Жүжигчин Боло Янг өдгөө 75 нас хүрчээ. Тyлаантай киноны домог болсон түүний залуу нас ба булчинлаг биеийн хөгжлийг эргэн санацгаая

0

Боло Янг нь төрөхдөө Ян Сы хэмээх нэртэй болсон ч хорвоо дэлхийд алдаршсан нэр нь “Дорнын араатан” билээ. Овойж товойсон айхтар мундаг булчинтай, дандаа эсрэг талын дүрд тоглодог байсан болохоор ийм нэртэй болсонд гайхах зүйл үгүй биз ээ.

24 настай Болон Янг болон өнөөгийн дүр төрх нь

Янгыг 10 нас хүрэх үед эцэг нь түүнийг Ушу-гийн дугуйланд өгчээ. Боло ганцхан ушугаар хичээллээд зогссонгүй акробат, булчин хөгжүүлэх зэрэг спортоор давхар хичээллэж эхэлсэн байна. Угийн хурдтай, уян хүүхэд болохоор булчин шөрмөс нь ихээр томорсноор биеийн хөдөлгөөнийг нь удаан, болхи болгоно гэж огт айсангүй. Нэмээд хэлэхэд олон хүн Болон Янгийг шетокан-каратэгийн аварга гэж ярьдаг ч жүжигчин маань өөрөө үүнийг нэгэн удаагийн ярилцлагадаа үгүйсгэсэн байдаг билээ.

Боло 22-24 настай байх үе

Болон 21 нас хүрээд Гонконг руу хүрэх гэж усаар сэлсээр очсон гэдэг. Тэнд очоод ихэнхдээ төмөртэй ноцолдож, булчин шөрмөсөө томруулж байсан бөгөөд нэгэн үе өөрөө багш дасгалжуулагч хийж байсан юм. Тухайн үед 168 см өндөртэй Бологийн хоёр толгойт булчингийн тойрог нь 45-46 см хүрч, хэвтээ шахалтаар 155-172 кг өргөдөг байв.

40 хүрч байсан үе

1970 он буюу 24 хүрсэн жилдээ Гонконгийн бодибилдингийн аварга болж, дараа нь цолоо хэд хэдэн удаа хамгаалж байсан бөгөөд булчингийн масс нэмэгдэх хэрээр кино продюсерууд ч түүнийг анзаарч эхэлсэн байна. Өдгөө тэрээр дэлгэцэнд 80 гаруй дүр бүтээсэн бөгөөд Ван Дамтай хамт тоглосон Bloodsport киноны дараа жинхэнэ од болсон билээ.

“The Ultimate Fighter” киноны хэсгээс. Боло 61 настай байх үе

Bloodsport кинонд тоглосон үеийн Боло Яангийн хүчирхэг бие хааг хүн болгон мэдэх биз ээ. Одоо “Дорнын араатан” маань Тайбейн бодибилдингийн холбоог хөгжүүлэх ажлыг хийж залуу тамирчдыг бэлтгэж байгаа юм байна.

11
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Battsetseg Nyamjav

    Battsetseg Nyamjav

    2022/05/07 at 13:07

    Bas l zevuun zevuun duriig buteesen mundaguudiin 1 dee.

  2. Ene huugiin togolson kino uzeed tulaanii urlagt ih durai bolson doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *