Австралийн ойн түймрээс олон зуун амьтдыг аварсан баатарлаг нохой Беар-ийг аврах үйлсэд эр зоригтой xүчин зүтгэснийх нь төлөө шагнажээ

0

Баатар болгон нөмрөгтэй байдаггүй – зарим нэг баатрууд яг л Беар хочтой нохой шиг хүзүүвч, хамгаалалтын гуталтай байдаг юм. Энэ мундаг жаал 2019-2020 онуудад Австралийн ойн түймрээс 100 гаруй шaрхадсан коалаг аварчээ. Баатарлаг нохой үнэхээр эрэлхэг байж чадсан тул түүнийг Ан амьтан хамгаалах олон улсын сангаас (IFAW) шагнаж урамшуулсан байна.

6 настай Австралийн хоньч нохойг Беар (Bear – англиар баавгай гэсэн үг) гэдэг. 2019-2020 онд тэрээр жинхэнэ од болсон юм. Аймшигтай ойн түймрийн үеэр дээд зэргээр хөгжсөн үнэрлэх эрxтнийхээ тусламжтайгаар шaрхадсан коала нарыг олж илрүүлж байлаа. Уг нохойг Саншайн-Кост Их сургуульд тусгайлан эрэлч-нохойгоор сургажээ. Беар цөөхөн байдаг эрэлч-нохойнуудын нэг бөгөөд коалаг үснийх нь үнэрээр олж чадна.

com.au

Энэ мундаг жаалын ачаар 100 гаруй коалаг олж чадсан төдийгүй яаралтай эмнэлгийн тусламжийг үзүүлж аймшигтай галаас амийг нь аварч чаджээ. Итгэхэд ч бэрх, гэхдээ Беарт өөрт нь хайр халамж, тусламж хэрэгтэй байсан үе бий. Түүний өмнөх эзэд нь Беарыг хувь тавиланд нь даатган гудамжинд хаясан байв. Тэрээр хөдөлгөөн ихтэй, идэвхтэй нохой тул эздэд нь төвөгтэй санагдсан байж болох юм. Гэхдээ энэ нь эздийг зөвтгөх арга огт биш. Беар аврах багийн гишүүн болсныхоо дараа шавхагдашгүй эрч хүчээ сайн үйл хэрэгт зарцуулах болжээ.

zoocheck.com

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ан амьтан хамгаалах олон улсын сангаас (IFAW) Беарыг коала аврах үйлсэд эр зоригтой xүчин зүтгэсэн хэмээн шагнажээ. Нохойг Лондонд зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслол дээр тусгайлан авчирсан бөгөөд нохойд шагналыг нь биечлэн гардуулж өгсөн юм. Аврагчдын хэлж байгаагаар бол Беар зэрэг эрэлч-нохойнуудын тусламжтайгаар зэрлэг байгалийн тал хувийг сэргээж чадсан ажээ. Аврагдсан коаланууд одоо амар амгалан зэрлэг байгальдаа нутагшиж байна.

gaystarnews.com
pinimg.com
brightspotcdn.com
com.au
amazonaws.com
fanpage.gr
instagram.com
15
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *