Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино

1

Шинжлэх ухаан, кино урлаг хоёрыг хослуулахад үргэлж гайхалтай үр дүн гардаг. Энэ хоёр нэгдэхэд бидэнд ирээдүй, өнгөрсөн, сансар огторгуй гээд нууцлаг бүхнийг өөрсдийн нүдээр харах боломж бий болдог.

Home

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 9

36 улс оронд олон нийтэд үзүүлэхийг хориглосон энэхүү кино нь бидний гэр болох эх дэлхийн тухай юм. Уг кинонд хүний үйл ажиллагаа хэрхэн ногоон гаригийг сүйтгэж буйг харуулсан нь олон хүмүүсийг үнэнтэй тулгарахад хүргэсэн бөгөөд үйлдвэрлэл, дайн мөн байгалийн гамшиг зэрэг нь асар их хор уршигтай гэдгийг бодит дүрсээр тайлбарлаж өгчээ.

Journey to the Edge of the Universe

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 2

Нарны аймгаас огторгуйн хязгаар хүртэл аялах энэхүү кинонд таныг урьж байна. Хорвоо ертөнцийн үүсэл, их тэсрэлт гээд тааж болшгүй энэ бүх нууцыг таны өмнө дэлгэсэн мэтээр харуулах зорилтыг уг киноны бүтээлчид урдаа тавьсан байсан ба түүнийгээ ч биелүүлжээ.

Life After People

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 1

Хэрэв хүн төрөлхтөн гэнэт эх дэлхийгээ орхиод явбал цэнхэр гаригийн байгаа байдал хэрхэн өөрчлөгдөх бол? Энэхүү кино нь өмнөх асуултанд хариулдаг. Жишээ нь Эмпайр Стэйт Билдинг, Букингемийн ордон, Спэйс Нидл мөн Эйфелийн цамхаг хэмээх нүсэр байгууламжуудад цаашид юу тохиолдохыг та эндээс үзэж болно.

History of the World in 2 hours

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 3

Хорвоо ертөнцийн хэдэн тэрбум жилийн түүхийг 2 цагт багтаасан байна гэвэл та үзэх байсан уу? Хариулт чинь “мэдээж” гэдэгт итгэлтэй байна.

The Human Mind Get Smart

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 4

ВВС-гийн бас нэгэн чадварлаг бүтээгдсэн баримтат кино. Хүний тархийг нэг бүрчлэн тайлбарласан тус бүтээл нь танд өөрийгөө болон бусдыг танихад тусална гэдэгт итгэлтэй байна. 4 хэсгээс бүрдэх тархины тухай энэ цуврал нь тархины бүтэц, үйлдэл гээд олон сонирхолтой сэдвийг хөндөх болно.

100 Greatest Discoveries

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 10

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн чухал нээлтүүд хэрхэн хийгдсэн бэ? Шинжлэх ухааны чиглэлд тэд хэрхэн нөлөөлсөн бэ? Бидний өнөө үеийн байгаа байдалдаа хүрэхэд тус болсон хамгийн чухал нээлтүүдийг Discovery сувгийн энэхүү цуврал тайлбарлах юм.

Oceans

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 5

Лусын хааны хаант улсаар аялахыг хүсэж байвал энэ киног заавал үзээрэй. Хүн төрөлхтөн сансар огторгуйг хажууд байгаа далайгаас ч илүү судалсан байдаг нь тун хачирхалтай. Бид нийт далай тэнгисийн 5%-ийг л одоогийн байдлаар судлаад байгаа юм.

Microcosmos: Le people de l’herbe

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 6

Цаг хагасын турш та дэлхий дээр оршдог бас нэгэн өвөрмөц ертөнцийн талаар мэдэж авах болно. Энэхүү ертөнцөд юм бүхэн миллиметрээр хэмжигддэг бөгөөд оршин суугчид нь шавьж, эмгэн хумс гэх мэт жижиг биетүүд юм. Жижиг байх үргэлж муу биш гэдгийг та эндээс ойлгох болно.

Inventions That Shook the World

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 7

Зохион бүтээх нь нэг талаараа дэвшлийг, нөгөө талаар сүйрлийг авчирдаг. Discovery-гийн энэхүү цаг хугацааны аялал нь таныг хорвоог донсолгосон бүтээлүүдтэй танилцуулах болно. Анги тус бүр нь 10 жилийн хугацааг авч үзэх юм.

Who’s Afraid of a Big Black Hole?

Хорвоог танихад туслах шинжлэх ухааны 10 баримтат кино 8

Холбоо үгнүүд дундаас “хар нүх” гэдэг үг яахын аргагүй хүмүүсийн айдас, сонирхол хоёрыг нэгэн зэрэг төрүүлж чаддаг. Хар нүх нь олон эрдэмтдийн нойргүй хонодог шалтгаан юм. Учир нь хар нүхний нууцыг өдгөө тайлсан хүн үгүй билээ. Хэрэв та хар нүх гариг залгидаг эсэхийг мэдэхийг хүсэж байгаа бол тус киног танд үзэхийг зөвлөж байна.

6
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Аригаа Л.

    Аригаа Л.

    2016/02/27 at 12:52

    нөгөө амьтад олимпод ороод байдаг чинь ямар кино билээ

  2. Аригаа Л.

    Аригаа Л.

    2016/02/27 at 12:52

    нөгөө амьтад олимпод ороод байдаг чинь ямар кино билээ

  3. Зочин

    2016/02/28 at 13:06

    har nuh gej nerleed baigaa garig shinjleh uhaanaar tailbarlagdaad olon jil ungurch bn!

  4. Зочин

    2016/02/29 at 00:31

    Мөн David Attenborough -ийн кинонуудыг үзээрэй. Миний хамгийн дуртай нь

  5. qqq

    2016/02/29 at 10:53

    Cosmos Space time Odessey.

  6. dsadas

    2016/02/29 at 11:58

    ta nar orchuulaad tavichaach iimerhuu ajil hiideg ym bol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *