Өлсөж буй мэдрэмжийг ердөө 5-хан минутын дотор дарах 12 дасгал. Та бага идэж улмаар богино хугацаанд жингээ хасч чадна

3

Үр дүнтэй дасгал хөдөлгөөн хийхийн хамгийн том асуудал бол өлсөх мэдрэмж юм. Их хэмжээгээр өлссөнөөс болж хүн дасгал хөдөлгөөн хийхдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүйд хүрдэг. Гэхдээ өлсөх мэдрэмжийг үгүй хийдэг хэд хэдэн дасгал хөдөлгөөн байдаг бөгөөд таныг сэтгэл хангалуун дасгалаа хийхэд туслах болно.

Өнөөдөр бид танд өлсөх мэдрэмжийг 5 минут (магадгүй түүнээс ч бага хугацаанд)-ын дотор байхгүй болох зарим дасгалуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

1. Амьсгалж буй мэлхий

Энэхүү Хятадын энгийн гимнастик дээр хэлсэнчлэн өлсөх мэдрэмжийг байхгүй болгоно, тэр ч бүү хэл бүтэн өдрийн турш юм идээгүй байсан ч гэсэн өлсөх мэдрэмж танд төрөхгүй. Дэмжлэг авах үүднээс жижиг ширээ болон сандал ашиглаарай. Тохойгоо зурганд үзүүлсэн шиг налуу байрлуулна. Ерөнхийдөө хананы эсрэг налуулна гэсэн үг. Гүнзгий амьсгаа авах бөгөөд ингэхдээ гэдсээ өөрийнхөө чадах хэмжээнд урагш түлх. Энэ үед амьсгаагаа 3-4 секунд барина. Амьсгаагаа гаргаж хэвлийн булчингаа амраана. 10 удаа давтаж хийгээрэй. Энэ дасгалыг хоол идэхийн өмнө хийх нь илүү үр дүнтэй байдаг. Дасгалыг хийснээс хойш ердөө хэдхэн минутын дараа өлсөх мэдрэмж байхгүй болно.

 

2. Далайн давалгаанд дайвалзаж буй мэлхий

Ер нь бол мэлхий дасгалууд таны хоол идэх дуршлыг хянах болно. Энэ бол энгийн дасгал бөгөөд таныг нуруун дээрээ хэвтэхийг шаардана. Хоёр хөлөө аажмаар дээш өргөнө, ингэхдээ нэг шугамд байрлуулна. Нэг гараараа цээжин дээрээ дарж, нөгөө гараараа гэдсэн дээрээ дар. Сайтар амьсгалж, цээжээ агаараар дүүргэж, гаргана. Энэ дасгалыг хооллохын өмнө хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр бага хэмжээгээр хоол идэхэд хүргэнэ.

© arigadoryoga

 

3. Бадамлянхуа цэцэг

Дээр дурдсан Хятад дасгалуудын нэгэн адилаар, амьсгал болон бодлыг удирдах боломжтой хөдөлгөөн бий. Завилж сууна, ингэхдээ яг бадамлянхуа цэцэг дэлбээлж буй мэт харагдахаар суух бөгөөд нуруу эгц байх ёстой. Энэ байрлалыг 5 минут барих үедээ амьсгалдаа гол анхаарлаа төвлөрүүлээрэй.

© PxHere

 

4. Доошоо нүүрээ харуулсан мэлхий

Иогоор хичээллэх нь таны хэт их иддэг байдлыг 51% бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан байна. Зарим энгийн байрлалууд, тухайлбал нүүрээрээ доош харж буй мэлхий, энэ дасгал танд цатгалан мэдрэмжийг төрүүлэх болно. Энэ дасгалыг хийхийн тулд зурганд үзүүлсний дагуу хоёр гар болон хөл дээрээ тогтож, их биеэ аль болох дээш болгох бөгөөд та англи хэлний “V” үсэг шиг харагдах хэрэгтэй.

© Iveto / Wikimedia Commons

 

5. Хортой могой

Эхлээд нүүрээрээ доош харж буй нохой байрлалыг авна. Дараа нь гэдсэн дээрээ хэвтэж, толгойгоо дээш өргөх бөгөөд ингэхдээ хүзүүгээ шулуун, яг могойных шиг болгох ёстой. Энэ байрлалыг 15-30 секунд барьсныхаа дараа эргээд нүүрээрээ доош харж буй нохой байрлалд шилжинэ.

© codyyoga

 

6. Планк

Хортой могой дасгалтай адилхан, нүүрээрээ доош харж буй нохой байрлалыг авна. Толгойгоо урагш хөдөлгөнө, ингэхдээ их биеэ хоёр гарынхаа тусламжтай дээш өргөж, хөл болон гар дээрээ тогтоно, эргээд нүүрээрээ харж буй нохой байрлалд шилжинэ. Зарим хүмүүс бас “хажуугаараа хийж болох планк” дасгалыг хийдэг бөгөөд энэ дасгалын хувьд нэг гар дээрээ их биеэ өргөх хэрэгтэй болдог.

coupleofyogis

 

7. Мод

Зогсож байхдаа хүртэл та өөртөө тус болж чадна! Хоёр гараа хажуудаа байрлуулж эгц зогс. Нэг хөлөө өргөж, нөгөө хөлийнхөө гуя хэсэгт байрлуулна. Гараа залбирах байрлалд шилжүүлж, энэ байрлалаа барь. Дараа нь нөгөө хөлөндөө энэ дасгалыг ээлжилж хийнэ.

© Eugene Kim

 

8. Тал завь

Энэ байрлалыг авахын тулд газар хөлөө тэнийлгэж сууна, дараа нь хоёр өвдгөө нугалах бөгөөд агаарт аажим аажмаар дээш өргөнө. Ингэхдээ хоёр гараа зурганд үзүүлсний дагуу урагш болгоно, энэ байрлалыг хэдэн секундын турш барина.

© kgoodmanyoga

 

9. Газар хагалагч

Энэ удаад нуруун дээрээ хэвтэж, хэсэг хугацаанд тайвшралыг мэдэр. Түүний дараа хоёр хөлөө дээш өргөж зурганд үзүүлсэн шиг толгойн дээрээ давуулж, газарт хүргэнэ. Хэрэв та хөлөө газарт хүргэж чадахгүй байвал өөрийнхөө чадах хэмжээнд аваачиж, цөөн хэдэн секундын турш тухайн байрлалаа барих хэрэгтэй.

© yogatimestudio

 

10. Дайчин

Олон төрлийн дайчин эсвэл “Virabhadrasana” байрлал гэж байдаг боловч, тэдгээрээс нэг байрлал нь өлсөх мэдрэмжийг арилгахад тусална. Эхлээд иогийн дэвсгэр дээрээ эгц зогс. Зүүн хөлөөрөө хойш нэг том алхам хийж, 45 градусын налуу үүсгэх бөгөөд баруун өвдгөө нугалж, зүүн хөлөө шулуун болгоно. Гараа зурганд үзүүлсэн шиг хоёр тийш алдална. Энэ байрлылг цөөн хэдэн секундын турш бариарай.

© yogaconali

 

11. Дээс үсрэх

Магадгүй таны балчир насны эмэгтэй дүү чинь хүртэл хийж чадах зарим энгийн дасгалууд өлсөх мэдрэмжийг байхгүй болгоно. 2013 онд хийгдсэн нэгэн судалгаагаар, дээсэн дээр үсрэх дасгал хийдэг эрчүүд дугуй унадаг эрчүүдтэй харьцуулахад бага өлсдөг болох нь батлагджээ. Булчин болон ясыг ядрааж, ачаалал өгөх бөгөөд ингэснээр өлсөж буй мэдрэмж бага төрдөг байна.

© officialjumpropedudes

 

12. Гантел өргөх

Дээсэн дээр үсрэхтэй адил яс болон булчинд ачаалал өгч, өлсөх мэдрэмж төрүүлэхгүй. Булчингаа зөв, галбирлаг хөгжүүлэх хүсэлтэй хүмүүст энэ дасгал хэрэгтэй. Гантел өргөх эсвэл кикбоксоор хичээллээрэй гэж зөвлөе.

© fitnessfactory.no

 

Бонус: Завсарлага авах

Завсарлага авах эсвэл илүү жижиг дасгалуудыг дасгал хөдөлгөөн хийхийнхээ хажуугаар биеэ амраах зорилгоор хийх хэрэгтэй. Жишээ нь, 1 минутын турш өөрийнхөө хамгийн дээд хурдаар гүй, дараа нь 4 минутын хугацаанд хөнгөн шогш. Нэгэн судалгааны үр дүнгээс харахад, дасгал хөдөлгөөн хийсэн хүн 1 цагийн дараа гэхэд дунджаар ердөө 170 калори хоол хүнс иддэг байна.

© Pixabay © Pixabay

Та өлсөх мэдрэмжийг үгүй хийдэг өөр бусад энгийн дасгалуудыг мэдэх үү? Тийм бол бидэнтэй хуваалцаарай!

12
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *