Хайр дурлалын харилцаа нь бидний бодсоноос ч илүү урт хугацаагаар үргэлжилж буй 10 алдартай хос

0

Алдартнуудын дурлалын түүх цаг ямагт л адал явдлаар дүүрэн, сэтгэл догдлуулах түүхээр баялаг байдаг. Иймээс ч тэдний хайр дурлалын түүх бидний хувьд үлгэр дуурайлал авах нэгэн xүчин зүйл болдог билээ. Манай сайт уншигч танд багагүй урт удаан хугацаанд хамтдаа амьдарч буй 10 алдартай хосыг танилцуулж байна.

1. Nicole Kidman болон Keith Urban: 16 жил

© Dave J Hogan/Getty Images Entertainment/Getty Images

Жүжигчин Tom Cruise-тэй 20 жил ханилсан Nicole Kidman 2005 онд хоёр дахь нөхөр Keith Urban-тай танилцаж 2006 онд гэр бүл болж өдгөө 2 охинтой болсон билээ.

 

2. Blake Lively болон Ryan Reynolds: 10 жил

© RCF / MEGA/Mega Agency/East News

Gossip Girl цувралын од Blake Lively гэр бүл зохиогоод нэгэнт 10 жил болсон ч одоо ч аз жаргалтай гэр бүлийн мөчүүдээ өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсаар байдаг юм.

 

3. Kurt Russell болон Goldie Hawn: 38 жил

© Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/East News, © Hahn Lionel/ABACA/Abaca/East News

1983 оны Гэгээн Валентины өдрөөр учирсан гэдэг Kurt Russell болон Goldie Hawn нар өдгөөг хүртэл аз жаргал дүүрэн амьдарч буй боловч гэр бүл болоогүй ажээ.

 

4. Tom Hanks болон Rita Wilson: 33 жил

© face to face/FaceToFace/REPORTER/East News

1981 болон 1984 онуудад хамтран уран бүтээлд тоглосны дараа тэд болзож, удалгүй 1988 онд гэр бүл болсон ажээ. Анх тэднийг танилцах үед жүжигчин Tom Hanks гэр бүлтэй байсан ч салсан тул тэдний харилцаа ийнхүү гүнзгийрсэн гэдэг.

 

5. Oprah Winfrey болон Stedman Graham: 35 жил

© Jordan Strauss/Invision/AP/East News

Stedman Graham-тай танилцах үедээ Oprah Winfrey өөр эртэй дотно харилцаатай байсан гэдэг яриа их байдаг ч салчихсан байх үедээ танилцсан гэх нь бий. Хос хоёр танилцаад 6 жилийн дараа буюу 1992 онд сүй тавьж байсан ч өнөөг хүртэл гэрлээгүй ажээ.

 

6. Michael J. Fox болон Tracy Pollan: 33 жил

© AFP/EAST NEWS

Албан ёсоор болзож эхлэхээсээ өмнө тэд хоёр ч кинонд хамтран ажиллаж байсан аж. Тэдний хувьд 1988 онд гэр бүлж болж байжээ. 1991 онд Michael J. Fox паркинсоны эмгэгтэй хэмээн оношлогдсон ч түүний гэргий түүнийг орхилгүй хамтдаа амьдарсаар өнөөг хүрчээ.

 

7. Jim Parsons болон Todd Spiewak: 19 жил

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

The Big Bang Theory цувралын Sheldon Cooper-ийн дүрээрээ алдартай жүжигчин Jim Parsons 2012 онд ижил хүйстэн гэдгээ зарлаж, 2002 оноос хойш найруулагч Todd Spiewak-тай 10 жилийн турш дотно харилцаатай байсан гэдгээ мэдэгдсэн билээ. Тэд 2017 онд албан ёсоор гэр бүл болсон юм.

 

8. Sarah Jessica Parker болон Matthew Broderick: 24 жил

© McMullan/Sipa USA/East News

Тэд 1991 онд анх танилцаж байжээ. Анх танилцсан оройныхоо дурсамжийг Matthew Broderick өгүүлэхдээ, “Би тэр үдэш маш олон хүнтэй танилцсан ч Sarah Jessica Parker-аас бусдыг нь төдийлөн санадаггүй юм” хэмээн дурссан байдаг. Тэд 5 жил болзож, 1997 онд гэр бүл зохиож байжээ.

 

9. Lily Tomlin болон Jane Wagner: 50 жил

Kevin Mazur/Getty Images for People Magazine

1971 онд танилцаж, удалгүй болзож эхэлсэн тэд 2013 онд гэр бүл болсон түүхтэй. Lily Tomlin-ийн хувьд болзож эхэлсэн цагаас хойш Jane Wagner-ын тухай сайхан дурсамжуудаа сэтгүүлд чөлөөтэй ярьж, харилцаагаа олны өмнө нээлттэй байлгадаг байжээ.

 

10. Jamie Lee Curtis болон Christopher Guest: 37 жил

Greg Doherty/Getty Images

Jamie Lee Curtis ирээдүйн дурлалт бүсгүйнхээ гэрэл зургийг 1984 онд анх харж байсан бөгөөд дэргэдээ байсан найздаа би ийм л бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг гэж хэлж байсан гэдэг. Хожим нэгэн хоолны газарт санамсаргүй таарч танилцсан бөгөөд Jamie Lee Curtis Christopher Guest рүү залгаж ярих болсноор тэдний харилцаа эхэлсэн гэдэг. Улмаар 4 сарын дараа тэд гэр бүл болж өнөөг хүртэл хамтдаа амьдарч буй билээ.

6
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *