Хүүхдээ үргэлж тэвэрч байгаарай. Учир нь хүүхдийн өсөлт хөгжилтөд онцгой сайн нөлөөтэй

0

Хүүхдээ үргэлж тэвэрч байгаарай. Энэ тун чухал, яагаад гэж үү?

Өдөр бүрийн тэврэлт, эрүүл байхын баталгаа. Тэврэлт биднийг аз жаргалтай болгодог гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөд онцгой сайн нөлөөтэй. Ингээд тэврэлтийн бидэнд үзүүлдэг нөлөөг шинжлэх ухааны үндэстэй тайлбарласныг хамтдаа сонирхоцгооё. Бид эерэг мэдээ түгээхдээ үргэлж баяртай байдаг бөгөөд нийтлэлээ бүтэн уншаад хүүхдэдээ тэврэлт бэлэглээрэй.

Тэврэлт жаргалтай хүүхдийг бүтээдэг

© depositphotos.com © depositphotos.com

Тэврэлт сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээд зогсохгүй өөдрөг үзэлтэй байхад нь ч тусалдаг. Эдгээр 3 сэтгэл зүйн нөлөө (өөрийгөө үнэлэх чадвар, итгэлтэй байдал, өөдрөг үзэл) нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд стрессийг дарангуйлж, хайрлагдсан, аз жаргалтай хүүхдийг бий болгодог.

 

Тэврэлт хүүхдүүдэд бусдын зовлонг ойлгох чадвар суулгадаг

© AP/East News © WPA Pool / Getty Images Entertainment

Тэврэлт нь та болон таны хүүхдэд яг одоо байгаа цаг мөчөө хайрлахад туслахаас гадна та хоёр хоёул бие махбод, сэтгэл зүйн хувьд ижил мэдрэмж авч буйг илтгэж байдаг. Түүнчлэн ингэж энергиэ солилцох нь таны хүүхдэд бусдыг ойлгох, хүндэтгэх чадварыг төлөвшүүлдэг байна. Энэ нь таны хүүхэд бусад хүн юу мэдэрч байгааг ойлгож, хүндэлдэг хүн болж өснө гэсэн үг юм. Тиймээс тэврэлтээр дамжуулж хүмүүс бие биенийгээ хэрхэн хайрлан энэрдэг болохыг хүүхдэдээ зааж өгөөрэй.

 

Тэврэлт уур хилэнг зогсоодог

© depositphotos.com © depositphotos.com

Эцэг эхчүүд уурлаж байгаа хүүхдээ тэврэх нь тэдний муу зан чанарыг дэвэргэсэн үйлдэл гэж боддог. Гэвч энэ бол худлаа. Хүүхдээ уурлаж байхад нь тэврэх нь бууж өгч байгаа хэрэг огтоос биш бөгөөд тэврэлт нь хүүхдийг өөрөө өөрийгөө хянах чадвартай болгож байдаг. Хайрын даавар болох окситоцин нь хүүхдийг тайвшруулж сэтгэл түгшилтийг арилгахад тусалдаг.

Үүнээс гадна тэврэлт нь эхнэр, нөхөр хоорондын зөрчилдөөнийг илүү хялбар, хурдан шийдвэрлэхэд тусалдаг. Тиймээс дараагийн удаа хайрттайгаа маргалдах үедээ зүгээр л тэврэлт бэлэглээд үзээрэй.

 

Тэврэлт хүүхдийг ухаантай болгодог

© Gifted / Fox Searchlight Pictures

Хүүхэд хөгжихөд янз бүрийн мэдрэхүйн өдөөлт хэрэгтэй. Тиймээс бие махбодоороо хүрэлцэн мэдрэх нь тэдэнд зайлшгүй шаардлагатай байдаг. Доктор Сет Поллак, “Waisman” төв болон “University of Wisconsin‐Madison”-ий сэтгэл судлалын тэнхимээс өргөмөл хүүхдүүд болон тогтмол гэр бүлд өссөн хүүхдүүдийг харьцуулж нэгэн судалгааг явуулжээ. Эхний группийн хувьд суурь чадамжийн хөгжил удаашралтай, танин мэдэхүйн дорой хөгжилтэй, харилцааны тал дээр асуудалтай байгаа нь ажиглагдсан байна.

Бас нэгэн судалгаанд өнчин хүүхдүүдэд 10 өдрийн турш өдөрт 15 болон түүнээс дээш минут зарцуулж хүрэлцэх үйлчлэл үзүүлсэн бөгөөд үр дүнд нь тэдний  хөгжлийн түвшин дээшилж, хүрээлэн буй орчиндоо дасах, илүү идэвхтэй болох зэрэг өөрчлөлт гарч байжээ.

 

 

Тэврэлт хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг

© depositphotos.com © Kelly Clarkson / Twitter

Хүүхдээ байнга тэврэх нь тэдний өсөлт хөгжилтөд ч нөлөөлөх чадвартай. Эрдэмтэд витамин болон бусад шаардлагатай тэжээлийг тогтмол ууж байгаа ч тэврэлт дутагдсан хүүхдийн өсөлт удааширч байгааг олж тогтоосон байна. Энэ үзэгдлийг “өсөлт удаашрах” гэж нэрлэнэ.

Энэ үзэгдлийн тайлбар нь маш энгийн: тэврэх үед тусгай даавар буюу окситоцин (хайрын даавар гэж нэрлэдэг) ялгардаг. Энэ даавар нь бидний биед олон эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд тэдний нэг нь хүүхдийн өсөлт юм. Тус даавар ялгаснаар хүүхдийн өсөлтийн дааврыг нэмэгдүүлж, хүүхэд эрүүл өсөхөд тусалж байдаг.

 

Тэврэлт хүүхдийг эрүүл чийрэг байлгадаг

© depositphotos.com © depositphotos.com

Өмнө дурдсанчлан, тэврэх үед ялгардаг окситоцин даавар нь маш их эерэг үр нөлөөтэй байдаг. Үүний нэг нь таны хүүхдийг эрүүл саруул байлгаж, дархлааг сайжруулдаг явдал юм. Мөн окситоцин нь шархны эдгэрэлтийг хурдасгаж, үрэвсэл бууруулах нөлөө үзүүлдэг. Түүнчлэн энэ нь хүүхдүүдэд тулгарч болзошгүй нийгмийн болон бусад төрлийн стрессийг даван туулахад тусалдаг.

 

Тэврэлт нь эцэг эх, хүүхэд хооронд хүчтэй холбоо үүсгэдэг

Тэврэлт нь хүүхэдтэйгээ болон бусад хүмүүстэй харилцах харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүмүүс хоорондын итгэлцлийн түвшинг нэмэгдүүлж байдагОкситоцин нь айдсын мэдрэмжийг бууруулж, эрсдэлд бэлэн байх, бусдад итгэх зэрэг мэдрэмжийг өдөөдөг. Энэ нь хүүхдэд аюулгүй байгаа мэдрэмжийг төрүүлж эцэг эх хүүхдийн харилцаа холбоог бэхжүүлдэг.

Та хүүхдүүдээ хэр их тэвэрдэг вэ? Хангалттай тэвэрч чаддаг болов уу?

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ноён Төрмөнх

    Ноён Төрмөнх

    2020/06/05 at 10:14

    Хатагтай Янзага гэнээ хайр тэвэрж байна аа 😍😍😍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *