Хальсыг нь авч идвэл илүү шим тэжээлтэй болох 11 хүнсний бүтээгдэхүүн

0

Жимс, ногооны шим тэжээл үнэлшгүй их хэдий ч хэрэглэхэд анхаарал болгоомжтой хандвал зохих зүйл гарах ажээ.

Таныг эрүүл мэнддээ анхаарал тавиасай гэж хүссэндээ зарим нэг ногоо, жимсийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

1. Лийрийн үрийг идэхгүй

Лийрийн үрэнд цианид агуулагддаг – аюултай хор. Хэмжээ нь бага учраас аюул учруулахгүй. Гэхдээ зарим нэг хоол судлаачид өдөр болгон лийрийг үртэй нь идэхгүй байхыг зөвлөжээ.

 

2. Хасарваань гүйцэд болоогүй эсвэл маш хатуу бол хальсгүй нь иднэ

Хасарваань олон төрөл, ихэвчлэн хальстай нь иддэг. Харин түүхий эсвэл маш хатуу хасарваань байвал “хальсалж” идэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл хальсанд нь маш их хэмжээний танин агуулагдах ажээ. Танин өөрөө аюулгүй гэхдээ их хэмжээгээр хэрэглэх хэрэггүй.

 

3. Мангог хальсгүй иднэ

Манго шим тэжээлтэй жимс, гэхдээ хальсгүй идэх хэрэгтэй. Яагаад гэвэл хальсанд нь урушиол гэх хорт бодис агуулагддаг. Тэгээд ч хальс нь амтгүй.

 

4. Удсан эсвэл ногоон туяатай төмсний хальсыг заавал авна

Төмсийг хальстай нь болгож идвэл илүү амттай бөгөөд шим тэжээлээ хадгалж үлддэг. Гэхдээ 2 нөхцөлд хальсыг заавал авна:

  • Ногоорсон төмс. Соланин – ногоон хэсэгт агуулагдах хортой нэгдэл.
  • Хуучирч удсан, ургасан төмс. Соланин мөн их хэмжээгээр агуулагдана – хальсанд ч тэр, төмсөнд нь ч тэр.

 

5. Удаан тээвэрлэж, хадгалсан жимсний хальсыг идэхгүй

Тээвэрлэлтийн явцад жимсийг муутгахгүйн тулд лааны тос эсвэл өөр бодис түрхдэг. Үүнээс гадна цаасан хайрцагт хортон шавьж ихээр үрждэг, тээвэрлэлтийн явцад жимс нь өөрөө элдэв урвалд ордог ажээ. Тиймээс хальсыг нь идэхээс зайлсхийгээрэй.

 

6. Хүүхдэд ястай жимс өгөхгүй

Хүүхдэд жимс өгөх гэж байгаа бол яс, хальсыг нь салгаж өгнө – гэдэс ходоод хямрах, хоолойд тээглэхээс урьдчилан сэргийлнэ.

 

7. Жижиг үртэй (гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө) жимсний үр шүдний завсар үлдэж шүд хорхойтуулах аюултай

Шүдний утсаар шүдээ цэвэрлэж заншаарай.

 

8. Болоогүй лоолийн хальсыг авна

Ногоон хальс, мөчирт нь соламаргин гэх хорт бодис агуулагддаг. Тиймээс болоогүй ногоон өнгөтэй лоолийн хальсыг арилгаж идээрэй. Бүрэн боловсорсон улаан лоольд уг бодис агуулагддаггүй.

 

9. Хальстай кивиг болгоомжтой иднэ

Кивиний хальс шим тэжээлтэйгээс гадна амттай. Хэрвээ та гэдэс ходоодны өвчлөлтэй бол болгоомжтой хандана уу.

 

10. Эрт ургацын өргөст хэмхийн хальсыг авна

Шинэ ургацын залуу өргөст хэмхэд нитрат агуулагддаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Хальсыг нь аваад л зөөлөн эдийг санаа зовох зүйлгүй идээрэй.

 

11. Ястай усан үзэм, анарыг болгоомжтой иднэ

Усан үзэм болон анарын үр маш шим тэжээлтэй, үүнд амин дэм ихээр агуулагдахаас гадна антиоксидант гэж үздэг. Шим тэжээлийг нь бүрэн авахыг хүсэж байгаа бол хандалж уухыг зөвлөж байна. Ходоодны шарх, гэдэс дүүрэх зэргээр шаналдаг хүмүүс эдгээр жимсийг ясгүйгээр нь идвэл зохилтой.

 

Бонус

Ямар жимсийг хальс, ястай нь идэж болох вэ?

Цитрусын төрлийн

  • Жүржийн хальс нь өөрт агуулагдах эфирийн тосны ачаар стрессийг багасгана
  • Нимбэгийн хальс нь пектиний тусламжтайгаар гэдэс, ходоодны үйл ажиллагааг дэмжинэ.
13
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Илжгэн чихний зураг тавьчихаад хасарваань гэж бичсэн бна.
    Илжгэн чихний 2 сорт байдаг.1 нь зурган дээр бгаа сорт багөөд ногоон үед нь идэх боломжгүй.Боловсорсон үед нь хальсыг арилгаж иддэг.
    2 дахь сорт нь арай том,хэлбэр нь өөр.Үүний боловсорсныг хальстай нь идэж бдог.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *