Ямар ч эмэгтэйг санаа амар байхад туслах 17 ухаалаг лайфхак

0

Бидний амьдралын хэв маяг үнэхээр хурдан явдаг. Овоорсон их ажил, дуусашгүй гэр орны асуудлууд – энэ бүгдээс шалтгаалаад бүгдийг амжуулах цаг ч гарахгүй. Тийм учраас амьдралыг бага ч болов хөнгөвчилж цаг хэмнэх аливаа зөвлөгөөг бид дуртайяа хүлээж авдаг билээ.

Завгүй өдрүүдийг бага ч болов хөнгөн өнгөрөхөд туслах зарим нэг лайфхакуудаас танд хүргэхээр бэлдлээ.

1. Үрчийсэн хувцсыг үсний индүүгээр индүүдээрэй

© What The Fact / YouTube

 

2. Таны нүдний будаг хатчихсан уу? Бага зэрэг халаагаад хөргөөрэй. За, одоо будаад үз дээ – ямар ч асуудалгүй зурагдаж байгаа биз?

© DIY Beauty Hacks / Facebook

 

3. Үсний резинийг бөөнд нь байлгахыг хүсэж байгаа бол карабинд хийгээрэй

© hiitsjilly

 

4. Жийнсэн материалтай хувцасны эвгүй үнэрийг дармаар байгаа бол гялгар уутанд хийгээд хөлдөөгчинд хонуулаарай

© marcusrussellprice / Instagram

 

5. Жижигхэн гоёл чимэглэлийг (жишээ нь ээмэг, зүүлт зэргийг) мөсний хэвэнд хийж хадгалаарай

© Unknown author / Reddit

 

6. Илгэн гутлыг зүсэм талхаар цэвэрлээрэй

© CHRISELLEtweets / Twitter

 

7. Хөлийн арьсыг торго шиг зөөлөн болгохыг хүсэж байгаа бол үсийг нь авахдаа кокосын тос түрхээрэй

© Alyssa Moore / YouTube

 

8. Сормуусны будаг бөөгнөрөөд байна уу? Хэрэглэхээс нь өмнө бүлээн устай аяганд хий – будаг бөөгнөрөхөө больж сормуусанд жигд түрхэгдэнэ

© beauty.hacks.dubai / Instagram

 

9. Сахлын хөөс алга уу? Үсний ангижруулагч асуудалгүй тохирно шүү

© Abargainista999 / Instagram

 

10. Ноосон цамцыг хөлийн ул цэвэрлэдэг чулуугаар үрвэл цамцны бөөсийг амархан авч чадна

 

11. Өндөр түрийтэй гутлын хэвийг хадгалж үлдэхийн тулд түрийнд нь хөөсөн зөөлөвч углаж тавиарай

© byjillee / Instagram

 

12. Үнэртэн түрхэхээсээ өмнө гарын судасны хүчтэй цоxилттой хэсэг дээр эхлээд вазелин түрхээд дараа нь үнэртнээ цацвал үнэр удаан хадгалагдана

© Medicines R Us Chemist – Hassall Grove / Facebook

 

13. Хувцсан дээр дезодорант үлдчихвэл цаасан ангижруулагчаар арчиж цэвэрлээрэй

© London Drugs / Facebook

 

14. Нүүрний будаг арилгадаг бодис дуусчихсан уу? Оронд нь кокосын тос хэрэглээд үзээрэй. Будгийг амархан арилгахаас гадна арьсыг чийгшүүлдэг

© qkatie / YouTube

 

15. Нүдний шилний хуучин хайрцганд оо энгэсэг, гоёл чимэглэл зэргийг хадгалж болно. Цүнхэнд нэг хайрцганд эмх цэгцтэй амар байдаг

© Le Zoe Musings

 

16. Хувцас эсвэл цүнхэн дээр үлдсэн тосны толбыг хүүхдийн цацлагаар арилгадаг

© lynsey_queenofclean / Instagram

 

17. Шигтгээ ээмэг болон түгжээг нь байнга алга болгоод байна уу? Ээмгээ товчинд шургуулж хадгалаарай

Та эдгээр лайфхакыг мэддэг байсан уу? Эмэгтэйчүүдийн өдөр тутмын асуудлыг шийдэх ямар арга заль мэдэх үү?

6
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *