Айлын ганц байх нь тийм ч муу зүйл биш гэдгийг нотлох 20 гэрэл зураг

3

Хэрвээ та багадаа ах эгчтэй эсвэл дүүтэй байхыг үнэхээр их хүсдэг байсан бол дараах гэрэл зургуудыг хараад айлын ганц хүүхэд байх нь тийм ч аймшигтай зүйл биш гэдгийг ойлгох болно. Том болон бага хүүхдүүдийн хоорондын энэ мөнхийн өрсөлдөөн үү? Та нэг зүйл анзаарсан байх. Насанд хүрлээ гээд энэ өрсөлдөөн алга болохгүй.

“Хонгорхон” хамаатнууд юу хийж чаддагийг сонирхоцгооё.

“Бага байхдаа эгчийнхээ Барби хүүхэлдэйний толгойг нь авч нуугаад толгой тогтдог хэсэг дээр нь нүүр зурчихдаг байж билээ”

Фото: TheWoy

 

“Дүү болгон жинхэнэ шаналал гэж юу болохыг сайн мэддэг”

Фото: Muellah

 

“Эгч минь бэлгээ мөнгөөр авна гэсэн юм. Тийм ээ, тийм бэлэг шиг амархан зүйл байхгүй”

Фото: KSU1899

 

“2,5 настай үеэл маань дөнгөж төрсөн дүүг минь ингэж хардаг байж билээ”

Фото: thisismyfupa

 

“Би эгчийнхээ компьютерийг форматлаж өгсөн юм, одоо түүний компьютерийн дэлгэц ингэж харагдана”

Фото: Rabbi8meat

Дэлгэц дээрх бичиг: “Ямар нэгэн зүйл суулгахаасаа өмнө юу гэж бичсэнийг нь уншиж байгаарай”

“Машиныхаа мөргүүлсэн хэсгийг застал өдөр болгон шархны лент наана гэж эгч хэлсэн юм. Өнөөдөр 96 дахь өдөр нь болж байна”

Фото: unflushed_toilet

 

“Аав ээжид энэ гэрэл зургийн учрыг тайлбарлах гэж би мөн ч их хичээсэн дээ. Гэхдээ түүнийг ингэж орхисон нь болж гэж бодоод байгаа юм”

Фото: MicMcKee

 

“Маргааш орой эгч найз залуутайгаа манайд ирнэ, би тэдэнд сюрприз бэлдэж орхилоо. Тэд гэрлээ асаагаад гайхах биз”

Фото: scroopiedoopie

 

“Ах жолоо барьж сурах тэр үеэр”

Фото: Adam95GTS

 

“Эгчийнхээ гэрэл зургийг Ким Чен Ын-ийхээр сольсон юм. 3 дахь долоо хоног өнгөрч байна, аав одоо болтол анзаараагүй л байна”

Фото: PM_ME_UR_TAINTT

 

“Зул сарын баяраар ахдаа сахлын хутга авсан юм, картонон цаасаар дугуйны дүрс бэлдээд бэлгийн цаасанд боогоод тавьчихлаа”

Фото: Hamster_Passion

 

“Дүүгээ унтлагын өрөөнөөс гарч ирэхийг нь хүлээж байгаа байдал”

Фото: storyb00k

 

“Гурван настай охин минь дүүгээ хожсон юм. Түүний гомдсон царайг л харчих”

Фото: mrsmommymack

 

“Найзын минь хүү өөрийгөө энэ гэрийн цор ганц хайртай хүүхэд нь биш болсон гэдгээ ойлгох тэр мөч”

Фото: airbagsafedme

 

“Дөрвөн хүүхэд мань амттанаа бие биенээсээ ингэж хамгаалдаг”

Фото: A_Beltway_Griper

 

“Томчууд нь багыгаа ингээд хүлчихжээ. Хөөрхий тэднийг покемон хөзөр тоглуулахгүй үймүүлээд байж”

Фото: SavetheUnicornssss

 

“Эгчийгээ өмд хатаагаад өгөөч гэж гуйсан юм, ийм арга бодож олжээ”

Фото: lipefleming

 

“Ээж минь дүү бид хоёрын энэ зургийг дарсан юм. 27 жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдөөгүй”

Фото: MabelGoose

 

“Охин минь нөмрөгөө ахдаа дахиж булаалгахыг хүсээгүй юм. Тэгээд унтлагын хувцас дотроо нуучихаад унтаж байгаа нь энэ”

Фото: neuro_nerd220

 

“Дүү маань хонох майхан бариад өгөөч гэлээ, би халамжтай эгч тул бариад л өглөө”

Фото: herbertholms

 

“Хөөрхөн эгч минь надад өөрийнхөө сайхан зурагтай түлхүүрийн оосор бэлэглэсэн”

Фото: EdgarBopp

 

“Би дөрвөн настайдаа, миний шинэ төрсөн эмэгтэй дүү “боожгойтой” гэдгийг дөнгөж мэдээд сууж байгаа нь”

Фото: jizzmae
97
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
8
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *