Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга

1

Ихэнх хүмүүст шохой сургуулийг санагдуулдаг, тодруулбал сургуулийн самбар, олон янзын үгс, томьёо, зураг гэх мэт. Бид бага байхдаа гэрийн гаднах талбайгаа өөрсдийн “урлагийн бүтээлээрээ” дүүргэдэг байсан шүү дээ. Гэвч шохойг үүнээс гадна өөр олон янзаар ашиглаж болдгийг цөөн хэдэн хүн л мэддэг байна.

1. Таазан дээрх толбыг нуух

Ус алдсанаас үүссэн толбыг томоохон засвар хийтлээ түр халхлахын тулд цагаан шохой ашиглаарай. Тэр хэсгийг толбогүй болтол шохойгоор үрээрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 3

2. Тосны толбыг арилгах

Толбо болсон хэсгийг шохойгоор арчаад 10 минут байлгана. Ингэснээр шохой тосыг уух болно. Хувцасаа угаалгын машинд хийхийн өмнө илүүдэл шохойг сайтар арчаарай.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 4

3. Цэвэрхэн зах

Толбыг цагаан шохойгоор сайтар үрээрэй. Шохой бохирыг өөртөө шингээдэг. Шохойг захан дээр 10 минут байлгаад урьдын адил угаагаарай.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 5

4. Илгэн гутлан дээрх тосыг арилгах

Шохойгоо жижиглээд толбон дээр цацаарай. Хэдэн цаг эсвэл нэг хоног ийм байдалтай хонуулаарай. Дараа нь сайтар сэгсэрнэ. Шохой илгэн материалаас тосыг шингээх чадвартай байдаг.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 6

5. Бохир хувцасны сагсанд эвгүй үнэр, хөгц хуримтлагдахаас сэргийлэх

Хэдэн ширхэг шохойг гялгар торонд хийгээд жижиглээрэй. Дараа нь энэ уутаа онгойлгоод бохир сагсан доороо тавиарай. Ингэснээр шохой хувцасны чийгийг шингээн авч хөгц үүсэхээс сэргийлэх болно. Шохойтой уутаа сард нэг удаа сольж байгаарай.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 7

6. Мөнгө гялалзах болно

Мөнгөн халбага сэрээнийхээ хажууд шохой хийж хадгалаарай. Шохой чийгийг шингээснээр мөнгө өнгөө алддаггүй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 9

7. Үнэт эдлэлүүд өнгөө алдахгүй

Ширхэг шохой үнэт эдлэлийг өнгөө алдахаас урьдчилан сэргийлж чадна. Шохой нь хайрцган доторх хүхрийн нэгдлийг шингээх ба ингэснээр үнэт эдлэл харлахгүй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 8

8. Цагаан тугалган зүйлсийг цэвэрлэх

Архи, шохой хоёрыг хольж зуурмаг хийгээрэй. Цагаан тугалган зүйлээ үүгээр үрээд угаагаарай, үүний дараа өнгөлөөрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 10

9. Хувцасны шүүгээн доторх эхүүн үнэрээс урьдчилан сэргийлэх

Хаалттай шүүгээнд ихэвчлэн эхүүн үнэр хуримтлагдах гээд байдаг, харин үүнд шохой туслах болно.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 11

10. Тавилга байрлуулах схем

Тавилганы байрыг өөрчлөх гэж байгаа бол хөдөлгөхөөсөө өмнө шохойгоороо хаана тавьбал тохиромжтойг зурж схемчлээрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 12

11. Гадаргууг гайхалтай өнгөлнө

Өнгөлж буй гадаргуу дээрээ шохойгоо нунтаглаарай. Гадаргууг тэгш болтол үргэлжлүүлэн өнгөлөөрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 13

12. Зэврэлтээс хамгаална

Шохой чийг шингээдэг учир зэврэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд хэдэн ширхэг шохойг багажны хайрцагтаа хийгээрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 15

13. Халив “дуулгавартай” болно

Шурагны толгойг бага зэргийн шохойгоор арчвал халив гулгахаа больно.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 14

14. Ханын шуурхай засвар

Ханан дээрх жижиг зурааснуудыг арилгахын тулд ханатай адил өнгийн шохой олоод тэр хэсгийг үрээрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 16

15. Шоргоолжны эсрэг

Ямар нэгэн шалтгаанаар шоргоолж шохойгоор зурсан шугамыг хөндлөн гарах дургүй байдаг. Хаалга, цонхны тавцан зэрэг шоргоолж орж ирж болох газруудаар шугам зураарай.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 1

16. Хумс цайруулах

Сойзонд цагаан шохой үрээд дараа нь үүгээрээ хумсныхаа үзүүрийг арчаарай. Сойзны үс хумсан доорх бохирыг арилгах бол цагаан шохой дотор гадаргыг цэвэрхэн, өнгөлөг харагдуулах болно.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 17

17. Гялалзсан металл болон гантиг

Хэдэн ширхэг шохойг (өнгө хамаагүй) саванд бутлаад нунтаг болгоно. Зөөлөн даавуу норгоод үзүүрийг нь нунтаг шохойнд дүрж металл эсвэл гантигийг үрээрэй. Дараа нь бүлээн усаар угаагаад хуурай болтол арчина. Шохойны талстууд гадаргууг зуралгүйгээр бараан тундасыг арилгах болно.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 18

18. Цоожинд гацсан түлхүүр

Түлхүүр чинь цоожиндоо гацаад байна уу? Шохойгоор түлхүүрний шүднүүд дээр үрээд түлхүүрээ цоожиндоо хийж хэд хэд эргүүлээрэй. Шохойтой хэсгүүд цоожин доторх чийг, бохирыг шингээх болно.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 19

19. Хаалганы тоноглол суулгах

Цоож, түгжээ, гэх мэт хаалганы тоноглолыг зөв суулгахын тулд шохойгоор тэмдэглэгээ хийгээрэй.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 20

20. Цаасан чимэглэл

Устай саванд өнгийн шохой үрээд дараа нь усанд цаас дүрнэ. Хатсаных нь дараа үсний лакаар хүссэн загвараа гаргаарай.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 21

21. Шинэхэн шохойнууд

Та үлдсэн шохойны хэлтэрхийгээрээ шинэ шохой хийж болно! Зүгээр л нухаад устай хольж ямар нэгэн хэвэнд хийгээд хатаагаарай. Мөн өнгө оруулахын тулд хүнсний будаг нэмж хийж болно шүү.

Шохой ашиглах санаанд оромгүй 20 арга 2

27
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин Baagii

    2015/11/20 at 21:12

    Сэтгэгдэл *saihan sanaa avlaa

  2. Зочин

    2015/11/20 at 21:15

    Сэтгэгдэл *xvnd xeregtei zvil yum

  3. Зочин

    2015/11/21 at 00:31

    яаж гэдгий нь бичихгү байсынмуу??

  4. Зочин

    2015/11/21 at 08:19

    Сэтгэгдэл heregte. Zuils bna

  5. хөөрхөн тэнгэрийн охин

    2015/11/21 at 10:43

    Гоё гоё зөвлөгөөнүүд бн

  6. amjaa

    2015/11/21 at 18:43

    Goy sanaa bna bayrlaa

  7. egii

    2015/11/21 at 20:28

    shohoigoo yaj hataah ve

  8. хүслэн

    2015/11/25 at 08:47

    ямар гоё юм бэ

  9. bayrsaihan

    2016/10/10 at 15:51

    heregtei zul mash ih bn

  10. mira

    2016/10/11 at 20:31

    goy sanaanuud bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *