
Америкийн алдартай жүжигчин Брюс Уиллис сэтгэцийн олдмол өвчин гэх оноштой болсноо зарласнаас хойш анх удаа гудамжинд гарч ирлээ.
Холливудын одыг найз нартайгаа цуг Калифорнийн гудамжаар зугаалж байхад нь таарчээ. Уиллис кафе орж үйлчлүүлсэн байна. Энэ үеэрээ саарал малгай, хар өнгийн зузаан цамц өмссөн байв.

Жүжигчин сэргэлэн цовоо харагдаж байсан төдийгүй цуг яваа хүмүүстэйгээ илэн далангүй ярьж хөөрч байжээ.

Бичлэг:







