Хайртай хүнээ хэрхэн уучилж дахин итгэж эхлэх вэ?

2

Алдаа хийсэн хүнд дахиж итгэж сурах нь тийм ч амар ажил биш. Дахин итгэж сурахад сэтгэлийн тэвчээр болон бидний өгөх зөвлөгөө тусална.

Итгэл – хажууд байгаа хүнтэйгээ тав тух, аюулгүй байдлыг бүрэн мэдрэх тэр мэдрэмж. Хэрвээ та энэ мэдрэмжээ алдсан бол юуны түрүүнд таны харилцаанд өөрийн цаг, эрч хүчээ зарцуулах хэрэгтэй эсэхийг тодорхойлоорой. Хоёр талаас үнэхээр хүсэж байгаа нөхцөлд л итгэлээ сэргээж чадна.

Хэрвээ ирээдүйн харилцаагаа аз жаргалтай болгох өчүүхэн ч гэсэн боломж байгаа гэж үзэж байгаа бол хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь – хайртай хүнээ уучлах хүчтэй бай. Танд доорх зөвлөгөө тус болно.

1. Уучлахад цаг хэрэгтэйг ойлгоорой

Сар, жил ч болж магадгүй. Хэрвээ хэдхэн хоногийн дараа өөрийнх нь хийсэн алдааг мартана гэж бодож байгаа бол тэр таны зүрх сэтгэлийг шархлуулснаа бүрэн гүйцэд ойлгоогүй л байна.

Хэрвээ таны ойр дотны хүн нөхцөл байдлыг сайжруулахаар хичээж байхад та алдааг нь байнга сануулах хэрэггүй. Хэн хэнд нь цаг хэрэгтэйг ойлгуул, өөрийн зүрх сэтгэлээ сонсож сурах цаг хугацаа танд хэрэгтэй. Өөрийн уучилж чадсанаа түүнийг цаашид дарамтлах гол хөшүүрэг мэт бүү бодоорой.

 

2. Чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүлээ

Ойр дотны хүн алдаа хийснийхээ гэмийг бүрэн ухаарсан бол таниас чин сэтгэлээсээ уучлалт хүснэ. Энэ уучлалт нь: “уучлаарай, ганц л удаа ийм зүйл тохиолдсон юм шүү” гэсэн утга бүхий байх ёсгүй. Энэ бол өөрийнхөө буруу үйлдлийг хайцаалах гэсэн оролдлого.

Энэ мэт уучлалт эсвэл үүссэн нөхцөл байдалд таныг буруутгах гэсэн оролдлого нь таны зүрх сэтгэлийг тайвшруулах бус харин ч улам үймүүлж орхино. Хайртай хүнээсээ “За боль доо, өчүүхэн зүйлд юун сүртэй юм” гэсэн өгүүлбэр сонссоноор та улам өөртөө гомдож нуугдахад хүргэнэ.

Чин сэтгэлээсээ гуйсан уучлалт – өөртөө хариуцлага үүрэх үйл явцаас гадна таны шархалсан зүрхийг жинхэнээр нь өөртөө тусгаж ойлгож буйг ойлгоно.

 

3. Урьдчилан таамаглалт болон найдвартай эсэхийг тодорхойл

Харилцааны итгэл гурван зүйл дээр бий болно: урьдчилан таамаглах, найдвартай, итгэлтэй байдал. Тухайн хүнийг урьдчилан таах болон найдвартай эсэхийг шалгахын тулд алдаа хийснээ биеэ авч яваа дараах байдлыг сайтар ажиглана. Хэрвээ тэр нуугдмал бус, амиа хичээхгүй тантай илэн далангүй байвал таны итгэлийг дахин хүлээх боломжтой. Хийсэн алдаа, гуйсан уучлалтынхаа ч дараа амлалтаа биелүүлэхгүй дахин салхи шиг байвал тэр алдаагаа бүрэн ухамсарлаагүй байжээ.

Тэр хүнээс юу хүлээж байгаагаа та нуулгүй шууд хэлэх хэрэгтэй.

Цугтаа юуг өөрчилж болохыг тодорхойлно. Өөрийн гаргасан алдаагаа хүн өөрөө хариуцах ёстой, гэхдээ нөхцөл байдлыг цугтаа ярьж асуудлыг тодорхой болгоно.

Буруутан алдаагаа засах чин хүсэлтэй байх ёстой. Хэрвээ тэр таны өмнө буруугаа хүлээж байгаа бол үйл хөдлөл, сэтгэл зүрхээрээ мэдрүүлэх ёстой.

 

4. Одоо үед төвлөрнө

Ойр дотны хүн хуурч мэхэлсний дараа бүх итгэлээ барсан мэт санагдана. Одоогоор амьдрах ямар ч хүсэлгүй болох нь бий, өнгөрсөн эсвэл ирээдүй рүү очмоор.

Өчигдөр болж өнгөрсөн таагүй үйл явдал эсвэл ирээдүйдээ байнга санаа зовж байвал нөхцөл байдал улам л хурцадна.

Таагүй бодолд автсан үедээ яг одоогоороо амьдрах гэж хичээгээрэй. Тэр хүн яг одоо юу хийж байна? Болж буй өрнөлийг эрүүлээр дүгнэх гэж хичээ.

 

5. Шийдвэртэй алхам хий

Хүн өөртөө итгэж байгаа итгэлийг анхаар – итгэлийг сэргээх хамгийн хэцүү бөгөөд чухал хэсэг. Итгэл – таныг хайрлаж, хүндэлж чадах эсэхэд итгэх итгэл.

Үүний тулд та шийдвэртэй алхам хийх ёстой болно. Одоо л  та ойр дотны хүн таныг дахиж хуурах эсэхийг мэдэх боломжтой. Эс бөгөөс дахин итгэж чадах эсэх боломжоо та алдаж орхино.

Хайртай хүнийхээ дэргэд өөрийгөө хамгаалалттай мэт мэдрэмж авахыг хүсэж байвал түүнд тодорхой орон зай, эрч чөлөөг өгөх хэрэгтэй. Хэрвээ тэрээр үнэхээр гэмшсэн бол дахиж таны итгэлийг алдахгүй.

10
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/10/19 at 19:27

    Юу ч ойлгосонгүй

  2. ?????

    2017/10/19 at 22:37

    oilgohgui bol odoo uurtuu l gomd doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *