Хүүхдийг ирээдүйд амжилтад хүрч, бусдаас илүү хувь хүн болж төлөвшихийг илтгэх 7 шинж тэмдэг. Эдгээр нь ихэвчлэн бага насанд нь илэрдэг

0

Яагад зарим нэг нь толгой эргэм амжилтад хүрч чадаж байхад нөгөө нэг нь олны дунд хөл алдчихгүй нэг юм “салганаад” яваад байдаг юм бол гэж олон хүн асуудаг. Мэдээж хүн болж төлөвшихөд маш олон хүчин зүйл нөлөөлнө, гэхдээ эрдэмтэд амжилттай хүн болж төлөвших үндсэн шинж чанаруудыг нэрлэжээ, эдгээр нь бага насанд нь илрэх шинж тэмдгүүд болно. Хүүхдийн зан авир, сонирхлоор амжилттай байх эсэхийг судалсан судалгааны зарим нэг үр дүнгүүдээс танилцуулахаар бэлдлээ.

Эцэг эх болон багш нарын тэвчиж чаддаггүй хүүхдийн зан чанар нь амжилтад хүрэх шинж байж болно

Эрдэмтэд 700 хүний амьдралыг 12-52 насны хооронд ажиглан судалгаа хийжээ. Ямар зан авиртай хүүхэд амжилтад хүрч болохыг тэд мэдэх зорилготой байв. Багадаа зөрүүд буюу ямар нэгэн дүрэм журмыг зөрчих хандлагатай хүүхэд том болоод амжилттай, өндөр цалинтай ажил хийх магадлал өндөр гарчээ.

 

Сурлага хүүхдийн ирээдүйн амьдралд нь бидний ойлгож байгаагаас илүү их ач холбогдолтой

© Victoria_Borodinova / Pixabay

Сургууль, сурлагад хандах хандлага нь ирээдүйн ажлын амжилтад хэрхэн нөлөөлж болохыг судалсан судалгаа аль 1960 оноос эхэлж 50 жил үргэлжилсэн байна. Энэ хугацаанд эрдэмтдийн цуглуулсан мэдээллийг дүгнэж үзвэл хурдан уншиж, бичиж сурсан хүүхдүүд, мөн сургууль хичээлдээ дуртай, хариуцлагатай ханддаг хүүхдүүд бусдаас илүү боловсрол эзэмшиж өөрт таалагдсан ажлаа хийх боломж их байх төлөвтэй гарчээ. 50 жилийн дараа эдгээр хүүхдүүд илүү өндөр цалинтай ажил хийж байгаа нь тодорхой болсон юм.

 

Математикийн чадвар нь ирээдүйн амжилтад нөлөөлнө

© anniespratt / Unsplash

Нэгдүгээр ангидаа тооны анхны мэдэгдэхүүнтэй, жишээ нь, тооны дэс дарааллын мэдлэгтэй орвол хүүхэд амжилтад хүрэх боломжтой болохыг бас нэгэн судалгаа харуулжээ. Энэ бол амжилт гэх аварга том эвлүүлдэг тоглоомын нэгээхэн ширхэг болж өгнө.

 

Хэрвээ та хүүхдээ унтуулж чадахгүй байдаг бол үүнд уурлаж бухимдах хэрэггүй

Хүүхэд нь өдөр эсвэл орой унтаж өгөхгүй юм гэж гомдоллох хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлж байна. Хэт их хөдөлгөөнтэй, сэргэлэн байгаа нь түүний тархины үйл ажиллагаатай холбоотой байж болно, унтахаасаа өмнө удаан хугацаанд тайвшрах шаардлагатай нь мэдээж. Авьяас чадалтай хүүхдүүд амархан унтаж чаддаггүй, үе тэнгийнхнээсээ хамаагүй бага нойртой явж чаддаг ажээ.

 

 

Ажилтай ээж нарын давуу талыг эрдэмтэд тогтоожээ, тэдний хүүхдүүд бусдаас онцгойрно

© jarredray / Unsplash © wocintechchat / Unsplash

Ээж нь оффис эсвэл өөр ямар нэгэн газар ажил хийдэг бол хүүхэд нь бусдаас илүү амжилттай болох магадлал өндөр ажээ. Харварвадын бизнесийн сургуулиас явуулсан судалгаанаас харахад, оффисын ажилтай ээж нарын охидууд үе тэнгийнхнийгээ бодвол илүү боловсрол эзэмшиж өөрт таалагдсан ажлаа хийх магадлал 23%-иар их гарчээ. Харин ийм ээжийн хүүгийн хувьд илүү ухамсар, үүрэг хариуцлагатай болж өсдөг байна.

 

Эцэг эхийн стресс хүүхдийн оюуны чадварт нөлөөлнө

© carolinehdz / Unsplash

Хүмүүс сэтгэл санааны “халдвар”-т маш өртөмтгий, өөрөөр хэлбэл, нэг хүний сэтгэл санаа нөгөө хүнд халдварлаж болно. Стресс, муу сэтгэл санаа хүүхдэд халдварлах бөгөөд хүүхдийн сэтгэл зүй, бие махбодод шууд сөргөөр нөлөөлдөг байна. Мэргэжилтнүүдийн онцлон хэлж байгаагаар, сөрөг сэтгэл санаатай үед хүүхэдтэйгээ аль болох бага харьцахыг хичээх хэрэгтэй гэжээ.

 

Сайн боловсрол эзэмшсэн эцэг эх хүүхдээ амжилттай болгож хүмүүжүүлэх магадлал өндөр

Өндөр боловсрол эзэмшсэн эцэг эхийн хүүхэд зөвхөн дунд сургуульдаа бус мөн их дээд сургуулиа амжилттай дүүргэх хүсэл зорилготой байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Хүүхдийг 8 настай байхад эцэг эхийн эзэмшсэн боловсролын түвшин түүнийг 40 насандаа хэдий хэр амжилтад хүрч болохыг урьдчилан тооцоолох боломжтой хэмээн хэд хэдэн удаагийн судалгаагаар нотолжээ. Ялангуяа эхийн боловсрол илүү чухал үүрэг гүйцэтгэж байна.

Таны хүүхдэд дээр дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч байгааг анзаарсан уу?

22
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Н

    Н' Халиун

    2020/06/06 at 23:40

    Ану Үжин Чинсанаа Д. Саруул

  2. Нурсауле Шаку

    Нурсауле Шаку

    2020/06/07 at 00:36

    А. Айбек заавал уншаарай

  3. Хонгор Ари

    Хонгор Ари

    2020/06/07 at 11:59

    Ganaa Ganbaatar

  4. Г. Үүрийнтуяа

    Г. Үүрийнтуяа

    2020/06/07 at 13:24

    Г. Төгөлдөр заавал унш

  5. Ука Ука

    Ука Ука

    2020/06/07 at 14:36

    О. Давааням

  6. Namuun Dari

    Namuun Dari

    2020/06/07 at 18:09

    Utgagui yum aa😑😑😒😒

  7. За битгий худлаа яриад бай

    2021/11/15 at 13:19

    Хүүхдээс л 100% шалтгаална шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *