Итгэхийн аргагүй мэт боловч үнэхээр үнэн 14 сонирхолтой баримт

1

Дэлхий ертөнц баялаг бөгөөд сонирхолтой. Бүгдийг мэдэж чадахгүй ч гэлээ мэдэхгүй бол ичгэвтэр байдалд орж болох зарим нэг баримтуудыг танилцуулъя.

Та бүхэнд мэдэж байвал зохих энгийн 14 баримтыг танилцуулахаар бэлдлээ.

14. Франкенштейн – мангасын нэр бус эрдэмтний нэр

Бид бодохдоо: Франкенштейн – уран зохиол, кино, жүжгийн дүр – үхэгсдээс амьдарсан аймшгийн хүн гэж боддог.

Үнэн хэрэгтээ: Мэри Шеллигийн “Франкенштейн буюу Орчин үеийн Прометей” зохиолын Виктор Франкенштейн – амьгүй материас амьд биет гаргаж чадсан оюутан. Амьд биет нь аймшгийн араатан болжээ. Тэрээр нэргүй. Франкенштейний аймшиг – ийм нэр хүмүүс өгсөн юм.

 

13. Даарах – ханиад хүрэх шалтгаан бус

Бид бодохдоо: Даарвал – ханиад хүрнэ.

Үнэн хэрэгтээ: Бидний ханиад гэж ойлгодог өвчин бол вирусын халдварт өвчин юм. Өвчтэй хүнээс эрүүл хүнд халдах вирусээр өдөөгдөнө. Харин хүйтэн агаар нь вируст таатай орчинг бүрдүүлэх ажээ: бага хэмд вирусын эсрэг үйлчлэх дархлааны систем сулардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр вирус тээгээгүй бол хүйтнээс болж “ханиад” тусахгүй нь ойлгомжтой боллоо.

 

12. “Гуравдагч орон” гэдэг ойлголт нь ядуу болон бусад гэсэн ойлголттой огт холбоогүй

Бид бодохдоо: “Гуравдагч орон” гэж ярихад бид ядуу, хөгжиж буй улс орон гэж ойлгодог.

Үнэн хэрэгтээ: Дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийн геополитик 3 хэсэгт хуваагдсан: “Нэгдүгээр орон” – АНУ-ын нөлөөн доорх ардчилсан улс, “хоёрдогч” – социалист улс орнууд. Харин “гуравдагч орон” гэдэгт дээрх хоёр блокын алинд нь ч хамааралгүй улс орнуудыг ойлгоно.

 

11. Хамелеон гадаад орчинтойгоо уусах гэж өнгөө өөрчилдөггүй

Бид ойлгохдоо: Аюул учрахад хамелеон өнгөө сольж байгальд уусан үл үзэгдэгч болдог гэж боддог.

Үнэн хэрэгтээ: Энэ амьтан өнгөө өөрчилж байгаа нь сэтгэл санаа, бие махбодийн онцлогоос хамаарч байгаа ажээ. Энэ нь бусад амьтантай харилцах харилцаа болохоос гадна биеийн дулаанаа зохицуулж байгаа хэрэг.

 

10. Дезодорант болон антиперспирант – нэг л зүйл

Бид бодохдоо: Нэг утгатай үг бөгөөд адил схемээр үйлчилдэг.

Үнэн хэрэгтээ: Хүний хөлс үнэргүй. Эвгүй үнэр нь үржиж буй нянгаас гарч байгаа юм. Антиперспирант нь чийгтэй тэмцэх үүрэгтэй буюу хөлсийг дарна, харин дезодорант нь үнэртэй тэмцэнэ. Дезодорант – гоо сайхны бүтээгдэхүүн, харин антиперспирант нь хөлс ялгаруулах явцыг дарангуйлах арьсны үйлчлэлд нөлөөлөх бодис.

 

9. Галууг талхаар хооллож болохгүй

Бид бодохдоо: Дулаахан өдөр голын эрэг дээр суун талхны үйрмэгээр галуу хооллох сайхан даа.

Үнэн хэрэгтээ: Энэ төрлийн хоол нь галуунд ямар ч шим тэжээлгүйгээс гадна магадгүй аюултай ч байж болно. Талханд агуулагдах бодис нь шувууны хувьд ямар ч шим тэжээлгүй гэхдээ тэд энэ амттанд дурладаг. Гэдсээ хоосон талхаар л дүүргээд байгаагаас өөр зүйлгүй. Зарим тохиолдолд галууны далавч өөрчлөгдөх өвчлөлд хүргэдэг байна.

 

8. Хэвлийн дасгал хийгээд булчинлаг гэдэстэй болно

Бид бодохдоо: Хэвлийн дасгал хийснээр өөрийгөө гэдэс орчмоор булчинтай болно гэж найддаг.

Үнэн хэрэгтээ: Хүн болгонд булчин байгаа ч гэлээ өөхөн давхаргын цаана нуугдсан. Хэвлий хийснээр өөхнөөсөө салахгүй – үүнд хоолны дэглэм, кардио дасгал л үр дүнгээ өгнө.

 

7. F болон J үсэг дээрх товгор зураас

Бид бодохдоо: F болон J үсэг дээрх товгор зураас юунд зориулалттай юм бол? Хараагүй хүмүүст зориулсан юм болов уу?

Үнэн хэрэгтээ: Бидний зүүн гарын хуруунууд A, S, D болон F үсгүүд дээр, харин баруун гарын хуруунууд J, K болон L үсгүүд дээр байрладаг. Хурууг эхнээс нь зөв байрлалд тавиулахын тулд эдгээр товгор зураасыг долоовор хуруун дээр байхаар тавьжээ.

 

6. Загасыг дугуй аквариумд хийхгүй

Бид бодохдоо: Алтан загастай дугуй аквариум – гэрийн гоё чимэглэл болно. Кино, хүүхэлдэйн кинон дээр та их харсан даа.

Үнэн хэрэгтээ: Энэ төрлийн аквариум маш аюултай. Нэгдүгээрт, шүүгч тавих зайгүй учраас ус нь хурдан бохирдоно. Усыг нь өдөр болгон соливол загасыг стресст оруулна. Ус бүлээсгэх халаагч төхөөрөмж тавих зайгүй – тиймээс усны хэм огцом өөрчлөгдөхөд хүргэнэ. Усны дээд түвшний зай бага, өөрөөр хэлбэл хүчилтөрөгч дутагдана. Үүгээр дугуй аквариумын сөрөг тал дуусахгүй.

 

5. Арын толийг шөнийн горимд шилжүүлж болно

Бид бодохдоо: Шөнө араас ирэх машины гэрэл нүд сохолмоор тусдаг. Одоо яалтай билээ?

Үнэн хэрэгтээ: Ихэнх машины арын толийг гар аргаар тохируулж болно. Толины тохиргоог доош дарахад толины харагдах өнцөг өөрчлөгдөж араас тусах гэрэл одоо зовоохгүй.

 

4. Насанд хүрсэн мууранд сүү өгөхгүй

Бид бодохдоо: Сүү – мууранд эрүүл хүнс. Хүүхэлдэйн кино, зар сурталчилгаагаар ингэж л гардаг.

Үнэн хэрэгтээ: Насанд хүрсэн муур лактоз буюу сүүн сахарыг шингээж чаддаггүй. Лактозыг шингээхийн тулд хоол боловсруулах эрхтэн нь лактаз ферментийг агуулж байх ёстой. Муужгайд энэ фермент ихээр ялгарч байдаг учраас сүүг шингээх чадвартай байдаг. Муужгайг эхээс салгангуут лактозын ялгаруулалт эрс буурна. Тийм учраас насанд хүрсэн мууранд сүү өгөхөөр гүйлгэж гэдэс нь хямардаг ажээ.

 

3. Ханиад, томууны үед антибиотик ямар ч нэмэргүй

Бид бодохдоо: Ханиад хүрсэн үү? Эмч дээр очих хэрэггүй, шууд л антибиотик уу.

Үнэн хэрэгтээ: Антибиотик нь вирусын эсрэг үйлчилгээ үзүүлэхгүй, зөвхөн нянгийн эсрэг үйлчилгээ л үзүүлнэ. Вирус нь нянгаас өөр бүтэцтэй, өөрөөр үржинэ. Тиймээс антибиотик нь ханиад, томууны өмнө хүчин мөхөстөнө: ханиалга, хоолой өвдөх, хамрын ханиад зэрэг.

 

2. Чихэвч нь микрафон болно

Бид бодохдоо: Компьютерт дуу хураах хэрэгтэй бол тусгай тоног төхөөрөмж хэрэгтэй гэж үзнэ.

Үнэн хэрэгтээ: Чанар нь онц чухал биш бол энгийн чихэвчийг ашиглаарай, жишээ нь ухаалаг гар утасны чихэвчийг. Компьютерийн микрафон орох хэсэгт хийгээд бичлэг хийх товчлуурыг дарж чихэвч рүүгээ яриарай.

 

1. Ихэнх машинд шатахууны банк хаана байгааг заасан байдаг

Бид бодохдоо: Найзынхаа машиныг түр зээлэх, машин түрээсэлсэн үед шатахууны банк нь хаана байна гэж хайдаг.

Үнэн хэрэгтээ: Орчин үеийн ихэнх машины хянах самбарт шатахууны банк хаана байгааг зургаар нь тодорхой заасан байдаг.

19
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anu Anujin Anujin

    Anu Anujin Anujin

    2017/08/31 at 17:33

    Сс

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *