Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас

2

Гэрэл зураг бол ямар ч мөчийг буулгаж үлдээдэг сайхан зүйл. Тийм ч учраас хүмүүс гэрэл зураг дээрээ сайхан гарахыг хүсдэг нь аргагүй юм, сайхан гарсан хуучин зургаа хараад өнгөрсөн мөчөө дурсах нь хэн бүхэнд таатай байх нь мэдээж.

Хүн болгон гэрэл зураг дээр сайхан гарах боломжтой, үүний тулд хэдхэн дүрмийг л баримтлахад болно. Гэрэл зурагчин Жоди Болл гэрэл зураг авах байрлалын талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна.

Чөлөөтэй байхыг хичээгээрэй

S-хэлбэрийн зогсолт нь илүү чөлөөтэй харагдуулна, яагаад гэвэл цэрэг шиг номхон зогсохгүй. Мөн гарны байрлалд анхаарлаа хандуулах нь зүйтэй – өмдний халаасанд зөвхөн эрхий хуруугаа хийсэн байхад ямар нэгэн зүйлд баригдаагүй чөлөөтэй харагдана.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас 2

Биеэ бага зэрэг хажуулдуулаарай

Гэрэл зураг дээр илүү нарийхан гарахыг хүсч байвал мөрний байрлал тэгш байхаас зайлсхийгээрэй. Үүний тулд биеэрээ багахан хажуулдах хэрэгтэй. Хоёр дахь зураг дээр хоёр гар хоёулаа гуян дээр тавьж зураг дээр орсон байгааг анзаарна уу – ийм байрлал нь илүү чөлөөтэй, хээнцэр харагдана.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас 1

Гараа анзаараарай

Заримдаа зураг авахуулахад нүүрэндээ хүрсэн байхаас өөр аргагүй болдог. Хэрвээ ийм зураг авахуулах бол гарын алгаа камер руу бүү харуулаарай, алгаараа хацраа зөөлөн илж байгаа мэт байхад болно.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас 3

Мөрөө доошлуулаарай

Нэг мөрөө доошлуулахад таны хүзүү илүү урт харагдахаас гадна нүүр тань илүү нээлттэй болно. Мөн гараа аль болох нуухгүй байх нь зөв. Хоёр дахь зураг дээр гарны байрлал хаана байгааг анхаарна уу – тохойн ард нуулгүй гараа ил тавихад илүү чөлөөтэй харагдана.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас 4

Өвдгөө багахан нугалаарай

Хажуугаараа зураг авахуулахдаа S байрлалыг мөн мартаж болохгүй. Үүний тулд өвдгөө багахан нугалаад, мөрөө багахан унжуулахад та байгаагаасаа нарийхан бас илүү чөлөөтэй харагдана.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас 5

Толгойгоо багахан доошлуул

Та зураг авахуулахдаа камер руу эгц харалгүй толгойгоо багахан хажуулдуулан доош болгоход таны гэрэл зураг илүү сонирхолтой болно. Бас нэгэн сайхан гэрэл зурагтай үлдэх арга.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас 6

40
Ха ХаХа Ха
18
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *