Эхийн аврал: Давжаа өлөгчин чоно бүргэдэд шүүрүүлсэн бэлтрэгээ эргүүлэн авч буй эгзэгтэй мөчийг харуулсан гэрэл зургууд

3

Давжаа чоно нялх бэлтрэгээ бүргэдийн савраас аварч буй гайхалтай агшинг гэрэл зураг дээр буулгаж чаджээ.

livejournal.com

Кени улсын Масай Мара хотод авсан гэрэл зургууд дээр бор-шаргал бүргэд айж сандарсан эхээс бэлтрэгийг нь булаан авч байгаа нь харагдана.

livejournal.com

Ээж нь махчин араатан руу дайрахад бэлтрэгийг хаяжээ. Бэлтрэг бэртэл гэмтэлгүй газардаж, ээж нь ч түүнийг мандаа зуун бүргэдийн дайралтаас мултарч чадсан байна.

livejournal.com

39 настай гэрэл зурагчин Атиб Хуссейн энэ гайхалтай мөчийг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Тэрээр амандаа бэлтрэгээ зуусан давжаа өлөгчин чоно явааг холоос ажиглаж харснаа ч хэлжээ.

livejournal.com

Тэрээр эхэндээ өлөгчин чоныг тэр хавиар цөөвөр чоно байгаа эсэхийг шалгаж байна гэж бодсон ч 10-15 минутын дараа бор-шаргал бүргэд гэнэт доош бууж, бэлтрэгийг эхийн савраас булааж авахыг оролдож байгааг ажиглажээ.

livejournal.com

Давжаа чоно бүргэдийг хөдөлгөөнөөр хуурч түүний эрхшээлээс хэсэг хугацаанд мултарч чадсан ч махчин араатан бэлтрэгийг шүүрэхээр эргэн ирж олзоо шүүрч чаджээ.

Гэрэл зурагчин Хуссейн хэлэхдээ: “Энэ нь маш хурдан болсон үйл явдал, хэдхэн секунд л үргэлжилсэн. Бүргэд бэлтрэгийг барьж авсан боловч давжаа чоно араас нь гүйцэхэд бүргэд нисэж байхдаа бэлтрэгийг унагаасан. Бүргэд хангалттай барьж чадаагүй байсан байж болох юм.”

Хэдэн минутын дараа бүргэд эх, бэлтрэг хоёрыг ахин хөөсөн боловч бүтэлгүйтсэний эцэст бууж өгөөд нисэн одов.”

livejournal.com
279
ГоёГоё
44
ХөөрхөнХөөрхөн
26
ГайхмаарГайхмаар
25
БурууБуруу
23
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/06/24 at 12:29

    uneg bish uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *