Lexus CT 200h маркын шинэ загварын машин 2011 оноос худалдаанд гарч эхэлнэ [30 фото + 1 видео]

0

Lexus CT 200h маркын шинэ загварын машин 2011 оноос худалдаанд гарч эхэлнэ [30 фото + 1 видео]

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor Corporation-ы тансаг зэрэглэлийн машины салбар Lexus брэндийн Lexus CT 200h маркын тансаг зэрэглэлийн бага оврын машин 2011 оны эхний хагасаас эхлэн худалдаанд гарч эхлэх ажээ. 134 морины хүч бүхий хөдөлгүүртэй энэ машин аваар ослоос урьдчилан сэргийлэх Pre-Crash Safety (PCS) хэмээх нэмэлт системтэй ба энэ систем нь миллиметрийн давтамжит радарын тусламжтайгаар урд талд байгаа машинтай хэт ойртохоос сэргийлсэн дохиог машины компьютерт өгөх төдийгүй аюул хэт ойртсон тохиолдолд жолоочид харагдаж, сонсогдохуйц сэрэмжлүүлгийг өгөхөөс гадна тоормозон дээрх даралтыг өсгөдөг байна. Мөн мөргөлдөөн болох нь гарцаагүй болсон тохиолдолд PCS нь тоормозыг ажиллуулж, суудлын бүслүүрийг чангалдаг. CT 200h нь хөнгөн жинтэй боловч туйлын бат бөх байхаар бүтээгдсэн бөгөөд хөнгөнцагаан бүрэлдэхүүн хэсгүүд нь Lexus-ын хамгийн хөнгөн жинтэй загвар байх боломжийг бүрдүүлж байгаа бол ган төмөр рам нь бат бөх байдлыг хангадаг байна. Гэрэлний хувьд урд гэрэл нь цацралт багатай шинэчилсэн LED гэрэлтэй болсон Lexus CT 200h нь hybrid технологийг бүрэн ашигласан байдлаар бүтээгджээ. Дан ганц цахилгааны хүчээр секундэд 11 метр хурдаар явах бөгөөд хорт утаа ялгаруулахгүй, түлш хэрэглэхгүй тохиолдолд бараг дуу чимээ гарахгүйгээр явах аж. 1.8 литрийн бензин хөдөлгүүр, өндөр хүчин чадал бүхий цахилгаан мотор, дэвшилтэт, бага оврын батерей болон ямар нэгэн залгаасгүй hybrid дамжуулах эд анги зэргийг нэгтгэж бүтээсний үр дүнд эдийн засагт хэмнэлттэй, маш бага хий ялгаруулах болсон байна.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. indanaa

    2010/10/02 at 09:48

    unen togs shaasan daanch mgld orj irehguuldee lol

  2. jerry-man

    2010/10/02 at 10:31

    Gadaadaas zahialaal avchiishde Lol :P

  3. Зочин

    2010/10/02 at 11:31

    araa ni yamar goy boltsiin be lol

  4. smile_hehe

    2010/10/02 at 12:43

    shan ed bnoo

  5. Batsetseg

    2010/10/02 at 14:55

    laitai um aaaaaa :-x

  6. sirusIP

    2010/10/02 at 14:58

    Тасарцан :-o

  7. tevtenger

    2010/10/02 at 16:31

    ;-) :-o mashin bna

  8. tumku_opposite

    2010/10/02 at 17:47

    laitai

  9. superboyjigjid

    2010/10/02 at 19:33

    8989

  10. gamez

    2010/10/03 at 04:21

    NICE!

  11. sekv

    2010/10/03 at 06:28

    [color=008000][size=xx-large]yooo vnheer tansag hereglee ni vnen bndaaaa[/size][/color]

  12. 34nt

    2010/10/03 at 17:09

    ёоёоёо

  13. Зочин

    2010/10/04 at 13:23

    dajgui l mashin bn
    :-P :-D :-( :-) ;-) :-o 8-) :-? :-x :-P

  14. turuu_designer

    2010/10/08 at 07:11

    tasarchijeee

  15. Зочин

    2010/10/09 at 00:29

    avnaa

  16. barnerd

    2011/03/03 at 13:23

    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадаг [/color][/font][/size]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *