BMW компани BMW iX3 цахилгаан машиныхаа захиалгыг авч эхэлжээ

0

Норвеги дахь BMW салбарт цахилгаан кроссовер iX3 автомашиныг захиалах боломжтой болсон бөгөөд одоогоор зөвхөн Норвегийн нутаг дэвсгэрт л ийм байх болно. Шинэ машиныг захиалах анхны үнэ 15,000 крон.

Норвеги дахь BMW-ийн салбар нь европтоо хамгийн их “электронжсон“ салбар бөгөөд шинэхэн цахилгаан кроссовер iX3 машиныхаа захиалга авч эхэллээ. Энэхүү шинэ технологийн хамгийн эхний худалдан авагч нарын нэг болохын тулд урьдчилгаа төлбөр болох 15,000 кроныг төлөх хэрэгтэй аж.

Бүтэн үнэ нь одоогоор тодорхойгүй байгаа ба учир нь энэ машиныг бөөнөөр үйлдвэрлэх ажил 2020 оноос л эхлэх юм. Энэ машиныг BMW Brilliance Automotive хэмээх хамтарсан үйлдвэр Хятадад үйлдвэрлэх болно. Энэ хавар Бээжинд танилцуулсан цахилгаан кроссоверын техникийн үзүүлэлт нь iX3-ын үзүүлэлттэй их ойрхон байх төлөвтэй байна.

Энэ машин 272 морины хүчтэй бүрэн цахилгаанжсан машин бөгөөд 70 киловатт/цаг энергийн багтаамжтай байна. Нэг цэнэглэлтээр 400 км замыг WLTP байдлаар туулах ба бүрэн цэнэглэхэд 150 киловаттын төхөөрөмжид 30 минут залгахад л хангалттай.

Тун ойрын үед BMW iX3-ын өрсөлдөгч Mercedes EQC танилцуулагдах ба түүнийг 2019 оноос үйлдвэрлэж эхэлнэ. Норвегид энэ машины захиалгыг авч эхлээд бараг бүтэн жил болж байна.

Баварын цахилгаан кроссовер үйлдвэрлэгч нарын өрсөлдөгч нь зөвхөн энэ “Мерседес” биш, бас Jaguar I-Pace юм. Энэхүү Audi-ийн бүтээгдэхүүний захиалгыг аль 2017 оны 4 сараас авч эхэлсэн билээ.

5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *