Хятадын баячууд ч гэсэн уйлдаг: алдартай блогер бүсгүйд 1,34 тэрбум юанийн торгууль оногдуулжээ

0

Их газрын Хятадын удирдлагууд хэзээ ч алмайруулж дуусахгүй. Энэ удаад татвар төлөөгүй хэргээр алдартай блогер бүсгүйг өндөр торгуульд унагажээ. Зүгээр ч нэг торгууль бус, үнэхээр өндөр дүнтэй торгууль, урьд өмнө нь ийм дүнтэй торгууль тавигдаж байгаагүй гэж үзэж байгаа юм.

Тус улсад 36 настай Хуан Вэй блогер бүсгүй ихэд алдартай ажээ. Түүнийг мөн Вия ч гэж нэрлэдэг. Тэрээр томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж төрөл бүрийн бараа сурталчилдаг ажээ. Нүдэнд дулаахан энэ бүсгүй гэрийн эзэгтэй нарт гоо сайхны болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сонгоход нь тусалдаг. Түүнд зарж чадахгүй зүйл гэж үгүй. 2020 онд Taoboa–гийн шууд нэвтрүүлэлтийн үеэр нэгэн цохиурыг 5,6 сая доллараар зарж алдаршсан юм.

amazonaws.com

Блогер бүсгүй бүхий л сошиал сүлжээнд хэдэн сая дагагчтай өөрийн хуудастай.  Түүнтэй томоохон үйлдвэрлэгчид, интернет сайтууд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Стримерүүдийн дунд түүнийг “live-ийн хатан хаан” гэж өргөмжилдөг.

com.pk

Даанч Вия орлогоо бүрэн тайлагналгүй татварынхныг мэxлэх гэж оролджээ. 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын татварын газраас уг эмэгтэйг 2019 оноос 2020 оны хооронд олсон орлогоо нуун дарагдуулж татварын санд 640 сая юань төвлөрүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгджээ. Ийм үйлдэл хийснийх нь төлөө түүнийг шийтгэсэн байна. Шийтгэлийн анхны алхам: бүсгүйн бүх сошиал аккаунтуудыг хаажээ. Харин одоо үзэсгэлэнтэй бүсгүй сонголт хийх болоод байгаа юм: нэг бол 1,34 тэрбум юанийн торгууль төлөөд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн эрхэлнэ эсвэл эpүүгийн xэрэг үүсгэгдэнэ.

Буруу үйлдэл хийсэндээ Вия уучлалт гуйж, мөн түүний нөхөр ч гэсэн гэр бүлийн хүнээ ажилдаа үнэнч шударгаар хандахад нь тусалсангүй гэж өөрийгөө буруутган уучлал гуйжээ.

exame.com

Блогер бүсгүй төр засагтайгаа ярилцаж эхний ээлжинд 500 сая юаниа төлөөд байгаа юм. Хятадын засгийн газар 2021 оноос эхлэн энэ салбарт эрчимтэй ажиллаж эхлээд байгаа юм. Жишээ нь, стримерүүдийн хувцаслалт болон хүмүүст өгөх мэдээллийн нэгдсэн стандартыг тогтоожээ.

3
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Unegjin Goo

    Unegjin Goo

    2021/12/26 at 13:49

    muusain kommunist shulaachid

  2. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/12/26 at 15:38

    ted terbumtnuudiig anguuchilj bgaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *