Утсаа усанд унагаасан эсвэл норгосон бол яах ёстой вэ?

0

Энэ үед цаг алдаж болохгүй. Дараах аргууд таны утсыг аварч болох юм.

— 1 —

Аль болох хурдан уснаас авна. Усанд хэдий хэр бага хүрэлцсэн байна төдий чинээ гэмтэх эрсдэл нь багасна.

— 2 —

Хэрвээ салдаг батерейтай бол шууд салга, утсаа унтраах гэж цаг үрсний хэрэггүй. Утсаа задалсан хэвээр нь байлгана. Хэрвээ батерей нь салдаггүй бол утсаа яаралтай унтраана. Ингэснээр утсаа гацахаас хамгаалж өгнө.

—3 —

Хэрвээ утас нь гэртэй бол гэрийг яаралтай салгаж утсаа хатаах арга хэмжээ авна.

— 4 —

Сим карт, SD карт зэргийг авна. Агаарын солилцоог хангаж чийгийг хурдан гаргана.

— 5 —

Усанд унасан утсыг хуурай тэгш гадаргуу дээр байрлуулна, гадна талыг нь цаасаар зөөлөн арчина.

— 6 —

Цаасан алчууранд ороогоод будаатай гялгар уутанд 2 өдөр байлгаарай. Будаа нь чийг сайн шингээдэг учраас норсон гар утсыг аврах боломжтой. Харин цаасан алчуур нь будааны хогийг утсанд орохоос хамгаална.

Утсанд ус орсон бол юу хийхийг хориглох вэ?

  • Утсаа асаах гэж оролдох: микро схемээр цахилгаан гүйх үед утас гэмтэж болно.
  • Норсон цахилгаан хэрэгслийг тогонд залгаж огт болохгүй – мөн дээрх шалтгааны улмаас. 48 цаг хүлээ, харин дараа нь л асаах оролдлого хийнэ.
  • Шаардлагагүй бол хөдөлгөх хэрэггүй, элдэв товчлуур дээр бүү дар, бүү үлээ: утсаар улам л их ус тарна.
  • Хатаахын тулд сэнс зэрэг бүү ашиглах, халуун агаар утсыг гэмтээнэ.

Хатсан ч гэсэн асахгүй эсвэл бүрэн ажиллахгүй байвал мэргэжлийн засварчнаар засуулахаас өөр аргагүй болжээ. Засварчин цэвэрлэгээ хийж гэмтсэн эд ангийг сольж өгөх байх.

7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Batjargal

    Tsetsegmaa Batjargal

    2017/10/20 at 09:27

    утсаа задлаадибудаанд хи.баа халуунипааран дээртавьж хатаа

  2. NoMka Pu

    NoMka Pu

    2017/10/20 at 11:05

    Bolor Gerel

  3. Baasan Tungalag

    Baasan Tungalag

    2017/10/21 at 09:35

    Sain hataa

  4. Э. Энхбилэг

    Э. Энхбилэг

    2017/10/22 at 19:34

    Hashaka SB

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *