Chrome-ийг шилдэг интернет хөтөч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ уг шилдэг вэб хөтөчийг улам илүү болгох, цаана нь нуугдаж байгаа нэмэлт боломжуудыг бий болгох арга байгааг мэдэх үү?
Тэгвэл дор дурьдах 13 хакуудтай танилцаж, вэб хөтөчөө улам илүү платиниум болгоорой.
1. Нээсэн цонхнуудаа бүгдийг нь нэг зэрэг Bookmark хийх
Хэрвээ та хэдэн мянган цонх нээгээд тэднийг бүгдийг нь хадгалахыг хүсч байгаа бол Command+Shift+D товчуудыг Mac дээр, харин Ctrl+Shift+D товчуудыг PC дээр тус тус дарахад хангалттай. Ингэснээр Bookmark-ыг нэгэн дор бөөнд хийж шинээр эсвэл байгаа фолдертоо хадгалах боломжтой болно. Компьютерийн гэнэтийн гацалт, унтралтаас таныг аврахад тус болдог эд дээ.
2. Бүгдийг Chrome Flags-аар тэмдэглэ
Хаяг бичих хэсэгт “chrome://flags/” гэж бичээд Google-ийн hub буюу хайлтын туршилтын цэс рүү нэвтэрнэ. Энд одоогоор туршилт явагдаж байгаа тул үе үе гацах, шууд зогсох зэрэг асуудал үүсэх боловч таны хувьд томоохон хөрөнгө болж мэдэх зүйлийг хийж чадах юм. Тухайлбал таны нууц үгийг санахыг яаруулахыг болиулах, RAM-ын багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг үйлдлүүдийг хийнэ.
3. Chrome-ийг тооны машин болгон ашиглах
Жирийн үржүүлэх үйлдэлтэй тоо автоматаар бодогдоно. Иймд дунд сургуулийнхан маш өргөнөөр ашиглаж байна.
4. Өөрийгөө 10 минут л Facebook хэрэглэх норм тогтоо
Chrome-ийн StayFocusd-аар таны ордог сайтуудаас хэсэг хугацаанд хязгаарлах болно. Facebook-ээ 10 минут л ашиглаад хол байна гэхээр санаа алдмаар байна уу.
5. Дуутай нээгдэх цонхыг дуугүй болгох
Хаяг бичих хэсэгт “chrome://flags/#enable-tab-audio-muting” кодыг идэвхжүүлэх нь танд хэрэгтэй. Ингэснээр нээгдэж буй цонх болгон дээр дууг тохируулах жижиг цонхтой болох бөгөөд дэлгэцний цаана нээгдсэн цонхноос гарч буй дууг бууруулах эсвэл бүрмөсөн хааж чадна.
6. Хэтрүүлэгтэй мэдээний гарчгийг хянах
Downworthy өргөтгөл нь автоматаар ямар нэгэн хэтрүүлэгтэй мэдээг гарчгаар нь эрэмбэлж эмх цэгцэнд оруулна.
7. Автомат тоглуулагчийг зогсоох
Хэрвээ та видео/аудио тоглуулагчаа хянахыг хүсч байвал “chrome://settings/content” текстийг хайлтын талбайд бичиж Plug-ins-ээс “click to play”-г сонгоорой. Энэ үйлдлийг сонгосноос хойш таныг заавал ”эхлүүлэх” товчийг дартал мультимедиа өөрөө автоматаар тоглохгүй.
8. Bookmark-ын оронд “Pin”-ийг сонгох
Та байнга ордог сайтуудаа санахын тулд menu цонхны баруун товч дээр дарж “Pin Tab”-ыг сонгоно.
9. Урт нийтлэлийг товчлох
Chrome-ийн нэг гайхамшиг бол SparktNote-ийн тусламжтайгаар хийж байгаа үйлдлүүд юм. TLDR урт нийтлэлийг богиносгож танд чухал мэдээ мэдээллүүдийг түүвэрлэн хүргэхээс гадна өнөөдөр интернетээр шуугиж байгаа хэсгийг хүргэх болно.
10. Үгийн тайлбар
Google Dictionary extension нь таны мэдэхийг хүссэн үгний тайлбарыг тэр даруйд нь элдэв товчлуур дээр даралгүйгээр шууд гаргаж ирнэ.
11. Зургийг том хэмжээгээр харах
Hover-ын тусламжтайгаар та Google, Facebook дээр байгаа зургийг хулганынхаа элдэв товч дээр даралгүйгээр томруулах гэж байгаа зурган дээрээ гүйлгэхэд л зураг өөрөө томорно.
12. Санаандгүй хаасан цонхыг дахин нээх
Cmd + Shift + T (Mac), Ctrl + Shift + T (Win) гэх шидэт товчийг дарж санаандгүй хаасан цонхыг дахин нээж болно.
13. Хулганы тусламжаар орчуулга хийгээрэй
Google Translate-ийг нээлгүйгээр эхний ээлжид TransOver нэмэлтийн тусламжтайгаар мэдэхгүй байгаа гадаад үгээ орчуулаарай. Ямар ч хэлнээс хүссэн хэл рүү хөрвүүлэх бөгөөд таны ажлыг чинь хөнгөвчилж өгнө шүү.
asd
2015/05/17 at 18:30
cmd gj ymr tovch ? CMD+SHIFT+T
Зочин
2015/05/17 at 18:56
CTRL+SHIFT+T шд харин SHIFT+T гэвэл шинэ цонх нээнэ
Зочин
2015/05/17 at 19:15
Mac-ийн Command товч
Зочин
2015/05/17 at 19:32
4 deh arga deer aldaatai bn 10 minut FB hereglej baigaad fb ee udurjinguu block hiih uchirtai yum
Б. Наранбаяр
2015/05/17 at 21:15
юуных нь хак байхавдээ хахаха
Enkhtvwshin Mygmar
2015/05/17 at 21:36
Чи оролцоогүй юм байга биз дээ/ Б.Наранбаяр
Б. Наранбаяр
2015/05/17 at 21:37
юу оролцох вээ хахаха
Enkhtvwshin Mygmar
2015/05/17 at 21:38
Аан санаа зовоод хэхэ
Зочин
2015/05/17 at 22:26
Үүнийг Shortcut гэдэг юмаа.
Зочин
2015/05/17 at 22:33
Ctrl+N – Шинэ цонх нээх, Ctrl+W – Нээлттэй цонхыг хаах, Ctrl+Shift+N – Шинэ хавтас нээх,
Ctrl+Shift+E – Сонгосон хавтсан дээрх бүх хавтасыг харуулах гэх мэт мас олон товч үйлдлүүд байдаг.
Б. Өгөөмөр
2015/05/17 at 23:08
xaxa hack ntr
Baljaa Bold
2015/05/18 at 17:25
Krom odoo shildeg bhaa bolison. Magad hamgiin yadargaatai, hogiin browser. Opera odoo best n.
Killua Zoldyck
2015/05/19 at 00:33
Opera muu shd
Baljaa Bold
2015/05/19 at 02:02
Trust me, use it first.