
Ихэнх хүмүүс зуны улиралд кайфыг мэдэрч, сайхан ааш зантай байдаг бол зарим нь тэгж чаддаггүй. Халуун улирлын нэг сөрөг тал нь маш ихээр хөлөргөдөг. Эхлээд та эмчид хандах хэрэгтэй. Хэрэв эрүүл мэнд асуудалгүй байвал, дараа нь халууныг амар хялбар байдлаар давж гарах цөөн хэдэн аргуудыг мэдэж авахад илүүдэхгүй. Хөлрөх нь хөлс дарагчийн сонголтоос ихээхэн хамаардаг ба хэрэглэх зааврыг сайтар анхаарах нь чухал.

Бид хүмүүсийн хөлс дарагчийн буруу хэрэглэснээс болж илүү их хөлөрдөг 5 шалтгааныг дурдаж байна!
1. Тохирохгүй хөлс дарагч сонгох, хэт их цацах (жишээ нь aлкогольтой)
Хөлс дарагч эсвэл үнэр дарагч сонгохдоо бид ихэвчлэн найрлагыг нь уншихаа мартдаг. Алкoголь агуулсан эсэхийг сайтар анхаараарай. Удаан хугацаанд хэрэглэвэл арьс хуурайших, цочрох болон загатнах шинж тэмдгүүд илэрч болно.

2. 48 цагийн турш хөлрөхөөс хамгаална гэсэн рекламд итгэх
Хэрэв савлагаан дээр энэ хөлс дарагч 48 цагийн турш таныг хөлрөхөөс хамгаална гэж бичсэн байвал энэ нь 2 өдөрт нэг удаа хэрэглэнэ гэсэн үг биш юм. Хүн бүр өөр, бидний амьдралын хэмнэл харилцан адилгүй, тиймээс бие организмдоо тохируулан хэрэглэх хэрэгтэй.

3. Өдөрт хэд хэдэн удаа хэрэглэж, давхарга үүсгэх
Үнэр дарагч эсвэл хөлс дарагчийг хэрэглэх дүрэм маш энгийн: бид шүршүүрт орно, арьсаа хөөсрүүлж угаана, хаттал нь хүлээнэ, тэгээд хөлс дарагчийг хэрэглэнэ. Дахин шүршүүрт орсны дараа хөлс дарагчийг хэрэглэж болно. Олон удаа хэрэглэж, давхарга үүсгэснээр үйлчилгээ нь багасч, суга хэтэрхий чийглэг болох ба үр дүнд нь тааламжгүй үнэр гарна.
4. Нойтон арьсан дээр цацах
Бүх төрлийн хөлс дарагч болон үнэр дарагчийн савлагаан дээрээс та ингэж бичсэн байгааг харах боломжтой: хуурай, цэвэрхэн арьсан дээр цацна. Нойтон арьсан дээр цацах юм бол ямар ч үйлчилгээ үзүүлж чадахгүй.

5. Хөлс дарагч болон үнэр дарагчийг хооронд нь андуурах
Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хооронд асар том ялгаа бий. Үнэр дарагч бол эвгүй үнэрийг арилгах үүрэгтэй. Харин хөлс дарагч хөлрөх үйл явцыг хянах зориулалттай. Хэрэв та хэт их хөлрөлтөөс болж тиймэрхүү байгаа бол хөлс дарагч хэрэглэх хэрэгтэй. Харин суга хэсгээр хөлөрч, эвгүй үнэр гарах болсон бол үнэр дарагчийг хэрэглээрэй гэж зөвлөе.

Бид танд дээрх бяцхан зөвлөгөө халууныг давж гарахад чинь тусална гэдэгт итгэлтэй байна.
Магадгүй танд өөр мэдэх лайфхак байгаа юм биш биз? Тийм бол сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан бидэнтэй хуваалцаарай.







