Хуурай өвснөөс болгоомжил

0

Намрын цагт бороо хур багасан өвс ногоо гандах үед хөдөө хээр явахдаа онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа манай орны зүүн аймгууд руу явахад тал хээр элбэг тааралдах ба өвс өндөртэй учир машины доогуур шүргэж байдаг. Хуурайшиж хатсан өвс ноцохдоо амархан байдаг. Автомашин явж байх үед өвс, сүрэл машины эд ангид зулгаагдан таслагдсаар тэндээ хуримтлагдан бөөгнөрдөг. Ялангуяа хөдөлгүүр тэнхлэгийн хооронд ихээр бөөгнөрдөг. Тэр нь хөдөлгүүрийн халуунд хатаж ноцоход бэлэн болдог юм. Иймээс[tweetable] туршлагатай жолооч нар хэсэг хугацаанд яваад зогсож машиныхаа доогуур цугларсан өвсийг сэтгэж гаргадаг[/tweetable]. Ингэж сэтгэхгүй бол бөөгнөрсөн өвс халуун янданд хайрагдан ноцож түймэр гарах аюултай. Машин шатах төдийгүй ойр орчмын өвс гал авалцан улмаар хээрийн түймэр дэгдэнэ. Нилээд хэдэн жилийн өмнө Польш улсаас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд жолоочийн хамтаар Дорнод аймаг руу явж байгаад дээрх шалтгаанаар машинаа шатаан, эзгүй газар гурав хоног хоол ундгүй явж, арайхийн айлын бараа харж амьд гарсан талаар хэвлэлээр гарч байсан. Тиймээс [tweetable]залхууралгүйгээр зогсож машиныхаа доогуур шалгаж байгаарай[/tweetable].

Хуурай өвснөөс болгоомжил 1

Хуурай өвснөөс болгоомжил 2

Хуурай өвснөөс болгоомжил 3

Хуурай өвснөөс болгоомжил 4

Хуурай өвснөөс болгоомжил 5

Эх сурвалж: www.cardoctor.mn

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *