Шивээс хийлгэсний дараах 7 арчилгаа. Таны шивээсийг гоё сайхан харагдуулж, халдвар авахаас сэргийлнэ!

5

Шивээс хийлгэх нь амьдралдаа хийж буй том алхам, нэгэнт хийлгэсэн бол чанартай, сайн шивээс хийлгэх хэрэгтэй. Хэрэв та шивээс хийлгэхээр шийдэж, үүндээ тодорхой хэмжээний мөнгө зарцуулах гэж байгаа бол хэрхэн арчлах ёстойгоо бас мэдэж байх нь чухал юм.

Түүнчлэн халдвар авахаас сэргийлж, шивээсээ гэмтээхгүй байхыг хичээх ёстой. Ингээд шивээс хийлгэсний дараах 7 арчилгаа /таны шивээсийг гоё сайхан харагдуулж, халдвар авахаас сэргийлэх/-г хүргэе.

 

1. Зүгээр орхи

Шивээс хийлгэснээс хойш 24 цагийн хугацаанд шивээсээ ямар нэгэн байдлаар оролдох хэрэггүй. Шивээс хийдэг салон танд шивээс хийж дуусмагц гадуур нь вазелин түрхэж, зориулалтын даавуу эсвэл хуванцар боолтоор боож өгөх болно. Хэдийгээр та шивээсээ хармаар санагдсан ч гэлээ, үүнийг оролдолгүй тэр чигээр нь байлгах хэрэгтэйг анхаарна уу.

 

2. Угаах

Нэгэнт 24 цаг болсон бол шивээсээ угааж болно. Гэхдээ харшлын эсрэг үйлчилгээтэй, ямар нэгэн үнэргүй цэвэрлэгчээр угаах ёстой гэдгийг бүү мартаарай.

 

3. Хатаах

Шивээсээ хатаана. Харин хатаах нэрээр шивээсийг үрж арчиж хэрхэвч болохгүй. Үүний оронд зөөлөн хүрч арчаарай. Арьс эдгэрэх явцад шивээсийг ямар ч нөхцөлд хуурай байлгах нь чухал юм. Усны дусал ч хүргэх хэрэггүй. Усанд орж болох ч гэлээ савандаж угаах эсвэл усан санд арьсыг хэвийн болж эдгэртэл нь сэлж болохгүй.

 

4. Чийгшүүлэх

Шивээсийг чийгшүүлэх нь хамгийн чухал зүйл болохыг мэргэжлийн гоо сайханчид хэлж байна. Гэвч арьсандаа тохирсон чийгшүүлэгчийг сонгох хэрэгтэй. Бүтэн өдрийн турш шивээсийг чийгшүүлсэн ч болно.

 

5. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тосон эм

Халдвараас сэргийлж, чийгшүүлэхийн тулд бактерийн эсрэг үйлчилгээтэй тосон эмнээс нимгэхэн хэмжээгээр арьс хэвийн болж эдгэрэх хүртэл өдөр бүр түрхэж, дараа нь угаана.

 

6. Гараа цэвэрлэх

Шивээсэндээ хүрэх бүрдээ эхлээд гараа цэвэрлэх ёстойг анхаараарай. Хэрэв таны гар бохир байвал шивээс хийлгэсэн арьс халдвар авч өвчлөх аюултай.

 

7. Хамгаалах

Бас нэгэн чухал арчилгаа бол шивээсээ нарны хурц туяанаас хамгаалах явдал юм. Тэглээ гээд нарны тос хэрэглэж болно гэсэн үг биш. Гадаа нартай үед гадуур гарахдаа сул материалтай хувцас өмсөхийг эрхэмлэх хэрэгтэй. Нэгэнт шивээс хийлгэсэн арьс хэвийн болж эдгэрмэгц та өөр бусад зүйлд санаа зовохгүй байж болно.

Шивээсийг ёс журмынх нь дагуу арчлах нь таны шивээсийг олон жилийн турш харагдах байдал болон чанараа алдахгүй байхад туслах ач тустай юм шүү.

21
ГоёГоё
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *