуулийн биохимийн судлаач Jessica Rose–ийн тайлбарласнаар, цохилтын хүч атгасан гараас бус бүх биеийн хөдөлгөөнөөс шалтгаална гэжээ. “Ойрын зайн цохилтыг ажиглаж байхад урд болон ард тавьсан хөлний өвдөг огцом, хурдан тэгширч биед хүч өгдөг” гэжээ.
Брюс Ли цохихоосоо өмнө гараа урдаа авч үсэрч биеэ сэгсрэх нь биеийн хүчээ төвлөрүүлж өөртөө урам зориг өгч байгаа хэрэг юм – ингээд түүний өрсөлдөгч хүчтэй цохилтонд өртөх нь тэр.
4. Гарын бугуйг эргэлдүүлэх
“Гарын бугуйг эргэлдүүлэх нь нударга зангидахын халаалт гэж хэлж болно” гэж Popular Mechanics сэтгүүлд дурьджээ. Ингэж эргэлдүүлснээр цохилтын хүчийг нэмэгдүүлж, цохилтын чимээг багасгаж өгдөг байна.








Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Sodnom Badam
2015/09/21 at 17:06
Tanai zaryg sain unshvaluu
Зочин
2015/09/21 at 23:53
Wifi-iin password herhen oloh ve: http://adf.ly/1NDFN9