Харахад энгийн л юм шиг санагдах боловч ардаа сэтгэл сэртхийлгэм аймшигтай түүхүүдийг агуулсан гэрэл зургууд

0

Зэрвэс харахад энгийн харагдах гэрэл зураг хэдий ч ардаа аймшигтай түүхийг өгүүлэх зураг гэж байх ажээ. Тэр түүхийг мэдэх л юм бол…

Зарим нэг гэрэл зураг үнэхээр хүйтэн хөлс урсгамаар. Тухайн гэрэл зураг дээр гарсан хүн инээмсэглэсэн байж болно, аз жаргалтай ч харагдаж болно, гэхдээ энэ бол анхны л сэтгэгдэл. Та бүхэн түүхэн гэрэл зургуудын бодит түүхтэй танилцана уу.

Дэвид А.Жонстон

cosmopolitan.ru

Санаа зовох зүйлгүй инээмсэглэн суух галт уул судлаач. 13 цагийн дараа тэр насан эцэслэсэн юм. 1980 оны 5 дугаар сарын 18-ын өдөр галт уул дэлбэpч 57 хүний амь насыг авч оджээ.

 

Кристофер Уайлдер

ebaumsworld.com

Хачирхалтай гэрэл зураг. Бас эвгүй. Энэ гэрэл зураг дээр цуврал алyурчин Кристофер Уайлдер харагдаж байгаа юм. 1984 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Лас-Вегаст зохион байгуулагдсан Seventeen Magazine-ы загварын үзүүлбэр дээр хүрэлцэн ирсэн тэр л гэрэл зураг. Үзүүлбэр тарсны дараа 17 настай Мишель Корфманы xулгайлж дараа нь aлсан. Зургийн өмнө хэсэгт харагдах хөл – алaгдсан охиных.

 

Гарольд Агнью

ocdn.eu

Энэхүү инээмсэглэж буй хүн – физикч. Тэрээр гартаа “Fat Man” гэх нэртэй цөмийн зэвcгийн цөмийг барьжээ. Тун удахгүй буюу 1945 онд Нагасаки дээр хаях аймшигт бөмбөг.

 

Амьдралын аз жаргалтай кaннибалууд

pinimg.com

Инээмсэглэсэн эдгээр хүмүүсийн ард сүйрсэн онгоц байгааг харж болно. Уругвайн нисэх хүчний онгоц Андын нуруунд осолдсон бөгөөд уг ослоос амьд үлдсэн бүлэг хүмүүсийн гэрэл зураг юм. Ийм аймшигтай ослоос амьд үлдсэн нь үнэхээр гайхамшиг.

Сайтар ажиглавал нэг зүйлийг олж харж болно – энэ бол хүний нурууны яс. Хүмүүс амьд үлдэхийн тулд нэгнийхээ махыг идэхэд хүрчээ. Хамгийн аймшигтай нь уг онгоц суурин газраас ердөө 18 милийн зайтай сүйрсэн, даанч тусламж хайхаар явсан хүмүүс суурингаас эсрэг чиглэлд гарчээ.

 

Жон Эдвард Робинсон

blogspot.com

Шар өнгийн цамц өмссөн зөөлөн инээмсэглэсэн энэ хүн – цуврал алyурчин. Тэр өвөр дээрээ суулгасан бяцхан Тиффани Стазийг xулгайлсан юм. Охины ээжийг ч алсaн алyурчин. Робинсон дараа нь Тиффаниг ахдаа хүүхдийг үрчилж ав хэмээн ятгасаар өгчээ. Бодит үнэн 15 жилийн дараа л ил болсон гэдэг. Энэ мэдээг сонссон Тиффани ч тэр, Жон ч мөн адил бүр яахаа мэдэхээ больсон. Америкчууд ч мөн адил. Робинсоны өөр 8 хоxирогчийг тогтоосон бөгөөд 2000 оноос хойш цаaзын ял авсан ялтнуудын гяндaнд xоригдож байна.

69
ГайхмаарГайхмаар
50
ХарамсалтайХарамсалтай
20
ГоёГоё
19
ТэнэглэлТэнэглэл
15
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baigalmaa Baigalmaa

    Baigalmaa Baigalmaa

    2022/04/26 at 18:15

    i

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *