Биед хуримтлагдсан давсыг хэрхэн гадагшлуулах вэ?

2

Давс нь зөвхөн нэг эрхтэн, бие организмын тодорхой газар хуралддаг зүйл биш харин бүх л биед хуримтлагддаг байна. Ингэж хуримтлагдах шалтгаан маш олон янз бөгөөд бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдсан, буруу хооллолт, удамшлын шинж чанар гэх мэт.

Эрүүл хүний бие хоол, усаар дамжин орох давсыг шингээж илүүдлийг нь гадагшлуулж байдаг. Харин хүний биеийн давсны тэнцвэр алдагдах үед хүнд давс янз бүрийн газар хуримтлагдан элдэв өвчин үүсэх суурь болох ба эдгээр нь шохойжилт болон бусад үе мөчний өвчин зэрэг болно.

1. Будаагаар цэвэрлэх

1 литр усанд 3 хоолны халбага будаа хийж шөнө хонуулна. Өглөө нь усаа асгаад шинэ ус хийж 5 минут чанана. Дараа будаагаа угаагаад дахин шинэ ус хийж 5 минут чанана. Ийм байдлаар дахиж хоёр давтах хэрэгтэй. 4 удаа чанасны дараа будаагаа халуунаар нь идэх ба дахиж 3 цагийн турш юм идэхгүй. Үүнээс хойш хэвийн байдлаар хооллох ба заавал хуурай, хатаасан жимс хүнсэнд тань байх ёстой шүү. Ийм байдлаар 10 хоног эмчилгээ хийнэ.

Хатаасан жимсээр жижиг “бялуу” хийж болно: махны машинаар 300 гр хатаасан гүйлс, үзэм, хар чавга зэргийг жижиглээд дээрээс нь нимбэгийн хагасыг хийж зөгийн балаар хачирлана. Энэ “бялуугаа” хөргөгчинд хадгалж үдээс хойш 1 хоолны халбага идэж байгаарай.

2. Лаврын навчаар цэвэрлэх

Лаврын навчаар цэвэрлэх явцдаа даарч болохгүй ба биеийн ачаалал бас хэт их байж болохгүй. 0,5 литр усанд 5 ширхэг лаврын навч хийгээд 20 минут буцалгана. Энэ хандаа өдөрт 2-3 удаа нэг балга хэмжээгээр ууна. Энэ арга нь ихээхэн хүчтэй цэвэрлэх арга тул хэрэглэх хугацаа нь 3-5 хоног байна.

3. Аньсны ханд

Биеэс давсыг гадагшлуулахын тулд хүнсний ногоо ихтэй хоолны дэглэм баримтлах, ус ихээр хэрэглэх, аньсны ханд ууж болно. (савны 1/3 хэмжээтэй) Мөн хоол хүнсэндээ жигнэсэн ногоо болох лууван, хүрэн манжин, цоохор майлз, байцаа, хааяа төмс хэрэглэж болно. Эсвэл эдгээрийг аньсны хандаар бүрэн орлуулж болох билээ.

4. Гурвалжин будаа – тараг

Энэхүү биеэс давс гадагшлуулах арга нь Финляндад маш их алдаршсан байна. 2 хоолны халбага гурвалжин будаан дээр 1 аяга тараг нэмээд шөнөжингөө байлгаад өглөө нь иднэ. 5 хоног ийм байдлаар идэхэд таны биед хуримтлагдсан давсны хэмжээг ихээхэн багасгаж турахад тань ч их нэмэртэй.

5. Биеэс давс гаргах Хятадын гамбир

Хятадын ардын эмчилгээнд хүний уланд шавар гамбир тавих нэгэн үр дүнтэй арга хэрэглэдэг. 2 хоолны халбага шавар дээр 1 хоолны халбага буталсан балжингарав, морин шарилж, төлөгч өвсийг адил хэмжээгээр хольж хөлийн улны төв хэсэгт тавих ба энд бие эрхтэнд нөлөөлөх 60 гаруй цэг байдаг байна. Энэ “гамбираа” нэг цагаас багагүй хугацаагаар байлгах ба энэ нь бас хөлийн хаван зайлуулах, бүсэлхий орчмын цусны эргэлтийг сайжруулахад тус болно.

6. Жимсний холимог

Биед хуралдсан давсыг гадагшлуулахад цитрус жимсний коктейль тус болно. 1 аяга жүржийн шүүс дээр хагас аяга нимбэгийн шүүс хийнэ. Орой энэ шингэнийг уухад элдэв үрэвсэл дарагдаж, судас цэвэрлэнэ. Заримдаа жүржээ үхрийн нүдээр орлуулж болно.

8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *