
Идэж байгаа хоол хүнсэндээ анхаардаг хүмүүсийн хувьд коланаас татгалзаж байх учиртай гэдэг зөвлөгөө шинэ зүйл биш. Энэ ундаанаас татгалзахыг эмч нар ч зөвлөдөг. Энэхүү хөөсөрхөг ундаанд агуулагддаг химийн бодисууд болон элсэн чихэр нь хүний эрүүл мэндийг сүйтгэдэг. Кола нь нэг төрлийн донтуулагч учир үүнээс татгалзах нь тийм ч амар биш. Гэхдээ та эрүүл саруул нэгэн байхыг хүсэж байгаа бол Колаг уухгүй байх хэрэгтэй юм.
Кола ундаа хүний биед ямар хортой нөлөө үзүүлдэг вэ?
1. Шүд
Бид хэт чихэрлэг, хүчиллэг хоол хүнс, ундаа хэрэглэхэд бидний шүдэнд чулуу үүсдэг. Харин кола ундаанд дээрх хоёр төрлийн бодис хоёулаа агуулагддаг учир бидний шүдний пааланг гэмтээдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд та мөнгө зарах хэрэгтэй болох ба шүдний эмчилгээ багагүй үнэтэй байдаг. Мэдээж Кола уусныхаа дараа шүдээ угаагаад байж болох ч ер нь л түүнээс татгалзсан нь дээр.
2. Чихрийн шижингийн эрсдэл
Кола ууснаас хойш 20 минутын дараа цусан дахь сахарын түвшин нэмэгддэг. Чихрийн шижин өвчин нь өнөөгийн хүн төрөлхтний эрүүл мэндийн ноцтой асуудлуудын нэг учир энэ ундааг уухгүй байсан нь дээр юм.
3. Бодисын солилцоог бууруулдаг
Алдартай тамирчид бэлтгэл хийснийхээ дараа кола ууж байгаа сурталчилгаанд итгэх хэрэггүй. Чихэрлэг хийжүүлсэн ундаа таны бодисын солилцоог бууруулдаг. Кола ууснаар таны биеийн жин нэмэгдэх ба бодисын солилцооны муудсанаар бие тань өөх тосыг үр дүнтэйгээр шатааж чадахгүйд хүрдэг.
4. Аспартам дотор эрхтнүүдэд нөлөөлдөг
Аспартам гэдэг нь хиймэл амт оруулагч юм. Одоо ч судлагдсаар байгаа энэ бодис олон төрлийн өвчлөл үүсгэдэг.
5. Кола үр тогтох чадварт нөлөөлдөг
Кола ундааг байнга хэрэглэх нь таны нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй. Энэ хийжүүлсэн ундаанд таны нөхөн үржихүйн эрхтнүүдэд нөлөөлөх химийн бодисууд агуулагддаг.
Эх сурвалж: http://wmnlife.com/health/5-reasons-why-coke-is-bad-for-your-health








Г. Номин
2015/02/14 at 19:35
Gankhuyag Polaris D
Г. Номин
2015/02/14 at 19:35
Gankhuyag Polaris D
Г. Номин
2015/02/14 at 19:35
Gankhuyag Polaris D
Г. Номин
2015/02/14 at 19:35
Gankhuyag Polaris D
Gankhuyag Polaris D
2015/02/14 at 19:37
Баярлалаа хө. Үзнээ
Gankhuyag Polaris D
2015/02/14 at 19:37
Баярлалаа хө. Үзнээ
Gankhuyag Polaris D
2015/02/14 at 19:37
Баярлалаа хө. Үзнээ
Gankhuyag Polaris D
2015/02/14 at 19:37
Баярлалаа хө. Үзнээ