Лимонтой ус заавал уух 15 шалтгаан

1

Хэрвээ та усны тусламжтайгаар бие, оюун ухаанаа эрүүл саруул байлгахыг хүсч байвал өдөр болгон лимонтой ус уух шалтгааныг танд хэлж өгье.

Лимонтой ус заавал уух 15 шалтгаан 2

1. Арьсыг цэвэршүүлнэ

Юуны түрүүнд бидний арьсыг цэвэр байлгахад тусална. Ус биед байгаа хорыг гадагшлуулж арьсны цэвэр байдлыг хангах хэдий ч лимонд агуулагдах витамин С нь цусан дахь хорыг гадагшлуулснаар арьс цэвэршиж, арьсны үрчлээсийг арилгана.

2. PH-ийн тогтвортой төвшинг хадгална

Биеийн PH балансыг барих гэж зөндөө л ярьдаг, үүнийг чинь лимонтой ус л гайхалтай тогтворжуулж чадна. Лимон маш их хүчиллэг, лимон бидний биеийн хор шүүх үйлдлийг сайжруулж өгдөг байна. Ингэснээр өвчин тусах магадлал буурч амьд организмыг дэмжиж өгдөгөөрөө маш ач тустай эд.

3. Дархлааны системийг дэмжинэ

Лимонтой усны бас нэг гайхамшиг нь бидний дархлааны системийг дэмжинэ. Өнөөдөр хэн л өвдөж цаг алдахыг хүсэх вэ дээ? Лимоны шүүсэнд буй potassium гэх бодис нь цусны даралтын хэвийн байдлыг хангах бөгөөд тархины хэвийн ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн витамин С нь ханиадны эсрэг гайхалтай эм болж өгдөг. Хэрвээ өвдсөн бол халуун усан дээр лимоны шүүсийг зөгийн балтай хэрэглэж гайхалтай үр дүнг нь мэдрээрэй.

Black virus in blood - among the red blood cells - Scanning Electron Microscopy stylized illustration

4. Илүүдэл жин хасна

Биеийн эрүүл мэндийг сайжруулахаас гадна илүү жингээ хасахад тань тусална шүү. Тийм ээ, лимонтой ус бодисын солилцоог сайжруулж, хорхойноос сэргийлж, жин хасаж, өл дарна. Өдөр болгон хэрэглээд байх ийм энгийн хэнд ч хүртээмжтэй жирийн л лимонтой усны нэг гайхамшиг энэ болно.

5. Шарталт тайлна

Урьд өдрийн уултаас болоод шартаад хэвтэж байна уу? Тэгвэл лимонтой бүлээн ус уугаарай. Ингэснээр таны гэдэс ходоодны ажиллагаа багахан ч гэсэн хэвийн ажиллагаандаа орж уусан архины хорыг гадагшлуулж эхэлнэ.

6. Амны элдэв үнэр дарна

Лимон олон ач тустайг та мэдэж авлаа, бас нэг ид шид нь таны амны эвгүй үнэрийг дарах болно. Архи уусан үед, халуун ногоотой хоол идсэний дараа ч юм уу, тамхи татсаны дараа таны амнаас элдэв үнэр үнэртээд байвал лимонтой ус танд тус болно. Мөн, халуун ногоотой хоол, архи, тамхины дараа таны ам хатдаг тэгэхээр яагаад балга лимонтой ус ууж болохгүй гэж.

7. Тархи болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Лимонд агуулагддаг кали нь хүний биед зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүний биед кали дутагдсанаар сэтгэлээр унах, мартамхай болох, тархи дүүрэх зэрэг зовиур мэдрэгдэнэ. Мөн, лимонд агуулагддаг их хэмжээний витамин С нь стрессийг тайлах увьдистай билээ.

Лимонтой ус заавал уух 15 шалтгаан 3

8. Амьсгалын замын өвчлөлийг эдгээнэ

Хэрвээ та амьсгалын замын өвчлөл тэр дундаа астма, эсвэл амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй бол лимонтой ус танд төгс ундаа болно. Лимон бактерын эсрэг үйлчилгээтэй бөгөөд элдэв халдварыг устгах, ханиадыг анагаах чадалтай юм. Мөн харшлыг эдгээх чадалтай ч гэж үздэг билээ.

9. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Лимонтой усны хэдэн зуун ид шид бий. Хэрвээ та хоол боловсруулах эрхтний ямар нэгэн асуудалтай бол лимонтой ус хэрэглээд үзээрэй, үр дүн нь таны гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно шүү.

10. Цэвэршүүлэх хүчтэй

Гоё нүүрний арьстай, гялалзсан сайхан үстэй байхыг хүсч байвал дотоод эрхтнээ эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Дотоод эрхтнийг элдэв хорт бодисоос цэвэрлэх үүргийг лимонтой ус сайн гүйцэтгэнэ. Биеэс хорт бодисыг гадагшлуулах байгалийн гайхамшигт жимс юм.

11. Амны салстын бохирыг багасгана

Хэрвээ та цагаан хоолтон бөгөөд сүү байнга уудаг бол өглөөгүүр амны хөндийн бохирдол ихтэй (ам заваарах) байдаг байх. Санаа зовох зүйлгүй, та лимонтой ус уугаад л үз, таны амны хөндийн цэвэршиж, хуурайших нь эрс багасна. Өглөө та элдэв зовиургүй сэрнэ шүү.

Лимонтой ус заавал уух 15 шалтгаан 4

12. Элдэв шархлааг эдгээнэ

Шарх таны биеийг зовоох нь мэдээж. Лимонтой ус уухын бас нэг ач тустай тал нь бол шархыг түргэн эдгээх юм.

13. Эрх хүчийг нэмнэ

Өглөө болон өдрийн 2.30 минутын үед аяга кофе уумаар үе байдаг уу? Ядарч нурж унаад л … Кофены оронд аяга лимонтой халуун ус уувал каффейнаас татгалзаад зогсохгүй өөрийн эрч хүч нэмэгдсэнийг мэдрэх болно.

14. Илүү эрүүл байхад тань тусална

Лимонтой ус таны шингэнийг нөхөж эрүүл биеийг цогцлооно. Энэ бол ямар нэгэн альтернатив эмчилгээ биш, энэ бол жирийн л лимонтой ус.

15. Калийн эх сурвалж

Эцэст нь, миний өмнө дурдаж байсан кали юм. Хэрвээ та гадил жимс иддэггүй бол калийн дутагдалд орох гээд байвал яагаад аяга лимонтой ус ууж болохгүй гэж.

Энэ бол лимонтой усны 15 ид шид. Хийхэд хялбар, бас хямдхан, ач тус гэж тоо томшгүй юм даа.

Лимонтой ус заавал уух 15 шалтгаан 5

89
ГайхмаарГайхмаар
52
ГоёГоё
23
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. enkheeЗочин

    2015/05/18 at 09:58

    limon ch gaihamshigtai shidten yum aa.
    Сэтгэгдэл *

  2. Зочин

    2015/05/18 at 15:18

    Bi huiten ustai l uuj chaddag haluun ustai uuh n iluu ur duntei bololtoi te?

  3. Battumur Sosorburam

    Battumur Sosorburam

    2015/05/18 at 18:43

    “Лимон”-ыг монголоор нимбэг гэдэг юм шүү.

  4. Зочин

    2015/05/19 at 03:31

    Mash vr dvntei yum bna lee shvv nanaihaan

  5. Зочин

    2015/05/19 at 13:52

    Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа

  6. Зочин

    2015/05/19 at 15:48

    Сэтгэгдэл *odort heden ayga us uuval boloh ve.

  7. Зочин

    2015/05/21 at 00:07

    Сэтгэгдэл *Saihan medeelel ogsond bayarlala.tanai hamt olond ajiliin ondor amjilt husii

  8. Зочин

    2015/05/28 at 21:19

    Сэтгэгдэл *tiime ene vnen bi bainga bish ch gsen
    Haayada limontoi us uudag bas ondogni shartai holij nvvrende mask tawidag shv

  9. Dook

    2015/10/13 at 12:19

    Mash heregte zuwulguu bn yg shartaad bj bla

  10. Зочин

    2016/01/16 at 01:28

    Shvvsiig n har xeseg sorwitoi hesegt tvrhehed arilj sairna

  11. Bangaanaa

    2016/03/06 at 11:57

    Bayarlalaa heregjuulmeer yum bna

  12. gerelma

    2016/04/15 at 18:02

    limon gaihaltai id shidtei gedgiig medej blaa

  13. B.Suvdaa

    2016/04/16 at 18:06

    Mash saihan heregtei medee oruulsan tanai hamt olond ajliin ondor amilt hvse

  14. enhmaa

    2016/04/19 at 10:26

    Saihan mebeelel dichsenb dayrlala

  15. Зочин

    2022/02/23 at 21:47

    sahartai hun uuj bolhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *