Уильям Шекспирийн 20 сургамжит ишлэл

0

Аугаа зохиолч, яруу найрагч Уильям Шекспир хүмүүс хоорондын харилцаа, хүний хүсэл мөн сэтгэл хөдлөлийг өөрийн бүтээсэн дүрүүдийн тусламжтай тун чадварлагаар харуулсан ба энэ нь хэдэн зууны туршид сонгодог гэсэн тодотголоо хадгалсаар байгаа юм. Түүний зохиолуудыг сэтгэлийн толь гэж хэлж болох бөгөөд өөрийгөө таних тэр хүндхэн давааг давахад тань туслах болно.

1. Сайхан төрхөнд дурлаж л болдог бол сайхан сэтгэлийг л хайрлаж болдог юм.

2. Үг хүнд бодитоор шарх үлдээдэг байсан бол гэмтээгүй хүн гэж байхгүй байх байсан.

3. Солиорол болгон өөрийн учир шалтгаантай.

4. Жинхэнэ хайр үгээр биш үйлдлээр илэрдэг юм.

5. Үгийн тоо цөөн байх тусам жин нь хүнд байдаг.

6. Сарны гэрэл дор байгаа юм бүхэн мөнх бус байдаг.

7. Бид өөрсдийгөө хэн гэдгээ мэддэг ч хэн байж чадахаа мэддэггүй.

8. Хайр гэдэг хөөсөн нэгнээс нь зугтаж, зугтсан нэгнээс нь зүүгддэг.

9. Нүгэл бүрээ тоолж эхлэхийн цагт бусдын гэмийг шүүмжилж суух цаг байхгүй гэдгийг мэддэг юм.

10. Үгийн үзүүрт үхсэн нэгнийг нам гүм л сэхээдэг.

11. Хэн ч бусдад заахаар төгс байдаггүй.

12. Дуугүй байна гэдэг хоосны шинж биш юм. Учир нь хоосон сав л чанга дуу гаргадаг.

13. Цэцэн мэргэний тэнэглэлийг хүмүүс илүүд үздэг нь тэнэглэл тэднийг инээлгэж, харин цэцэн ухаан тэднийг гуниглуулдагт байгаа юм.

14. Үүрд харанхуйг зүхэж суухаар ганц ч болтугай лаа асаасан нь дээр.

15. Сарнайг юу ч гэж дуудсан сарнай шиг л үнэртэх болно.

16. Онох бай тод байх тусам оноход амар байх болно.

17. Цэцэн үг үр шимтэй байх нь хэлж буй амнаас бус сонсож буй чихнээс шалтгаалдаг.

18. Чамайг гэх миний хайр муу бүхнийг чинь харж чадахаа байтал намайг солиоруулж байна.

19. Хийж байгаа зүйлдээ амжилт гаргахын тулд бага зэрэг солиорол хэрэгтэй байдаг.

20. Өөрийн үнэ цэнэдээ эргэлзэх нь сүйрлийн эхлэл юм.

 

30
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Анх-баяр

    2016/01/27 at 19:49

  2. Г. Анх-баяр

    2016/01/27 at 19:49

  3. Г. Анх-баяр

    2016/01/27 at 19:49

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *